Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дэлгэцийн уран бүтээлийн Зөвлөх байна гэдэг асар их хариуцлага байдаг
Дуу хөгжим

Дэлгэцийн уран бүтээлийн Зөвлөх байна гэдэг асар их хариуцлага байдаг

Урлаг Урлаг02/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_2401-300x2001438989472014-04-02-10-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

IMG_2401  Тун удахгүй үзэгчдэд  хүрэх "ЭЭЖЭЭ НАДТАЙ ГЭРЛЭЭЧ" дэлгэцийн уран бүтээлийн зураг авалтын ажил шинэ Налайх хороололд эд өрнөж байна. Энэ үеэр бид киноны зөвлөхүүдтэй цөөн хором ярилцсан юм.

Доктор профессор, УГЗ Ганхуяг багш.

–Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яагаад энэхүү киноны Зөвлөхөөр ажиллах болсон бэ ? 

– Сайн сайн байцгаана уу , Миний хувьд  90-ээд оны эхэн дунд үеэр анх кино зохиол бичиж байлаа. Анхны уран бүтээлүүдээс дурдвал   "Аргын гурван сүлжээ"  , "Хэлтгий заяа",  "Наран ургахыг хүлээхгүй" гэх зэрэг дэлгэцийн бүтээлд туслах  найруулагч,  театрын найруулагчаар ажиллаж байсан.  Харин одоо шавь Аси, Пара, Наранбаатар, Баттөмөр нар маань дэлгэцийн уран бүтээл хийж энд би зохиол, зураг авалтанд  зөвлөгөө саналаа хэлж багшийн үүргийг гүйцэтгэж байна даа. 

 "МАСС АГЕНТЛАГ"-ын Ерөнхий захирал Ч.Даваабаяр

IMG_2414–Сайн байна уу,  Дэлгэцийн уран бүтээлд зөвлөх гэдэг чухал хүмүүсийн нэг байдаг.  Яагаад энэ киноны зөвлөхөөр ажиллах болсон бэ?

-Сайн байцгаана уу. Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Батаа маань анх  киноны Зөвлөхөөр ажиллана уу гэсэн санал тавьсан. Энэхүү  уран бүтээлд дэлгэцийн PR  менежмент талаас нь илүү ажиллана.  МҮОНТ, ОБЕГ хамтарсан  "Нарны жим"  олон ангит киноны ерөнхий продюсерээр ажиллаж байсан. Саяхан нээлтээ хийгээд байгаа  "Хязгааргүй" киноны урьдчилсан үзлэгийн гишүүнд орж шүүмж зөвөлгөө, зөвлөмжөө өгч санал зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлсэн байна лээ. Манай медиа групп залуу чадварлаг уран бүтээлчид, тэр дундаа монгол контент үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж, Оюуны бүтээлийн үнэ цэнийг хадгалан авч үлдэхэд хувь нэмрээ оруулна.  Дэлхийн бүтээл монголд биш, Монголын бүтээл дэлхийд танигдах ёстой. Тийм ч учраас монголын  том гурван кино фильм болох  "Улаанбаатар кино фильм", " Милл кино фильм", "Монгол кино фильм" хамтран дэлхийн стандартад нийцсэн техник технологи ашиглан  дуу дүрсний чанарын өндөр түвшинд кино зураг авалтын ажил явагдаж байгаа нь онцлог юм. Баярлалаа. Энэхүү кино группын хамт олондоо  уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. 

Эх сурвалж: mass.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

28/01/2026
Дуу хөгжим Урлаг

Бруно Марсын шинэ цомог хоёрдугаар сарын 27-нд цацагдана

26/01/2026
Дуу хөгжим Урлаг

Тэйлор Свифт хөгжмийн зохиолчдын Алдрын танхимд элссэн хамгийн залуу эмэгтэй дуучин боллоо

24/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Wuthering Heights” кино хоёрдугаар сарын 13-наас үзэгчдэд хүрнэ

01/02/2026

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

01/02/2026

Ордуудын хоёрдугаар сарын зурхай

01/02/2026

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө

31/01/2026

“Анна Каренина” жүжигт ОХУ-ын алдарт жүжигчин Алёна Юрьевна Байбородина тоглоно

31/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.