•Чихэр, жигнэмэг, шоколадыг аль болох бага хэрэглэ!
•Хийжүүлсэн ундаа, жүүсний оронд ус эсвэл байгалийн жимсээр хийсэн ундааг сонгох нь чухал.
•Хэрэв та хийжүүлсэн ундаанд дуртай бол жимсний шүүсийг ердийн рашаантай хольж ууж болно.
Ангилал: Үндэсний хөгжим
Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаанд хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг баттай мөн. Ийм зовиурыг багасгахын тулд хоол хүнс болон бусад замаар эрдэс бодисын дутагдлаа нөхөх хэрэгтэй. Шөрмөс татах үед хөлөө хөдөлгөж иллэг хий. Мөн булчингаа амрааж хүйтэн жин тавих юм уу спиртийн төрлийн шингэн түрхэж хүчтэй үрээрэй. Урьдчилан сэргийлэхийн тулд унтахаасаа өмнө сунгалтын дасгал хийж хэвшихэд гэмгүй. Мөн өглөө бүр нэг аяга сүү ууж заншаарай.
“Улаанбаатар” чуулгын тайзнаа ирэх аравдугаар сарын 10-нд “Гоолингоо” дуулалт жүжиг нээлтээ хийх гэж байна. Тус жүжгийн зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч, зохиолч С.Баярсайхан бичиж, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш ажиллажээ
Улсын драмын эрдмийн театрын 2012 оны шилдэг бүтээл “Тэнгэрийн хүү” жүжиг дахин тайзнаа амилах гэж байна. “Гэгээн муза” наадмаас шагналын хур буулгасан, найруулагч Н.Наранбаатарын бүтээл тус жүжгийг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш драмын театрын тайзнаа тоглох юм. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан тус жүжгийг дахин үзэх хүсэл театрын уран бүтээлчдэд байнга ирдэг тул ийнхүү урын сан дахь шилдэг жүжгээ ойр ойрхон тоглож, үзэгчдийн мэлмийг баясгахаар болжээ.“Тэнгэрийн хүү” дахин тайзнаа
Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчид намрын коллекцдоо оксфорд стилийн намхан ултай, үдээстэй ботинкоос эхлээд дисконы эрин 1980-аад оныг санагдуулам тод,…
Германы нэрт загвар зохион бүтээгч, “Chanel” брэндийн загварыг тодорхойлогч Карл Лагерфилд Парисын загварын долоо хоногийн үеэр өөрийн коллекцоо танилцууллаа. Энэхүү…
Вox office” өнгөрсөн долоо хоногийн шилдгүүдээ тодруулж ашиг орлогоороо эхний таван байранд орсон уран бүтээлийг танилцуулжээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайг “Best of Best” булангийнхаа хойморт урилаа. Тэрбээр нас өндөр болсон ч сурсан эрдэмдээ хөтлөгдөөд хаана тоглолтод дуулахыг урина, тийшээ “давхиж” очихоор нэг их зав гарахгүй юм гэв. Түүнтэй ярилцахаар товлосон цагтаа, тогтсон газартаа очиход жигтэйхэн их дэгжин хувцасласныг хараад залуугийнх нь зураг харцанд тодорлоо. Г.Хайдав гуайн зарим яриа нь итгэмээргүй санагдсан ч ярилцахад сонирхолтой санагдаж байв. Түүнийг Дундговь аймгийнх гэдгийг уншигч та мэдэж байгаа биз ээ.
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн П.Бадарчтай ярилцлаа. Тэрбээр хилийн тухай олон бүтээл төрүүлсэн. Тиймдээ ч тэрбээр “Манай улсын хилийн баганаас цааш хүний нутаг шүү гэж бодохоор нисч яваа шувуудыг хүртэл харамлах сэтгэл төрдөг” гэж хэлж байсан удаатай. Тийм эх орноо гэсэн сэтгэлээс нь “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Застав минь баяртай”, “Эх орны хилээс” зэрэг шүлэг төрсөн.
Урлагт 20 жил зүтгэлээ. Одоо уран бүтээлийн тоглолт хийх цаг нь болсон гэж байгаа юм биш. Өнгөрсөн 20 жил бол миний туулж ирсэн амьдрал. 1992 онд рок попын босгыг давж орсноос хойших энэ бүх хугацаанд би хүн болж төлөвшсөн байна. Зөв хүн болж төлөвшихөд урлагийн маань ач гавьяа нөлөөлсөн юм болов уу. Би өөрийгөө зөв хүн гэж бодож явдаг. Тийм ч учраас олон жил найзалсан уран бүтээлч найз нөхөд маань одоо ч гэсэн миний дэргэд байгаа юм. Анх рок поп урлагт орохдоо яг 20 жилийн дараа уран бүтээлийн тоглолт тавина гэж товлосон юм ер байхгүй. “Хурд” хамтлагтаа ороод уран бүтээл туурвиж яваад рок попын найзуудтайгаа нөхөрлөсөн. Түүнээс би өөрийн дуугаа “Миний хүч чадлын юм” гэж өмчлөөгүй. Энэ ганцхан миний ажил биш. Олон хүний зүрх сэтгэл хөдөлмөр нийлж байж бүтээл гардаг юм. Өнгөрсөн үедүүдэд багагүй уран бүтээл хийсэн байна. Хийсэн бүтээснээ нэг цогц альбом болгох юмсан гэсэн бодол төрөөд 4, 5 жил боллоо. Үүнийг маань манай on’n оff продакшны захирал Ононбат дэмжсэн. Уран бүтээлийн тоглолт хийгээч гэж тэр надад хэлсэн юм. Нилээдгүй уран бүтээл хамтраад хийсэн байна. Чи үүнийг нэг бодож үзээрэй гэж Ононбат маань хэлсэн. Тэгээд бодсоор байтал таван жил болчихдог юм байна. Дараа жил манай “Хурд” хамтлагийн 20 жилийн ой болно. Тэгэхээр хорин жилийн ойгоо угтаад миний уран бүтээлийн тоглолтыг тавьж байна.