Анхны тоглолтоосоо хойш багагүй хугацааг өнгөрөөлөө. Мэдээж уран бүтээлч хүн учраас хөдөлмөрлөж л явлаа. Энэ жилийн тухайд гэвэл “Сэвлэг шиг бүүвэй шиг…” нэртэй, 15 дуунаас бүрдсэн уран бүтээлийн хоёр дахь цомгоо гаргалаа. Энэ цомогт орсон уран бүтээлээ эхнээс нь клипжүүлээд, үзэгч, сонсогчдодоо, миний шинэ уран бүтээлийг хүлээж байдаг фэнүүддээ зориулан хүргэж эхэлсэн. “Амрагийн болзоо”, “Нандин учрал”, “Танхилхан чи минь” гэсэн дуунуудаас гадна яг одоогоор “Учралын цагаан үдэш” гэсэн хайрын дуундаа клип хийлгэх ажилтай завгүй л явна даа. ”Сэвлэг шиг бүүвэй шиг…” нэртэй цомгийнхоо баяр болгож хоёр дахь уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Тоглолтын маань өдөр товлогдоод Монгол бөхийн өргөөнөө 2012 оны 10-р сарын 10, 11-нд 19:00 цаг гэж төлөвлөгдөөд бэлтгэл ажилдаа орчихсон завгүй л явна.
Ангилал: Үндэсний хөгжим
Ахмадын баярыг тохиолдуулан “Хүйн холбоот” хэмээх тоглолтыг МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нар энэ сарын 28-нд 19 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын их танхимд тоглох гэж байгаа билээ. Ингээд МУГЖ Т.Баяраатай тоглолтын бэлтгэлийн үеэр хэдэн хором ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.
“Би амьдралынхаа бүх ачааг өөрөө үүрч, шийдсээр байгаад сурчихаж. Магадгүй энэ л миний амжилтын гол нууц болов уу” хэмээн Мадонна өгүүлж байна. Тэр энэ жил 53 нас хүрсэн ч урьдын адил тайзнаа охид шиг бүжиглэж, шар хэвлэлүүдийн хуудаснаа мандсаар буй билээ. Hard Candy хэмээх фитнесс клубын нээлтийн үеэр өгсөн нэгэн ярилцлагыг нь товчлон хөрвүүлэн хүргэе.
Мэрилин Монро амьдралынхаа турш дур тавьж үзээгүй
“Ардчилал” сонинг маань нэгэн үе толгойлж, гал тогоонд нь буцалж явсан Л.Цэрэн-Очир ах Монголын Радиогийн даргаар очжээ. Сэтгүүлзүйн салбарт бүх насаараа зүтгэсэн түүнтэй ажлаа аваад удаагүй байхад нь ийнхүү ярилцлаа.
ХБК-ийн оюутан, сурагчид Дарханы “Залуучууд” театрт тоглолт хийгээд ирсэн билээ. Явсан ажил хэр бүтэмжтэй байв, орон нутгийн театраар сонин сайхан юу байгаа талаар ХБК-ийн уран сайхны удирдагч С.Энхбулагаас тодруулсан юм.
Сүүлийн үед “Click click boom” бүлгээрээ уран бүтээлээ хийж байгаа. Ирэх 7 хоногоос бэлэн болсон 2 клипээ зэрэг цацах байх. Мөн 10 сарын 20-нд Буянт–Ухаа спорт цогцолборт “Click click boom”, болон “Onyx” хамтлагийн тоглолт болно. 3 цаг 30 минут үргэлжлэх уг тоглолт маань ойрд тоглогдоогүй хамгийн гоё хип хоп тоглолт болох байх. Яагаад гэвэл хип хопын алтан үеийн амьд домог болсон “Onyx” хамтлаг Америкаас ирж байна. Тэр утгаараа бүх л насны хип хоп сонирхогчид тэнд цуглах болов уу.
Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж хоёр жилийн өмнө буюу 2010 онд зодог тайлахдаа “Миний цээжинд хоёр зүрх цохилж байна. Нэг нь төрөлх Монголоо хязгааргүй хайрлахын тулд. Нөгөө нь намайг хүмүүжүүлсэн Японы төлөө цохилж байна” хэмээгээд Харумафүжи Д.Бямбадоржид хандан “ирээдүйд их аварга болох ёстой шүү” хэмээн чухалчлан захиснаа тухайн үед олон нийтэд зарлаж байсан билээ.
Энэ бол жинхэнэ авьяас” хэмээн “Гэгээн алсын одод” шоуны шүүгч, дуучин Б.Сарантуяаг дуу алдуулсан авьяаслаг хүү Т.Билгүүнийг зочноор урилаа. Тэрээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тэргүүний зургадугаар дунд сургуулийн 8А ангийн сурагч юм. Хөөмийгөөр хичээллээд хоёр жил болж буй ч чамгүй амжилт гаргаж яваа авьяастан билээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башё өндөрлөж, озэки Харумафүжи Д.Бямбадорж макүүчи зиндаанд дөрөв дэх түрүүгээ авлаа. Башёгийн эхний өдрөөс эхлэн 100 хувийн амжилтаар тэргүүлж байсан озэки сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр яллаа.