Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Гэрэлт хөшөөнд үлдсэн бичгийн дурсгалуудыг өнөөдрөөс толилуулна
Үзэсгэлэн

Гэрэлт хөшөөнд үлдсэн бичгийн дурсгалуудыг өнөөдрөөс толилуулна

Урлаг Урлаг10/09/2018Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
63118b97de656caea311b475c6547ec09b2517ff5171877072018-09-10-10-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Гэрэлт хөшөөнд үлдсэн бичгийн дурсгалуудыг толилуулна

“Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.

Монгол нутагт монгол, түрэг, уйгур, хятан, нанхиад, перс, араб, согд, баракми зэрэг олон хэлээр хаданд бичсэн, тусгай гэрэлт хөшөөнд сийлсэн эртний бичгийн арвин дурсгал өдгөө болтол хадгалагдан иржээ.

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 1994 оноос хойш эдгээр янз бүрийн хэлээр бичиж үлдээсэн хадны бичээс, гэрэлт хөшөө зэрэг бичгийн дурсгалуудыг судалж байна. Зөвхөн Хархорин, Эрдэнэзуу орчмоос монгол, перс, араб, нанхиад зэрэг олон хэлээр бичсэн 20 гаруй хөшөө, хөшөөний хэсэг, барилгын нурууны бичгийг илрүүлжээ. Мөн түүнчлэн 2010 оны 8-р сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгаас хятан бичигт гэрэлт хөшөөг шинээр нээн олжээ. Өдгөө уг гэрэлт хөшөө Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна.

Энэхүү үзэсгэлэнд 20 гаруй жилийн судалгааны дүнд шинээр нээн илрүүлж, тайлан уншиж судалсан 20-иод гэрэлт хөшөөний эх бичээсийн хуулбарыг анх удаа нэгэн дор үзэгч олонд толилуулах юм. Төслийн хүрээнд малтсан 2 балгасны археологийн зарим олдворыг нь мөн үзэсгэлэнд дэлгэх аж. 

Үзэсгэлэн Монголын Үндэсний музейн танхимд 2018 оны 9 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй байх юм.

Гэрэлт хөшөөнд үлдсэн бичгийн дурсгалуудыг толилуулнаeagle.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэн Орхон аймгийн музейд нээлтээ хийлээ

15/05/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Дилов хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэнгээс

15/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран барималч Ө.Бүрэнжаргал “Халдвар” үзэсгэлэнгээ “Хаан” галерейд дэлгэлээ

11/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.