Хүнсний ногооны үнэ нэмэгдэж, нийслэлийн худалдааны төвүүдэд төмс кг нь 1200, лууван 2000-3000, манжин 2000, сонгино 1000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Ердөө 10 гаруй хоногийн өмнө кг нь 900 төгрөгөөр зарагдаж байсан лууван 2000-3000 төгрөгт хүртлээ өсөх болсон шалтгааныг ногооны худалдагчаас асуухад, “Монгол үрийн шинэ монгол лууван шүү дээ. Ногоо шинэ дээрээ л ийм үнэ хүрдэг” гэсэн юм.