Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Улсгүй тамирчин Лондонд уралдана
Дуу хөгжим

Улсгүй тамирчин Лондонд уралдана

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гуор Мариал АНУ-д 11 жил амьдарч, марафон гүйлтээр хичээллэж байгаа ч 28 настай тэрээр төрөлх нутаг Өмнөд Суданыг зүрх сэтгэлдээ тээн яваа.

Иргэний дайны улмаас балчир насандаа орхин гарсан унаган нутгаа төлөөлж чадахгүй ч саяхан Лондоны олимпод уралдах эрхтэй болжээ. Шинэ тутам тусгаар тогтносон Өмнөд Судан улсад ҮОХ хараахан байгуулагдаагүй учраас Гуор аль нэгэн улсын өмнөөс бус, Олимпийн тугийн доор оролцоно.

ОУОХ-ноос түүнийг Лондоны олимпод оролцох шийдвэрийг олимпийн наадам эхлэхээс 7-хон хоногийн өмнө гаргасан нь энэ юм.

Харин Судан улс түүнийг улсынхаа нэрийн өмнөөс уралдахыг үүнээс өмнө нь зөвшөөрөөд байсан боловч уршигт дайны үеэр гэр бүлийн 28 гишүүнээ алдсан марафонч Гуор эрс татгалзжээ.
Өмнөд Суданы марафонч Гуор Мариал хэлэхдээ: – Энэхүү ер бусын үйл явдал залуучуудад ихээхэн найдлага төрүүлж байна. Бидний эрх чөлөөний төлөө амиа алдсан 2 сая гаруй хүний дурсгалыг хүндэтгэсэн түүхэн үйл явдал боллоо гэж би үзэж байна гэв.
14 настайдаа Суданаас дүрвэн гарсан тэрээр зөвхөн өөрийгөө хөгжөөхийн тулд марафоноор хичээллэж эхлээд өдгөө АНУ-д тэргүүлэхүйц гүйгч болон төлөвшжээ.

Гуор Мариал Лондоны олимпийн сүүлчийн өдөр наймдугаар сарын 12-нд Олимпийн таван цагаригт тугийн дор уралдах болно.
Өмнөд Суданы дүрвэгч ноднингийн аравдугаар сард Twin Cities Marathon-д 2 цаг 14 минут 32 секундын амжилтаар олимпийн “А” болзлыг биелүүлсэн ажээ.

Тэрээр оршин суугаа АНУ-ыг төлөөлөхөөр бас оролдсон ч ОУОХ-ны Хартийн дагуу тухайн орныхоо жинхэнэ иргэн нь байж олимпод төлөөлөн оролцох журмыг хангаж чадаагүй байна.

Гуор Мариал АНУ-ын иргэн болохоор жил гаруйн өмнө бүхий л бичиг баримтаа бүрдүүлж, иргэний сорилоо мэдүүлж, ярилцлаганд орж, хурууны хээгээ хүртэл өгчээ.

Товчхондоо иргэний паспортоо гардах ёслолдоо завдан байтал уг ёслол тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор өнөөг хүрсэн гэнэ.
Ц.Ганбат

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Г.Мягмарсүрэн Солонгосын “Палдалмүн” дууны наадмын гранпри шагналыг хүртлээ

21/09/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ

20/09/2026
Дуу хөгжим Урлаг

The Weeknd зодог тайлахгүй гэдгээ мэдэгдлээ

19/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сильвестер Сталлоне Трампын саналд татгалзсан шалтгаанаа ярьжээ

21/09/2026

Итан Хоук “Олны өмнө ажиллах гэж байгаа бол өөрийн байр суурьтай байх хэрэгтэй” гэв

21/09/2026

Кейт Бекинсейл инстаграм хуудсандаа учир битүүлэг нийтлэлүүд нийтэлжээ

21/09/2026

Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас барлаа

21/09/2026

Билл Мюррей 76 нас хүрлээ

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.