БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна
Ангилал: Үндэсний хөгжим
2016 оны 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газрын тоймлосноор хүргэж байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 30. Ангараг гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Чамтай тасралтгүй мессеж бичилцэж, чамин чамин үгээр сэтгэл догдлуулж байгаа тэр залуутай хуримаа хийж байгаагаар чи магадгүй өөрийгөө олон удаа төсөөлсөн байх. Гэхдээ тэр чамайг эр нөхрийн, амьдралын хамтрагчийн хайраар хайрладаг болов уу? Эсвэл одоог хүртэл эргэлзээд л, зоригтой шийдвэр гаргаж чадахгүй яваа харилцаа чинь чиний өдийг хүртэл хүлээсэн насан туршийн хайр мөн ч юм билүү?
2016 оны 11 дүгээр сарын 14-18-нд ОХУ-ын Ставрополь хотын Хойд Кавказын холбооны их сургууль дээр болсон бүх оросын III форумын хүрээнд “Студент года-2016” үндэсний шагналын уралдаанд Улс түмний найрамдлын их сургуулийн магистрын 1 дүгээр дамжааны оюутан Цэрэнсүрэнгийн Лхагвацэнд шилдгүүдийг ардаа орхин түрүүлжээ. Түүний гаргасан энэхүү амжилтад ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 29. Сумъяа гараг. Хонгорцог одтой, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр.
2016 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 15-20 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
1924 оны 11-р сарын 26-нд Монгол улс анхны үндсэн хуулиа батлаад Богд Хаант Монгол улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/ болон дэлхий дахинаа тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
Үнэний эрэлчин орь ганцаар аялдаг. Учир нь, үнэн гадна талд биш, дотоод чанадад байдаг тул хэн ч чамд хань болохгүй. Ганцаар одох аялалд чамайг түлхэж байгаагаа Багш мэддэг. Ялангуяа Будда үүнийг сайтар ухамсарладаг. “Би чамайг үнэнд хүргэнэ” гэж тэр хэзээ ч хэлдэггүй. Чи ганцаараа л явах ёстой. Мэдээж үүнд бэлтгэл хэрэгтэй.