Ангилал: Бүжгийн урлаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын…

“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн спортын төрөл нь та бидний гудамжны бүжиг хэмээн нэрлэж ирсэн брейкинг юм. Тэгвэл Олон Улсын Олимпын Хорооноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталжээ. Тодруулбал нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпт оролцож болох бөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдсөөр олимпын медальтнууд тодрох юм байна.

Япон, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Сүүн зам” бүжгийн наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. Энэ тухай Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран тус олон улсын наадмыг зохион байгуулах багаас мэдээлэл хийлээ. “Сүүн зам” бүжгийн наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д. Баярбаатар өгсөн юм. Тэрбээр, “Энэхүү наадамд Япон улсаас 140 зочин хүрэлцэн ирнэ. Үүнд хотын захирагч, иргэдийн хурлын төлөөлөгчдийн гишүүн зэрэг 40 эрхэм багтсан. Мөн Японы дөрвөн хотоос 70 гаруй бүжигчид хүрэлцэн ирнэ. Манай улсаас мэргэжлийн урлагийн бүх байгууллага оролцох бөгөөд нийтдээ 460 гаруй бүжигчид цугларна.

Ц.Сэвжидийн урлагийн од болон гялалзах тавилан нь урлагийн бага ордон болох клубын бэлэг дэмбэрэлтэй ажил хэмээх галчаас эхлэлтэй гэдэг. Цаашид урлагийн их ордон театр, чуулгаар дамжин ажил үйлс нь түүнийг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, бүжиг дэглээч болох амьдарлынх нь ариун замд хөтөлжээ.

Popping хэмээх бүжиг нь АНУ-н California мужийн Fresno хотод 1970-аад оны үед үүссэн funk style бүжгийн нэг юм. Энэхүү бүжгийн төрөл нь 80-д оны үеийн монгол залуучуудын дунд ч гэсэн дэлгэрч байсан бөгөөд монголчуудын дунд Break бүжиг хэмээн нэрлэгдэх болсон. Гэхдэ нь Break dance буюу B-boy-оос ихээхэн ялгаатай.

“Break” бүжиг “Urban Street Jazz”-тай холбоотой байж магадгүй гэсэн таамаглал B-boying-н эргэн тойронд тархсан байдаг. 1970-аад оны сүүлээс 1980-аад оны эхэн үед New York хотод бидний өнөөгийн мэдэх “Break” бүжиг үүсжээ. Түүнчлэн энэ үеэр “Break” бүжгийг Los Angeles-т үүссэн гэх маргаан байдаг ч ихэнх хүмүүс New York-с гаралтай гэдэгт нь илүү итгэдэг байна.

Oрчин үеийн залуус хотын соёл, тэр дундаа клубийн соёлыг ихэд чухалчлах болсон. Транс, электро хөгжмийн аянд “доргиж”, “Тектоник” бүжиг Монголд ихэд дэлгэрээд байна. Энэ нь зөвхөн шинэ төрлийн бүжиг төдий бус үүнийг дагаад тодорхой онцлогтой хувцасны стиль, дуу хөгжим тэр ч бүү хэл цангаа тайлах ундаа бий болжээ. Тийм ч учраас хүмүүсийн дунд “Тектоник-Та бүжиглэж, хувцаслаж, сонсож, цангаагаа тайлж болно” гэсэн хэллэг хүртэл бий болжээ.