Ангилал: Бүжгийн урлаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон…

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын…

“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн спортын төрөл нь та бидний гудамжны бүжиг хэмээн нэрлэж ирсэн брейкинг юм. Тэгвэл Олон Улсын Олимпын Хорооноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталжээ. Тодруулбал нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпт оролцож болох бөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдсөөр олимпын медальтнууд тодрох юм байна.

Япон, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Сүүн зам” бүжгийн наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. Энэ тухай Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран тус олон улсын наадмыг зохион байгуулах багаас мэдээлэл хийлээ. “Сүүн зам” бүжгийн наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д. Баярбаатар өгсөн юм. Тэрбээр, “Энэхүү наадамд Япон улсаас 140 зочин хүрэлцэн ирнэ. Үүнд хотын захирагч, иргэдийн хурлын төлөөлөгчдийн гишүүн зэрэг 40 эрхэм багтсан. Мөн Японы дөрвөн хотоос 70 гаруй бүжигчид хүрэлцэн ирнэ. Манай улсаас мэргэжлийн урлагийн бүх байгууллага оролцох бөгөөд нийтдээ 460 гаруй бүжигчид цугларна.