“ТВ коктейль” хамтлагийн тайзны анхны уран бүтээл “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжиг дуурийн театрт нээлтээ хийсэн өнгөрсөн амралтын өдөр урлаг, спортын алдартнууд нэгэн дээвэр доор цугларсан “олон одод”-той үдэш байв.
Ангилал: Дуулалт
“ТВ Коктейль” хамтлагийнхан өчигдөр УДБЭТ-ын алтан тайзнаа анхны драмын жүжгээ өлгийдөн авлаа. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг нэрнээсээ эхлээд л үзэгчдийн сонирхолыг татсаар байсан билээ.
Оролмаа хэмээх эгэл жирийн нэгэн эмэгтэй болон түүний үр хүүхдүүдийнх нь амьдрал, тэмцлээр дамжуулан, Монголын төр, нийгмийн нэгэн үеийн тухай өгүүлэх энэ жүжиг 36 дүртэй.
Оролмаа эх гурван хүү, хоёр охинтой. Түүний нөхөр Сансрайдорж нь Монгол Улсыг Манжаас тусгаарлах үйл хэрэгт гар бие оролцож явсан төрийн зүтгэлтэн байгаад гамингийн шоронд амь үрэгджээ. Оролмаа эхийн том хүү Найдандорж сангийн яамны дэд түшмэл, дунд хүү Сандагдорж нь гэлэн, бага хүү Хаймчиг нэгэн яамны гишүүн бөгөөд шинээр тэмцэгч билээ.
Жүжгийн эхэнд тун өвөрмөц оршил бий. Театрын захирал, Яруу найрагч, Хошин жүжигчин гурав «Урлаг нийт ард түмнийг цэнгүүлэхэд үйлчлэх ёстой юу, эсвэл хамгийн дээд зорилгод үнэнч байх учиртай юу? Жинхэнэ яруу найраг, амжилт хоёрыг хэрхэн нэгтгэж болох вэ?» гэхчлэн уран бүтээлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна. Тэдний ярианд мөн харвасан сум шиг цахилах цаг хугацааны тухай, онгод билигт автсан залуу нас эргэн хэзээ ч олдохгүйгээр үүрд гээгддэг тухай ч хөндөгдөнө. Захирал энэ бүхнээ ажил хэрэг болгохыг зөвлөөд, театр нь Яруу найрагч, Жүжигчин хоёрын бүрэн мэдэлд байгааг мэдэгдэнэ.
Эмч ялгууныг үзэж байснаа нууцхан санаа алдаад ээжийг нь дагуулан тайзны голд ирээд:
– Хагалгаанд оруулах хэрэгтэй. Аль болох хурдан тусмаа л сайн. Тэр болтол энэ хэвээр нь байлгахын тулд нөгөө аргаа л хэрэглээд байж байхаас даа.
Ээж: – Тиймээ… би ойгож байна. … Нүдэн дор минь л цонхийгоод муудаад байх шиг. Болдогсон бол яг одоо ч хамаагүй хагалгаанд нь авч очоод оруулахсан. Даан ч…
Сэргэн мандалтын үеийн нэрт төлөөлөгч, Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн бүтээлүүд Монголын драмын урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. УДЭТ хөгжлийнхөө тодорхой үе шатыг туулж, уран бүтээлчдийн багаа бүрдүүлэн, бүтээж туурвих арга туршлага хуримтлуулсан тэр цаг үе буюу 1955 онд У.Шекспирийн “Отелло” жүжгийг тайзнаа амилуулсан юм.
Ромео, Жульетта хоёрын түүхийг Шекспир бодож олоогүй аж. Түүнээс 70 жилийн өмнө Луижи Да Порто гэгч ийм нэртэй новелл бичсэн нь ихэд алдаршиж, бусад зохиогч цээжээр зохиох эхлэлийн сэдэв даруй болсон байна. Маш олон хувилбар гарсны дотор бүр гэнэтийн гэмээр ч хувилбар байна. Жишээлэхэд, жүжгийн зохиолч Лопе Де Вегийн бичсэн жүжгээр бол Розело, Жулия баатар нь ерөөс амьд үлддэг байна.
Энэхүү явдал Верон хотод болно Монтекийн хүү Ромео найз Розалинатай үүрийн гэгээг угтан бүжиглэж эхлэнэ. Өглөө болоход Копултын охин Жульеттаг Парис хэмээх залуутай сүй тавих болсонг зарлав. Хөөрхий Жульетта үүнийг хүссэн ч хүсээгүй ч сүй тавихыг зөвшөөрөх ёстой байв. Копултиний гэр бүл баяр наадмаа эхлэх зуур Монтекийн хүү Ромео нөхдийн хамт тэдний баярыг үймүүлэхээр дүрээ хувирган баярт оролцоно. Копултийн хүү Ромео Жульеттаг харан тэд анхны харцаар бие биеэндээ дурлана. Тэд бие биендээ хайр сэтгэлээ илэрхийлэн танилцацгаав. Гэтэл аюултайг мэдсэн Ромеогийн найзууд түүнийг дагуулан явахыг Тибальди хараад тэднийг элдэн хөөв.
Хурим. Талбайн голд маш олон хүн бөөгнөрчээ. Тэдний голд цагаан даашинзтай бүсгүй, цагаан костюм пиджактай залуу хоёр инээмсэглэн зогсоно. Тэдний байгаа байдал нь их л аз жаргалтай байгааг нь илтгэнэ. Залуу нь хятад хүн болох нь харваас тодорхой бөгөөд харин бүсгүй нь цэвэр халх. Хуримлагч хосыг тойрсон хүмүүсийн дотор ч хятад хүн нэлээн олон байна.
Энэ залууг Бүүвэй гэдэг. Тэрээр дээд сургуулийн 2-р дамжаанд сурдаг. Амьдрал хүн бүхэнд тэгш биш байдаг хуулиар Бүүвэйд ч бас хатуурхжээ. Тэрээр хоёр өнчин дүүгийнхээ хамт хотын захын гэр хороололд амьдардаг. Хэдийгээр хувь тавилан түүнд хатуурхсан ч гэсэн ёстой атаархам сайн найз Анарыг заяажээ. Анар бол Бүүвэйгийн дотны найз бөгөөд нэлээд чинээлэг айлын эрх дураараа өссөн хүү.