Share Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл Эмч ялгууныг үзэж байснаа нууцхан санаа алдаад ээжийг нь дагуулан тайзны голд ирээд: – Хагалгаанд оруулах хэрэгтэй. Аль болох хурдан тусмаа л сайн. Тэр болтол энэ хэвээр нь байлгахын тулд нөгөө аргаа л хэрэглээд байж байхаас даа. Ээж: – Тиймээ… би ойгож байна. … Нүдэн дор минь л цонхийгоод муудаад байх шиг. Болдогсон бол яг одоо ч хамаагүй хагалгаанд нь авч очоод оруулахсан. Даан ч… Эмч: – Танд ямар хэцүү байгааг мэдэж байна л даа, гэхдээ ганц Ялгуун ч биш тач мөн адил сэтгэл санаагаа тайван байлгах нь зүйтэй шүү… Ээж: – Тийм л дээ гэхдээ л… /Охин тийш харахад эмч ч бас харна./ Эмч: – Заза би одоо явъя даа. Морфин нь дуусах болж байнлээ. Их л хурдан дуусаад байх шиг санагдаад байгаа юм даа. .. Заза Би нөгөөдөр ирэхдээ авчирнаа. Шаардлага гарвал та тунгий нь хэтрүүлэлгүй тарчихаарай. Ээж: – Юу…. эмчээ би… Эмч: – Хэрэг гарвал тэр дор нь над руу утасдаарай. Би танд туслахад хэзээд бэлэн. Ээж: – Заза баярлалаа. Баяртай. /Охиноосоо харцаа яаралгүйгээр салгаж хаалга тийш эмчийг даган гарна./ Ялгуун хөгжим сонсож байснаа чихэвчээ авч хэсэг бодолд дарагдан сууна. Түүний харц нь өдрөөс өдөрт нэмэгдэх гунигт нэвширсэн харагдана. Ширээн дээрээс ямар нэгэн цаас харандаатай авч уншингаа ор луугаа алхалана. Зүүн гараараа өвдөгөө тэвэрч суугаад өнөөх зүйлээ уншина. Хэсэг уншсанаа баллаж ямар нэгэн юм нэмж бичиглэнэ. Ээж орж ирнэ. Ялгуун ямар нэгэн юм нууж сандарсан байдалтай байхыг ээж нь анзаарсан ч түүнийг зовоохгүй гэсэндээ огт анзаараагүй мэт: -Мишээл чамтай уулзахаар ирж. Ялгуун: – Бббб и бби би хэнтэй ч уулзмааргүй байна аа ээжээ. Та ч гэсэн намайг ганцааранг минь орхиоч… Мишээл: – Яагаад хэнтэй ч уулзахгүй гэж /гэсээр орж ирнэ./ Ялгуун: – /Мишээл рүү нэг харсанаа өөр тийш харцаа буруулна./ Зүгээр л… Ээж: /Хэсэг зогссоноо гарч одно./ Мишээл: – Чи чинь яачихаа вэ? /Авчирсан тортой юмаа ширээн дээр тавиад Ялгууны хажууд суухаар алхана./ Царай чинь байдгаараа цонхийчихож. Ялгуун: – Зүрх гэсөөн… /Шилээ засаад ажиг ч үгүй сууна./ Мишээл: – Зүрх чинь яасан гэж? Ялгуун: – Бүтэхгүй дурлалд шаналдагдаа ч юмуу хүмүүс намайг ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байсанд гомдож уйлсаар байгаад ядраад цусаа хүчтэй шахаж чадахаа байсийм байлгүй. Мишээл: – Тийм гэж үү? Ялгуун: – Тиймээ. Тэгээд зүрхээн өрөвдөөд би нэг шүлэг бичсэн чи унших уу? Мишээл: – Тэгье л дээ. Ялгуун: /Шүлэгээ сарвайна./ Мишээл: – /Шүлгийг уншина./ Гоё бичжээ. Тэхдээ чи амиа хорлохыг хүсээд байгаа юм шиг санагдаж байна. Ялгуун: – Үгүй дээ. Би үхэл хагацалыг биш зөвхөн нэг сайн найзынхаа л тухай бичсэн юм. Мишээл: – Ямар найз гэж? Ялгуун: – Яагаав, Хязгааргүй тэнгэрийн хаяанд Хааяа намайг аваачдаг найз… Мишээл: – Тэр чинь одоо тэгээд хаана байгаан? Ялгуун: – Хувцасны шүүгээнд /Хэнэг ч үгүй хариулна./ Мишээл: – Би нэг итгэхгүй байна. Би тэр найзтай чинь уулзая л даа. Ялгуун: – /Инээгээд/ Дэмий биздээ… Тэгээд ч би тэрнийг надаас өөр хэн нэгэнтэй уулзахад их дургүй. Тэгээд л хувцасны шүүгээнд байлгаад байдаг юм. Хоёул хэсэг дуугүй сууна. Мишээл босч эргэн тойрныг анхааралтайгаар тойруулан харсанаа -Чи их этгээд сонирхолтой тиймээ? Аймаар ч юм шиг. Ялгуун: – Надад аймаар биш харин ч аятайхан байдаг шүү. Ойлгох хүн маш ховор. Намайг ойлгодоггүйтэй яааг адилхан. Мишээл: – Чи тэгээд нөгөө найзтайгаа өнөөдөр уулзах уу? Ялгуун: – Уулзана даааа. Өнөөдөр илүү удаан хамт байж илүү хол явна гэж бодож байгаа. Мишээл: – Тэр найз чинь муу хүн биш биз дээ? Муу хүнийг дагаж хол явсанаас ганцаараа байсан нь дээр ш дээ. Ялгуун: Тиймээ би мэднээ. Тэгээд ч тэр муу хүн биш. Заза орой боллоо. Чи храьдаа танайх чинь их хол шүү дээ. Мишээл: – Заза, удахгүй эдгээд надтай цуг хаа нэг тийшээ цугтаа яваарай. Ялгуун: – Баяртай. … Надтай цуг гэнэ шүү. /Орон дээрээ суугаад шүлэгээ харна. Инээмсэглэнэ. Хана налан хэсэг сууснаа ганцаардаж босон алхална. Номын тавиур дээрхи хохимойг илэн инээмсэглэж байснаа гэнэт нэг таагүй зүйлийг мэдрэх шиг царай нь хувьсхийнэ. Шүүгээ рүүгээ сандран очиж онгичин байсанаа тариур уртхан даавууны өөдөс гаргаж ирнэ. Царайд нь бяцхан баясал төрнө. Ая эхэлнэ./ -Найз минь чи намайг энэ удаад илүү өндөрт аваачаач /Өөрийгөө тарина. Амандаа зуусан даавуу сулран унана. Хамаг би суларсан, нүд нь онийсон тайз тойрон алхална. Энд тэндхийн юмыг тарааж унагаана. Алалсаар байна. Ая бүдгэрсээр үгүй болохтой зэрэгцэж зүрхний цохилтын шум явна. Удаанаар арай ядан алхалсаар орон дээрээ үхэтхийн унахад шум түргэсэж байснаа удаашран аажимдаа зогсоно. Гэнэт хүчтэйгээр ая үргэлжилнэ. Тэр дороо аяарсахтай зэрэгцэн харанхуйлна./ Ээж уйлан зогсоно. Эмч Ялгууны цогцосыг чагнаж байснаа ээж рүү харж толгой сэгсэрхэд ээжийн эцсийн горьдлого үгүйрнэ. Эмч: – Хэтэрхий их тунгаар хэрэглэжээ. /Гүнзгий санаа алдаад гарахад гаднаас орж ирж байгаад бүгдийг сонссон Мишээл зогтусна. Ээж: Охин минь чи юу хийж байгаан бэ? Ээждээ эргээд ир л дээ… Мишээл: – Чамайг тийш нь явуулахгүй байх эцсийн боломж надад байжээ. Би … чамайг эрлэг рүү үдчихэж. Намайг уучлаарай. Ялгуун: /Тайзны захаас гарч ирэн өөрийгөө, эргэн тойрноо хараад юу ч хэлэлгүй шаналан тайзны голд сөхрөн сууна. Үсээ зулгаана. Би юу хийчихвээ…Би сохор байжээ…/ ая чангарна…. Харанхуйлна.