Жүжгийн эхэнд тун өвөрмөц оршил бий. Театрын захирал, Яруу найрагч, Хошин жүжигчин гурав «Урлаг нийт ард түмнийг цэнгүүлэхэд үйлчлэх ёстой юу, эсвэл хамгийн дээд зорилгод үнэнч байх учиртай юу? Жинхэнэ яруу найраг, амжилт хоёрыг хэрхэн нэгтгэж болох вэ?» гэхчлэн уран бүтээлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна. Тэдний ярианд мөн харвасан сум шиг цахилах цаг хугацааны тухай, онгод билигт автсан залуу нас эргэн хэзээ ч олдохгүйгээр үүрд гээгддэг тухай ч хөндөгдөнө. Захирал энэ бүхнээ ажил хэрэг болгохыг зөвлөөд, театр нь Яруу найрагч, Жүжигчин хоёрын бүрэн мэдэлд байгааг мэдэгдэнэ. «Энд та бүхэн тэнгэрээс бууж, газрыг нэвтлээд, там руу шагайж,нэг угээр хэлбэл бүхий орчлонг цогцлоож болно» хэмээсэн түүний үг зохиолын цаашдын явдал хаана өрнөхийг заадаг. Тэнгэрийн оронд Бурхад, архад, Мефистофель нар байна. Мефистофелийг орж ирэхэд, Бурхны магтуу дуулж суусан архад чимээгүй болцгооно. Тэдний ярианд анх удаа Фаустын нэр дурдагдана. Бурхан Фаустыг өөрийн үнэнч, чин сүжигт боол хэмээн магтана. Мефистофель бурхны үгийг дэмжих боловч, «Хэрүүл тэмцэлд эвдэрсэн, хэт том зүйлд санаархсан, өөртөө шагнал болгож тэнгэрийн оддыг эсвэл газрын зугаа цэнгэлийг авахыг хүсдэг» гэхчлэн, эрдэмтний бүхий л зөрчилтэй хоёрдмол зан араншинг тодорхойлно. Тэгмэгц Бурхан Фаустыг аль л хорхой хөдлөм зүйлсээр мэхэлж, хамгийн ёроолгүй хар нүхэнд урхидаж сорихыг зөвшөөрнө. Яалаа ч гэсэн Фауст адгийн муу нүгэлд автахгүй гэж бат итгэснээс тэр. Үгүйсгэлийн амин сунс болсон Мефистофель бурхантай маргаж, Фауст муу муухайд бүрэн автаж, гутлынхаа улны шороог долоон, буг чөтгөрийн өмнө мэхэлзэх болно гэж андгайлна. Ингээд сайн муу хоёрын, аугаа их өчүүхэн дорд хоёрын, гайхамшиг гутамшиг хоёрын нөр их тэмцэл тэнгэрт өрнөх нь тэр ээ.
Дээрх маргааны шалтгаан болсон мөнөөх эр харин энэ шөнийг давчуу умгар өрнөөдөө өнгөрөөж байна. Ажлын энэ л өрөөндөө он удаан суусны эцэст Фауст хүний таньж мэдэж болох бүхний оргилд хүрчээ. Тэгээд хамгийн учир битүүлэг үзэгдлүүдийн нууцыг тайлахаар шийдэж, ид шид болон алхими сонирхох болов. Гэвч энэ бүхний үр дүнд нас тогтсон хойноо таашаал жаргаланг бус, ердөө сэтгэлийн хоосрол, үргүй дэмийн чармайлтаас үүдсэн зовлон шаналлыг л мэдэрчээ. "Шашин шүтлэгийг ч судаллаа, гүн ухаан ч сонирхлоо, хууль цаазыг ч эмхэллээ, анагаах ухаанд ч суралцлаа. Тэгээд ч нэмэргүй тэнэг хэвээрээ л үлдлээ" гэсэн үгсээр түүний анхны монолог эхэлдэг. Фаустын ер бусын хүчирхэг, гүнзгий оюун ухаан үнэний өмнө айн ширвээдэж явсангүй. Тэрээр хуурамч өнгөц бүхэнд автаж яваагүй тул, ертөнцийн бүхий л нууцыг шинжлэх ухааны хүчээр таних боломжгүйн учир хүний мэдлэг ч хязлаарлагдмал болохыг яг үнэнээр нь олж хардаг. Туслах Вагнер нь түүнийг магтан шагшихад Фаустын инээд л хүрнэ. Энэ Вагнер Фаустыг зовоогч цаад нарийн асуудлуудыг огтхон ч бодож үзэлгүйгээр, ердөө л шинжлэх ухааны ололт амжилт бүхнийг сохроор шүтэн хүртэхэд бэлэн нэгэн аж. «Үзэж харсан бүхний минь хамаг гоо сайхныг энэ уйтгартай, мулгуу амьтан сарниаж орхих юм!» гэж эрдэмтэн дотроо Вагнерыг зэмлэнэ. «Өнөөгийн хүн хорвоогийн оньсого бүхнийг тайлж мэдэх хэмжээнд хүрчээ» гэж Вагнер цэцэрхэхийг оролдоход цухалдсан Фауст үгийг нь тасална.
Ганцаараа үлдээд, эрдэмтэн аанай л гүн бодолд дарагдана. Амьдрал нь энэ л номын тавиур, элдвийн шил сав, үр дүнгүй оролдлого туршилтын дунд шал дэмий өнгөрсөн мэт санагдсанд Фауст газрын энэ балай амьдралыг орхин бүхий л ертөнцтэй нэгдэхийн тулд хор уухаар шийднэ. Ингээд хортой ундаа хийсэн аягыг яг амандаа хүргэх агшинд сумийн хонх жингэнэж, найрал дуу огцом нүргэлнэ. Улаан өндөгний баярын шөнө ажээ. Шашны ариун дуулал Фаустыг амиа хорлохоос аварлаа. «Газар дэлхийдээ би буцан ирлээ. Үүний чинь төлөө талархая, ариун дуулал минь!»
Өглөө нь Вагнер тэр хоёр баяр ёслолын цуваанд нэгдэнэ. Хотын оршин суугчид цөм Фаустыг хүндлэх аж. Түүний эцэг ч, тэр өөрөө ч оршин суугчдыг аймшигт тахлаас эмчилж анагаасан юмсанж. Тэр ямар ч халдварт өвчнөөс айлгүй үхлийн аюул нүүрлэсэн айлууд руу ордог байжээ.
Тиймээс хотынхон болоод тариачид Фаустад мэхийн зам тавицгаана. Гэвч үнэн ийм хүндэтгэл манай баатрыг ер баярлуулсангүй. Тэр тийм ч их гавьяатай гэж үзэхгүй байж. Ийн салхилж явах зуур түүн рүү хар зүсмийн пудель нохой гүйн ирэхэд Фауст түүнийг гэр рүүгээ дагуулж харина. Сэтгэлийн гутралаа мартахын тулд баатар маань Шинэ Гэрээсийг орчуулахаар суув. Хамгийн эхний өгүүлбэр дэх герегийн «логос»хэмээх үгийг Фауст хэвшсэн ёсоор «үг» гэхийн оронд «үйл хэрэг>> гэж буулгана. «Эхлээд Үг байсан» гэдэг нь түүний орчуулгад «Эхлээд Үйл хэрэг байсан» хэмээн орчуулагджээ. Гэвч нохой түүнийг энэ ажлаас нь хөндийрүүлэв. Мөнөөх хар пудель эхэндээ тэнэмэл оюутны дүрд, сүүлдээ Мефистофельд хувирна.
Хачирхсан гэрийн эээн нэрийг нь асуухад, гийчин «Бүх хүнд мууг хүсэхдээ эцэс төгсгөлгүй сайныг бүтээгч тэр хүчний нэгээхэн хэсэг» гэж хариулдаг. Шинэ ярилцагч нь унжгар Вагнерыг бодвол ухаанаараа ч, уншиж мэдсэнээрээ ч Фаусттай эн тэнцэхүйц нэгэн байв. Зочин нь хүмүүний өрөвдөлтэй сул доройн тухай тохуурхан ярихад Фаустын зүрх хөндүүрлэнэ. Эрдэмтнийг сэм илбэдэж орхиод, үүрэглэх зуур нь Мефистофель алга болчихдог.
Дараагийн удаад тэр маш гоёмсог ганган хувцастай ирээд, Фаустад шууд л уйтгараа сэргээхийг санал болгоно. Зожиг өвгөнд маш хурц өнгийн нөсрөг өгч, «ална салбадайн энэ хувцсыг өмсөхөөр амъдрал тэгш дүүрэн санагддаг юм» гэж ятгана. Хэрэв Фауст түүний санал болгож буй зугаа цэнгэлд автаж энэ цаг хугацааг зогсоогоод өгөөч гэж гуйтал тийм их таашаал эдлэх юм бол, Мефистофелийн үүрдийн олз, боол болох учиртай аж. Тэд цусаараа тангараглаж сүнс наймаалах хэлэлцээгээ баталгаажуулаад, Мефистофелийн өргөн цуван дээр суун агаарт хөөрчээ…
Энэ жүжгийн тайз засал бол тэнгэр, гаэар, там гэж дээр хэлсзн. Тиймээс үйл явдлыг залуурдагчид Бурхан, Буг хоёр байх нь гарцаагүй. Тэдний туслагчид гэвэл олон янзын сүнс сүүдэр. чагаа тэнгэр, чөтгөр шулам, гэрэл сүүдрийн эсэи бусын харшилдаан болно. Энэ бүх замбараагүй дүр зургийг дэглэгч Мефистофель маань алтан хантааз, азарган тахианы өд хатгасан бүрх малгайтай, хөлдөө цэмбээр ороосон адууны туурай өмссөн тул бага зэрэг доголсхийх аж. Харин түүний дагуул Фауст одоо урьдын эрдэмтэн өвгөн биш, залуу, сайхан эр харагдана. Эм шулмын чанасан ногооны хандыг ууснаас хойш түүний цус судсандаа буцлах болжээ. Тэр амьдралын бүхий л нууцад хүрэхээр дээд зэргийн цэнгэл жаргал эдлэхээр эргэлтгүй шийдсэн ажээ.
Өөр дээрээ юуг ч туршихад бэлэн яваа түүнд доголон анд
нь ямар зугаа бэлдээ бол?
Анхных нь бүсгүй хүн байлаа. Нэрийг нь Маргарита гэх бөгөөд арван тавхан настай, юу ч үзээгүй, цэвэр ариухан охин ажээ. Тэрээр худгийн дэргэд ховч эхнэрүүд цуглаад хорвоогийн юм бүхнийг хаман ярьцгааж суудаг тийм нэгэн ядуухан сууринд төрж өсчээ. Эхийнхээ хамтаар тэр саяхан эцгээ оршуулсан бөгөөд Маргаритагийн асардаг байсан бяцхан дүү нь ч мөн ойрмогхон нас баржээ. Ганц ах нь цэргийн алба хаадаг гэнэ. Гэрт нь зарц үйлчлэгч үгүй тул. хамаг ажил жаал охины мөрөн дээр дараастай. Идсэн бүхэн нь гойдын амттай, нүдээ нэг аньсан л бол бөхөөс бөх унтдаг, ийм нэгэн хиргүй тунгалаг сэтгэлийг мэргэн ухаант Фауст буртаглах тавилантай баиж л дээ. Охиныг гудамжинд олж харуутаа л тэр ухаангүй хусэл тачаалд автав. Буг чөтгөрийн хүчин чармайлтын үр дүнд охин ч төдхөнөө Фаустад хөл алдан дурлана. Фауст, Маргарита хоёр цэцэрлэгт уулзлаа. Охин дурлалт хүнийхээ зөвлөснөөр хатуу чанд ээждээ нойрны эм уулгаж унтуулчихаад иржээ. Ээж нь сэрчихвэл тэдэнд саад болох нь гарцаагүй шүү дээ.
Ийм эгэл дорд, гэнэн цагаан, юу ч мэдэхгүй амьтан яагаад Фаустын сэтгэлийг тэгтлээ их татав аа? Магадгүй, тэрээр урьд нь тэмүүлсээр ирсэн ертөнцийн гоо сайхаи, үнэн шударгууг охиноос олж харсан юм болов уу? Хэдийгээр амьдрал үзээгүй, туршлагагүй боловч Маргарита тун ажигч, үнэнийг таних нүдтэй охин байв. Тэрээр Мефистофелийг муу зүгийн элч болохыг мэдэрч, хажууд нь байхад тавгүйтдэг. «Ай даа, ариун сахиусны хурц мэлмийг ээ!» гэж Фауст өөрийн эрхгүй дуу алдана.
Хайр дурлал тэдэнд ухаан самуурам сайхан баяр цэнгэлийг авчрах бөгөөтлөө ар араасаа хөвөрсөн гай зовлонг дуудна. Маргаритагийн ах Валентин санаандгүй дүүгийнхээ өрөөний цонхоор шагайж хоёр сэжигтэй эрийг олж харуут давшин орно. Мефистофель жишим ч үгүй сэлмээ сугалав. Чөтгөрийн хатгаасаар Фауст ч мөн тулаанд оролцож, дурлалт бүсгүйнхээ ахыг сүлбэж орхидог. Валентин үхэхдээ дүү охиноо нийтийн шившиг болоосой гэж хараана. Хүний амь бүрэлгэсэндээ айгаад Мефистофелийг даган хойноос зугтсан Фауст дараа нь юу болсныг нэг хэсэгтээ мэдсэнгүй. Тэр шөнө Маргаритагийн өгсөн нойрны эмийг уугаад унтсан ээж нь сэрсэнгүй. Хөл хүнд болсон Маргарита дараахан нь охин төрүүлж олны хэл амнаас айхдаа хүүхдээ голд живүүлээд алчихна.
Гзвч гэсхээлээс мултарсангүй, завхуул бас алуурчин бүсгүйг гянданд хорьж, төдөлгүйй цаазлан хороохоор болдог.
Маргарита гянданд ийн зовж хэвтэхэд, хайрт хүн нь хол оччихсон байлаа. ЮутаЙ ч атугай, Фауст жаал бүсгүйтэй цаг хугацааг зогсоохыг хүссэнгүй. Салшгүй Мефистофелийнхоо хамт тэрээр Вальпургийм шөнө зохиогдох эм шуламсын цэнгүүнд оролцохоор явжээ. Эргэн тойронд нь өмхий ханхалж, үзэшгүй бузар булай юмс хөглөрч. эсэн бусын чөтгөр, шуламс албингууд шаагилдана. Ичгүүргүйй нүцгэн зэрэмдэг амътсаас Фауст ер айж жийрхсэнгүй. Тэр бол хүний сэтгэлийг ховсдох буг чөтгөрийн сүнс шингэсэн наадам болой. Фауст бусдаасаа арай залуу эм шулмыг сонгон авч бүжиж наадав. Шулмын амнаас ягаан хулгана гарч гүйхэд л тэр түүнээс холджээ. «Хүхэр дарь биш, хулгана байсан нь яамай; Иймэрхүү юманд сэтгэлээ зовоох хэрэггүй" гэж Мефистофель түүнийг аргадна. Гэвч Фауст тайвширсангүй. Сүг сүүдрүүдийн дотор Маргарита байхыг гэнэт олж харна. Бүсгүй хүйтэн гяндан дотор хүзүүн дзэрээ цус хурсан аймшигт сорвитой, хөрч дагжин үзэгдэх аж. Фауст Мефистофельд хандан бүсгүйг аврахыг гуйна. Цаадхи нь ер хэрэгссэнгүй, «Чи өөрөө л түүнийг ашиглан зугаагаа гаргаж, эцэст нь үхлийн зааг руу түлхсэн биш үү гэнэ. Фауст алгуурлахыг хүссэнгүй. Эцэст нь Мефистофель харуулуудыг унтуулж, түүнийг гянданруу оруулахаар болно. Ингээд тэд хот руу мордов. Цаазлагдагсдыг зовоолгүй хурдан үхүүлдэг шулмууд тэднийг дагалдана.
Фауст, Маргарита хоёрын сүүлчийн уулзалт болдэлхийн яруу найрагт дүрслэгдсэн хамгийн эмгэнэлтзй, сэтгэл хөндүүрлэм хуудсуудын нэг билээ.
Санаанд багтамгүй их доромжлол амсч үйлдсэн нүглийнхээ төлөө бүх нийтийн зүгээс шившиглэгдсэн Маргарита ухаан солиорсон байв. Үс нь сэгсийсэн, хөл нүцгэн тэрэзр хүүхдийн дуу эв дүйгүй аялан суух бөгөөд өчүүхэн төдий чимээ гармагц л давхийн цочно. Фаустыг ороход тэр танихгүй, ханзан дээрээ атийн нугдайлаа. Бүсгүйн учир утгагүй, солиотой үгсийг Фауст арга барагдан чагнана. Маргарита алагдсан нялх хүүхдийн тухаЙ юуг ч юм бэ бувтнаж, өөрийг нь бушуухан сүхэн доор аваачихыг гуйх аж. Фауст бүсгүйн өмнө сөхрөн суугаад, нэрээр нь дуудан гав гинжийг мултална.
Маргарита арайхийн ухаан орж, урьдаа байгаа хүнийг таниад: «Би хий юм харж, хоосон авиа сонсож байна аа даа? Чихэндээ итгэхгүй байна, тэр минь хаана байгаа бол? Бушуухан хүзүүгээр нъ тэврэх юм сан! Бушуухан түүнийхээ цээжинд наалдах юм сан! Энэ гяндангийн түнэр харанхуйг нэвтлээд, тамын аймшигт түймрийг зүсч гараад, өлсгөлөн чононуудын улиан дундуур туучаад ч хамаагүй, түүндээ очих юм сан!.-» гэхчлэн үглэнэ.
Бүсгүй хайртай хүнээ ахин харж байгаадаа, мөн аврагдсандаа итгэхгүй байлаа. Фауст түүнийг бушуухан эндээс зугтая хэмээн ятгана. Харин Маргарита алгуурлаж, түүнийг үнсэж таалахыг шаардан, «Чи надад дургүй болчихож, яаж үнсэлцдэгээ мартчихаж» хэмээн гомдоллоно. Фауст бүсгүйг ахин татаж чангаан, яаравчлахыг гуйна. Тэгтэл бусгуй гэнэтхэн үйлдсэн нүгэл хилэнцээ эргэн санаад нэг бүрчлэн ярьж эхэлнэ. Хэтэрхий хатуу шулуун ярих тул Фауст айсандаа хувхай цайж дагжин чичирнэ. «Би ээжийнхээ нойрны тунг ихдүүлээд бүрмөсөн унтуулчихсан. Төрүүлсэн охиноо цөөрөмд живүүлж алсан. Бурхан тэр охиныг бидэнд хайрлахдаа жаргаах гэсэн биз, гэтэл хөөрхий нялх үрд минь гай зовлон л оногджээ» гэхчлэн ярина.
Фаустын учирлахыг үл ойшоон, бүсгүй эцсийн гэрээслэлээ хэлнэ: «Хайрт минь, чи зазвал амьд үлдэх ёстой. Ээжийг минь, ахыг минь, бас намайг оршуулах булшны гурван нүх малтахын тулд чи амьд үлдэх ёстой шүү. Минийхийг жаахан зайдуу ухаад хүүхдийг миний цээжинд наалдуулан тавиад булаарай!». Төдөлгүй Маргаритаг өөрөөс нь болж амиа алдагсдын сүнс сүүдэр мөшгиж ирнэ. Живүү лжалсан нялх хүүхэд нь, ханзан дээр унтаж буй ээж нь харагдана… Тэрээр Фаустад «Сэтгэлдээ гэм нүгэл тээж амьд явахаас илүү муу юм гэж үгүй» гээд, гянданг орхин гарахаас татгалзана. Фауст хамт үлдэх гэхэд, бүсгүй түүнийг хөөнө. Үүдэн тушаа гарч ирсэн Мефистофель Фаустыг яаруулна. Ингээд тэд Маргаритаг ганцааранг нь орхин шоронгоос гарч одно. Явахынхаа өмнө Мефистофель Маргаритаг нүглийнхээ төлөөсөнд зовох ёстой гэж шившихэд, дээрээс нь «Аврагдлаа» гэх дуун үгийг нь дарна. Ял шийтгэлээс зайлсхийх арга байсаар атал, тарчилж үхэх зам, Бурхны шүүхийг сонгосноороо бүсгүй сүнсээ аварчээ. Буг чөтгөрийн ивээлээс татгалзсан учраас тэр.
Хоёр дахь хэсгийн эхэнд Фауст ногоон нугын дунд унтаж байна. Төдөлгүй сэрээд нар мандахыг ажиглана. Түүний хэлэх үгс нуд гялбуулам хурц тунгалаг наранд зориулагдах ба «Өөрийнхөө чадал бололцоонд тохироогүй зорилгод тэмүүлэх нь , хүнийг баллаж мэднэ. Энэ нь эгээ л нарыг эгцлэн ширтэхийн адил юм даа» гэж өөртөө хэлнэ. Түүнд долоон өнгөний хувирал нэгэн дор тогтвортой нэгдэж үзэгдэх солонгыг харах нь нарыг харахаас илүү тааламжтай сэтгэгдэл төрүүлэх аж. Байгалийн гоо сайханд шимтсэнээр тэр шинэ эрч хүчийг олж, аливааг эцэслэн таних өгсүүр замдаа шуударна.
Энэ удаад Мефистофель Фаустыг нэгэн хааны ордонд аваачжээ. Тэдний очсон гүрэн улсад мөнгөн сан хомсдсоны улмаас эмх замбараагүй байдал ноёлсон байлаа. Өөрийгөө алиа салбадай хэмээн ойлгуулсан Мефистофелиэс өөр хэн ч энэ байдлаас хэрхэн гарахыг мэдэхгүй байж. Тэрээр мөнгөний нөөцийг зузаатгах төлөвлөгөө боловсруулав. Ингээд газрын гүн дэх эрдэнэс баялгийг барьцаа болгон үнэт цаасыг эргэлтэнд оруулжээ.
Мефистофель газрын гүнд асар их алт бий тул тэдгээрийг олдворлосны дараа үнэт цаасны ханш их хэмжээгээр өснө гэж сурталчилж байлаа. Хууртсан ард олон хувьцаануудыг дуртайяа худалдан авч, бэлэн мөнгө хэтэвчнээс гарч дарсны худалдаа, махны лангуу руу цутгах болов. Нэг хэсэг нь найрлан цэнгэж, нөгөө хэсэг нь оёдолчинд шинэ ганган хувцас захиалж гарчэз. Нэгэн цагт бүх юм сүйрч, хүмүүс молиго үмхсэнээ ойлгох нь гарцаагүй. Гэвч одоохондоо ордныхон үдэшлэг цэнгүүн зохиож, Фауст ч чөтгөрийн дүйвээнд онцгой хүндэт зочин болж байв.
Мефистофель түүнд домгийн бурхад ба баатруудын ертөнцөд нэвтрэх шидэт түлхүүр гардуулна. Фауст үүнийг ашиглан эзэн хааны цэнгүүн дээр эр эм хүмүүний гоо үзэсгэлэнгийн туйл болсон Парис, Елена хоёрыг дагуулж ирнэ. Еленаг танхимд орж ирэхэд, цугласан хатагтай нарын зарим нь: «Гоолиг, юм аа. Гэхдээ толгой нь биедээ жижигдчихэж… Хөлөө яасан хөшүүн, чирч явдаг юм бэ дээ» гэхчлэн шүүмжилцгээнэ. Гэхдээ Фауст түүнийг хараад л ямар ч өө согоггүй, гоо үзэсгэлэн оргил, насан туршийнх нь хүслэн болсон хатагтай өмнө нь зогсож буйг мэдэрнэ. Еленагийн нүд гялбам гоо үзэсгэлэнг гагцхүү нарны цацрагтай л жишмээр. «Энэ хорвоо чинь юутай сайхан юм бэ!» Гэвч Еленаг өөрийн цаг үед үлдээх гэсэн нер их тэмүүлэл нь бүтсэнгүй. Гоо хатагтайн дүр замхран сарнихад, Фауст орь дуу тавиад, хөсөр унажээ. Ингээд манай баатар сайхан Еленаг хайж олох хүсэлдээ Түүнийг эрин зуунуудыг өртөөлсөн уртаас урт аян зам угтжээ. Тэр аян Мефистофелътэй анх нүүр учирсан ажлын өрөөг нь дамжин гардаг. Тэнд багшийнхаа буцан ирэхийг цөхрөлтгүй хүлээн суугаа Вагнерыг бид олж харах болно. Мань Вагнер хүүхэд төрүүлдэг байсан урьдын болхи арга одоо нэгэнт архивт орох болжээ!» хэмээн ярингаа, хуруун шилэнд хиймэл хүн бий болгох туршилт явуулж байна. Зэвүүнээр инээмсэглэх Мефисто-фелийн харцан дор мөнөөх хуруун шилнээс нь төрөлхийн зохиомол шинж чанартаа зовж шаналсан Гомункул терне.
Тууштай Фауст сайхан Еленаг эцэстээ олж ханилан, тэдний дундаас суу билигт үзэсгэлэн төгөлдөр хүү төрлөө. Эвфорион нэрт тэр хүүгийн дүрд Гёте яруу найрагч Байроны дүр төрхийг шингээсэн гэдэг. Эрэмдэг зэрэмдэг Гомункул, үзэсгэлэн төгөлдөр Эвфорион хоёр хар хүчний болоод амьд хайр дурлалын үр сад болохынхоо хувьд үнэхээр эсрэг тэсрэг дүрүүд юм. Фауст, Елена хоёрын хүүг мөнхийн тэмцэл дуудан авч оддог. «Би далдын хар хүчийг хөндлөнгөөс ажиглаад сууж тэвчихгүй, газар дэлхийн их тулаануудад оролцоно!» гож тэр эцэг эхдээ мэдэгдээд, нисэн арилна. Елена Фаустыг тэврэзд: «Аз жаргал, гоо үзэсгэлэн хоёр хамтдаа байдаггүй гэсэн эртний сургаал над дээр биеллээ олжээ…*> гэж хэлээд мөн л замхарпа. Фаустын гарт ердөө хувцас нь л үлджээ. Хүүхний бие цогцос ийн алга болсон нь гоо үзэмж гэдэг цаг зуурын юм гэсэн бэлгэдэлт санаа болно.
Мефистофель Фаустад шидэт гутал өмсгөөд Эртний ертөнцөөс төрөлх Дундад зуунд нь авчирна. Тэгээд баатарт маань нэр алдарт хүрэх янз бүрийн арга санал болгодог. Гэвч Фауст тэр бүхнээс татгалзаж, өөрийнхөө төлөвлөгөөг ярина. Далайн түрэлтэд жил бүхэн өртдөгийн улмаас ямар ч үржил шимгүй болсон хэсэгхэн хуурай газрыг тэр тэнгэрээс олж харжээ. Мөнөөх газрыг хөвөөлөн далан байгуулах замаар тэр хэсгийг амьдрахад таатай орчин болгох санаа Фаустад төрсөн юм санж Мефистофель энэ санааг үгүйсгэж, харин мөнөөх үнэт цаасны ов мэхэд хууртагдсаныхаа дараа бүрмөсөн сүйрч, одоо хаан ширээгээ алдах шахаад буй танил хаандаа туслая гэнэ. Фауст, Мефистофель нар цэргийн ажиллагаа зохион байгуулж мөнөөх эзэн хааны дайснуудыг хиар цохиж гайхалтай ялалт байгуулдаг.
Одоо Фауст туйлын мөрөөдлөө хэрэгжүүлэхээр зориг шулуудав. Гэтэл ирээдүйн далан барих газарт нь Филемон, Бавкида хэмээх ядуу өвгөн, эмгэн хоёрын өвсөн овоохой байдаг.
Фауст тэдэнд өөр аятайхан сууц санал болгосон ч хөгшид нуухийг хүссэнгүй. Фауст цухалдсандаа чөтгөрт хандан эдгээр зөрүүд амьтадтай учраа ололцоход нь туслахыг гуйна. Мефистофель хамсаатнуудыихаа хамтаар овоохойд очиж, тэр үед тэднийд ирээд байсан золгүй гийчнийг алж орхидог. Аймшигтай цочирдсон хөгшид тэр дороо амьсгал хурааж, өвсөн овоохой нь санаандгуй үсчсэн очноос болоод шатжээ. Ахиад л засч залруулшгүй алдаа хийснээ мэдээд Фауст: «Би үгсэж тохиролцохыг хүссэнээс биш, хүчирхийлэл залхаалтыг хүсээгүй билээ. Үгийг минь ийн гуйвуулсныхаа төлөө хараал идэг, та нарыг хараал идэг!» гэж хашгирна.
Энэ бүхний эцэст тэр ядарч сульджээ. Тэр эргээд л өтөл хөгшин болж, амьдралынх нь нар ахиад л хэвийснийг мэдрэв. Одоо түүний бүхий л хүсэл санаа далан байгуулахад чиглэгджээ. Хувь тавилан түүнд ахин нэг цохилт бэлдсэн байж. Фауст сохров. Түүнийг мөнхөд шөнийн харанхуй нөмрөх боллоо. Харанхуйн гүнээс түүнд хүрз жоотууны чимээ дуулдаж, хүмүүсийн яриа сонсогдоход Фауст үүнийг далан байгуулцгааж байна гэж ойлгоод туйлгүй ихээр баярлана. «Ай даа, ажиллаад бай! Миний зааж тэмдэглэсэн газарт л босгох юм шүү. Давалгааг хаах газрыг яг л зурагт тэмдэглэсний дагуу хийгээрэй!» гэж сохор эрдэмтэн хөөрнө.
Уг чимээ ердөө л Мефистофелийн ээлжит шоглоом байсныг хараагүй Фауст хэрхэн мэдэх сэн билээ дээ? Эрдэмтний эргэн тойронд барилгачид бус, муу зүгийн сүнс сүүдрүүд цуглаад булшны нь нүхийг малтаж байсан хэрэг. Харин баатар маань зүйрлэшгүй их баярлаж байв. Ийн суух зуураа Фауст хүний амьдралын утга учрыг ухаарна. Эрх мэдэл ч, хөрөнгө баялаг нэр алдар ч, газар дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнт эмэгтэйг эзэмдэх ч хүний оршин байхуйн дээд утга учрыг бидэнд өгдөггүй аж. Гагцхүү хүн бүхэнд хэрэгтэй, хүн бүрт ойлгогдсон их ажил үйлс л амьдралыг жинхэнэ утгаар нь дүүргэж төвшитгөдгийг тэр сая ойлгодог. Ингээд Фауст Мефистофелътэй уулзахаасаа ч өмнө бодож олсон «Хамгийн эхлээд ажил үйлс байсан!» гэдэг гаргалгаандаа буцаж очжээ. «Амьдралын төлөө тэмцэж тарчилж сүйдсэн тэр хүн л амьдрал, эрх чөлөөг амсах эрхтэй!» гэж тэр ухаардаг. Улмаар Фауст эрх чөлөөт дэлхий ертөнц дээрх эрх чөлөөтэй ард түмэн гэдэг бол хамгийн аугаа их дүр эураг болохыг тунхаглаад, яг ухаарч сэтгэн буй мөчүүдээ л хүн болж төрснийхөө оргил агшин хэмээн зарлаж, тэдгээр хормуудыг л зогсоохыг хүсч байгаагаа хэлнэ.
Түүний амьдрал алгуурхан бөхөж, Фауст гуйвлан унана. Энэ агшинг удтал хүлээсэн Мефистофель эрх ёсоороо түүний сүнсийг авахаар завдана. Гэтэл эцсийн мөчид чагаа тэнгэрүүд Фаустын сүнсийг чөтгөрийн яг хамар дороос нь шүүрэн авч оддог. Мефистофель анх удаа биеэ барьж чадалгүй цухалдаи тэчьядаж, өөрийгөө хараан зүхнэ.
Фаустын сүнс аврагджээ. Энэ бол түүний амьдрал эцсийн дүндээ зөвтгөгдсөн гэсэн үг. Газар дэлхийн хязгаарыг гэтлүүт Фаустын сүнс нөгөө ертөнцөд түүнийг замчлах учиртай Маргаритагийн сүнстэй учирна.
Үхэхийнхээ өмнөхөн Гёте энэ зохиолоо бичиж дуусгасан юм. Эиэ тухайгаа тэрээр:
-<«Фауст»-ын санаа эгээ л үүл мэт хэсэг хэсгээрээ хуралдаж, бүхий л насан туршид минь намайг дагасан билээ гэж тэмдэглэсэн байдаг.