Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлнэ
Театр

“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлнэ

Урлаг Урлаг18/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлнэ. Монголын Моно жүжгийн төвөөс хоёр жил тутам зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн наадам энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Нэг хүний жүжиг гэдэг нь нэг жүжигчин тайзан дээр эхлэлтэй, өрнөлтэй, төгсгөлтэйгөөр зөвхөн хөгжим, хувцас, тайз, жижиг хэрэглэлийн тусламжтайгаар ганцаараа өөрийн бие сэтгэл хөдлөлөөрөө тухайн дүрдээ орж бүтэн жүжиг тоглохыг хэлнэ.

Тус наадам нь Монголд моно жүжгийн урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдээ чадваржуулах, олон улсад гаргах, олон улсын уран бүтээлчдийг Монголын үзэгчидтэй холбох зорилготой юм.

Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтыг АНУ-ын жүжигчин Хидэр Мэсси өөрийн “HEDY! The Life & Inventions of Hedy Lamarr” бүтээлээр хийхээр Монгол Улсыг зорин ирж байна. Нээлтийн ёслол есдүгээр сарын 17-ны 19:00 цагт болох бөгөөд 19:30 цагаас Хидэр Мэссигийн тоглолт УДЭТ-т үзэгчдийн хүртээл болно.

Наадмын хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 18-нд Сербийн уран бүтээлч Александар Димитриевич “Jealous? Me?!” бүтээлээрээ оролцоно. Түүний тоглолт 19:00 цагт Монгол Улсын хүүхэлдэйн театрт болно. Мөн тус өдөр 20:00 цагаас Хойд Македоны Үндэсний театр Кумановог төлөөлөн оролцож буй Владанка Крстевски “First Person Singular” моно жүжгээ толилуулна.

Харин есдүгээр сарын 19-нд Монголын уран бүтээлчдийн тоглолтууд үргэлжилнэ. 19:00 цагаас Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Р. Янжиндулам “Who Am I?” бүтээлээрээ, 20:00 цагаас Өмнөговь аймгийн Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Б. Ариунтуяа “Desiring My Home” бүтээлээрээ тус тус оролцоно.

Ийнхүү Монгол, АНУ, Серби, Хойд Македоны уран бүтээлчид нэг тайзнаа уулзаж, моно жүжгийн олон улсын уран бүтээлийн туршлага, шинэ хэлбэр, илэрхийллийн арга барилыг Монголын үзэгчдэд хүргэх юм.

“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам нь уран бүтээлчид, театрын мэргэжилтнүүдийн уулзалт, туршлага солилцоо, мэргэжлийн харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын моно жүжгийн урлагийг олон улсын түвшинд сурталчлах чухал арга хэмжээ болж байна.

Наадмын тоглолтуудыг театр сонирхогч, урлагийн салбарын мэргэжилтнүүд болон нийт үзэгчдэд нээлттэйгээр хүргэх юм.

Тус фестивалийг ЮНЕСКО-ын дэргэдэр театр урлагийн институтын моно жүжгийн форум хамтран зохион байгуулдаг ба шүүгчээр моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч Нина Мазур (ХБНГУ), урлаг судлаач Жон Хэ Сүк(БНСУ), УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн нар ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжгээс

02/11/2026
Театр Урлаг

Энэ сард тоглогдох жүжгүүд

01/11/2026
Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин Ш.Жавхлангийн төрсөн өдөр

29/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

02/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ

02/11/2026

ФОТО: Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад Halloween тэмдэглэжээ

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.