Ангилал: Гоо сайхан

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Одончимэгийг “Аз жаргалын шок” УСК-ны гол дүрээр илүүтэй таних болсон билээ. Тэрбээр “Гэгээн муза-11” наадмаас “Шилдэг залуу жүжигчин”-ний шагнал хүртсэн 2003-2008 онд Соёл урлагийн их сургуулийг Жүжигчин мэргэжлээр төгссөн. 2004 оноос UBS телевизэд Дуу оруулагч, 2005-2007 он хүртэл “Шинэ Үе” продакшнд Жүжигчин, 2008 онд тус театрын дэргэдэх Театр-студийн сонсогч жүжигчинээр, 2010 онд жүжигчинээр одоог хүртэл ажиллаж байна.

Сүүлийн үед залуус амьд хөгжим тэр дундаа рок, альтернатив урсгалыг илүүтэй сонирхож таашааж буй. Үнэхээр ч рок поп нийтийн дуу гэх хоёр тусдаа хуваагдсан урлагийн уйтгартай, нэгэн хэвийн дүр зургийг яах аргагүй шинэ залуу үеийнхэн өөр өөрсдийнхөөрөө өөрчилж байна. Тэдний нэг болох дуучин Сонор юм. Тэрээр “рок” тодотголтой Мөнхсайханы том охин аж.

Бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах 64 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон Т.Батцэцэг амжилттай өрсөлдөж, дэлхийн 125 орны сайхан бүсгүйчүүдийн дунд гялалзаж чадлаа. Хэдийгээр шилдэг 25-д багтаж чадаагүй ч тэмцээний нээлтийн эхэнд тоглогддог “Бүх дэлхийн бүжиг”-ийн салхийг хагалж, үндэсний хувцас, үндэсний урлагаа дэлхий нийтэд таниулж чадсан юм.

“Хувьсал” продакшны залуу жүжигчин Г.Бямбасүрэнгийн хувийн зургийн цомгоос хүргэж байна. Тэрбээр тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа авьяаслаг залуу уран бүтээлч юм. 2013 онд Францын нэрт яруу найрагч Виктор Хюгогийн нэрт уран бүтээл “Парисын дарь эхийн сүм” зохиолын Эсмеральдогийн дүрийг Франц хэл дээр Сити дээд сургуулийн урилгаар мюзикл жүжиг төрөлд бүтээж байсан юм.