Ангилал: Гоо сайхан

“Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл энэ цагийн шилдгийн шилдэг нь болохоо харуулж “Гоёл-2015” наадмын тэргүүн титмийн эзэн болж, “Топ модель”-иор өргөмжлөгдлөө.

Дэлхий даяар 200 сая цомгоо борлуулж, бүх цаг үеийн эмэгтэй дуучдаас хамгийн өндөр амжилтад хүрч Гиннесийн номонд бичигдсэн попын хатан Мадоннагийн сэтгүүл дээрх хамгийн шилдэг зурагнуудаас хүргэж байна. Аль 80-аад оноос л секс бэлэг тэмдэг хэмээн алдаршсан, 56 настай энэ эмэгтэй өнөөг хүртэл тэрхүү нэрээ хадгалсаар яваа нь гайхамшиг гэлтэй.

Бэлхүүсний бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Н.Баярмаа тэргүүн байрт шалгарсан билээ. Дэлхийн 200 орчим бүжигчин оролцсон тэмцээний орчин үеийн бүжгийн төрөлд тэрбээр тэргүүн байр, уламжлалт бүжгээр шилдэг тавд шалгарсан юм. Та бүхэндээ үзэсгэлэнт бүжигчин бүсгүйн хувийн зургийн цомгоос хүргэж байна.

Загвар сонирхогчдын хэдийнэ танил болсон Т.Туяамаагийн гуншин нь нэлээд урт. “Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, ”Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзэн, “Catwalk” хамтлагийн дуучин гээд л, БНСУ-ын Сөүл хот хотод болсон “Miss Asia Pacific World Super Talent 2012” тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэлсэнээр “Азийн дэд мисс” болсон юм. Түүнийг энэ удаагийн “Гоёл 2015”-аас ТОП авах хүмүүсийн тоонд оруулж байсан нь түүний чадварыг илтгэх шиг. Та бүхэндээ түүний шинэхэн зурагнаас хүргэж байна.

Энэ дэлхий дээрх эмэгтэй хүн бүр сайхан харагдахыг хүсдэг. Харин эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс ялгаж үзэсгэлэнтэй харагдуулдаг цорын ганц хувцас бол даашинз ажээ. Сайхан даашинзтай эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй харагдаж байгаадаа сэтгэл хангалуун байж гэмээнэ хаа байгаа газраа эрхэмсэг, дэгжин оршино.

Английн нийслэл Лондон хотноо болж буй “Дэлхийн мисс-2014″ тэмцээндАзийн топ модель Т.Батцэцэг эх орноо төлөөлж оролцож байгаа билээ. Тэмцээн эхэлснээс хойш өдгөө мисс Т.Батцэцэг тун ч амжилттай оролцож байгаа. Тэрбээр интернэт асуулгаар хамгийн их санал авсан оролцогч болсон бөгөөд одоо ч хэвээр байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 131 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа юм. Тэдгээр бүсгүйчүүдийн танилцуулга,зургийг www.ranker.com сайтад байршуулждэмжигчид нь саналаа өгч байгаа аж. Өнөөдрийн байдлаарМонголын мисс Т.Батцэцэг 50860 эерэг саналтайгаар нэгдүгээр байранд явж байна. Түүний араас Унгарын мисс Edina Kulcsár 8086 лайк, ОХУ-ын мисс Anastasia Kostenko 2531 лайктайгаар тус тус жагсаж байна.

Шинэ уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг цөөн хамтлагийн нэг бол яах аргагүй “Гурван охин”. Багаас урлагт хөл тавьсан охид одоо жинхэнэ од болон гялалзаж, зөвхөн дуу гэлтгүй кино урлагт ч гишүүдээс нь хүчээ сориод амжсан. Ингээд 15 жил хамтаараа лаг байсан охидын үзэсгэлэнт зурагнаас хүргэж байна.

Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө нэмэн орж ирж буй залуу жүжигчин Б.Энхтүвшингийн сүүлийн үеийн зурагнаас хүргэж байна. Б.Энхтүвшин бага наснаасаа МУГЖ С.Жавхлангийн “Миний найз”, “Алсад суугаа ээж” дууны клипүүдэд тоглож жүжигчин болох гараагаа эхлэж байсан. Тэрбээр саяхан дэлгэцэнд гарч олон мянган үзэгчдийг байлдан дагуулж чадсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонуудад гол ба туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ. Хамгийн сүүлд “Зүрх зогсохгүй” нэртэй цоо шинэ уран сайхны кинонд тоглоод байгаа бөгөөд тус кино 12 сарын 02- нд нээлтээ хийх юм.