“Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр гараагаа эхэлсэн жүжигчин маань кино урлагт гарч ирсэн цагаасаа л олны анхаарлыг татаж байсан. Кино, жүжиг, рекламанд тоглох урилганд байнга дарагддаг жүжигчин бүсгүй маань ээж болоод удаагүй ч уран бүтээлдээ эргэн орж, хөдөлмөрч нэгэн гэдгээ харуулаад амжсан. Хамгинйн сүүлд “Давхар цохилт”, “Сүүлчийн шөнө” гэх мэт дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн юм. Тэрбээр гэр бүлийн хамт АНУ-ыг зориод удаагүй байгаа билээ. Та бүхэндээ хөөрхөн Дөлгөөний ододтой хамт өнгөрүүлсэн нэгэн өдрийн зурагнаас хүргэж байна.
Ангилал: Гоо сайхан
Дуучин Ч.Цэлмүүн гэх авьяаслаг охиныг “Universe best songs-2009″ тэмцээний ялагч гэдгээр нь бид мэднэ. Тэрээр 1991 оны 11 сарын 23-нд төрсөн. “MIU” сургуулийг биотехнологич мэргэжилтээр төгссөн.Чинзоргийн Цэлмүүн Англи, Орос, Солонгос, Япон хэлтэй. Түүний сүүлйин үеийн уран бүтээлүүд нь шинэ жилийн дуунууд байгаа бөгөөд дуучин Заяатай хамтран дуулсан “Шинэ жил ирлээ” дуу нь нэлээн хэл ам дагуулаад байгаа юм.
Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2014” шалгаруулах тэмцээн Их Британийн нийслэл Лондон хотноо зохиогдож байгаа билээ. 64 дэх удаагаа болж байгаа тус наадмын ялагч энэ сарын 14-нд буюу ирэх ням гаригт “ExCeL London”-д тодорно. Энэ жилийн тэмцээнд 122 орны гоо бүсгүйчүүдийн дунд өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд өдгөө ялагчаа хэдхэн хоногийн дараа зарлах юм.
25- р суваг телевизийн “Дуэт vs Дуэль” ардчилсан супер шоу нэвтрүүлэгийн цоо шинэхэн дугаарууд үзэгч түмэндээ хүрээд удаагүй байгаа ч оролцогч багуудын хувьд үнэхээр өрсөлдөөнтэй байгаа юм. Нэвтрүүлэгт оролцогч дуэтууд болох “King & Queen”, “Like”, “Эзэмдэгч”, “Пуужин”, “Holly Dolly” багууддаа амжилт хүсээд тэдний зургийн цомгоос хүргэж байна.
УДБЭТ-ын хамт олон өнгөрөгч амралтын өдрүүдээр “Төгсгөлгүй” хэмээх цоо шинэ танго балетыг Монголд анх удаа тавьсан билээ. Хэдийгээр энэ нь шинэ зүйл ч гэлээ үзэгчдийн сэтгэлд маш ихээр хүрсэн юм.
Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах “Формейшн” тэмцээн ХБНГУ-ын Бремен хотын “ЦҮВ Arena” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 07-нд боллоо. Тус тэмцээнд энэ жил манайхаас Монголын бүжгийн спортын холбооны “Star”, “Moon dance” гэсэн хоёр хамтлаг анх удаа оролцсон юм.
Хөөрхөн Монгол охидын зураг /цуврал 55/
Хөөрхөн Монгол охидын зураг /цуврал 54/
“Victoria’s Secret 2014” шоуны шилдэг зурагнуудаас
Хөөрхөн Монгол охидын зураг /цуврал 53/
