Ангилал: Гоо сайхан

Хошин урлагт нэртэй, мөртэй яваа Монгол улсын гавъяат жүжигчин Луушааны Баттулгын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1975 оны 11 сарын 06- нд мэндэлжээ. Аглуу нэрээрээ ард түмэндээ танигдсан авяаслаг уран бүтээлчдээ төрсөн өдрийн мэнд хүргээд тайзан дээрх фото зургийн цомгоос хүргэж байна.

Дуучин, хөтлөгч, жүжигчин гээд олон талын авъяастай Ч.Ундрал хэмээх үзэсгэлэнт бүсгүйг мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүнийг Монголын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг хэмээдэг. Тэрбээр “Хайр”, “Rainbow”, “Болзоо” зэрэг дуу гаргаж, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Өрөмний өт”, “Тавилан” “Би чамд хайртай 2”, “Ээжээ надтай гэрлээч”, “Луйвар” зэрэг олон кино жүжигт тоглосон билээ. Та бүхэндээ авъяаслаг бүсгүйн фото зургийн сангаас хүргэж байна.

Дуучин П.Баярцэнгэлтэй хамтран “Хайрын дуу” – г дуулж олонд илүү танигдах болсон залуу дуучин Г.Улаанцэцэгийн сүүлийн үеийн шинэхэн фото зургийн цомгоос хүргэж байна. Сонирхуулахад дуучин бүсгүй маань тун удахгүй шинэ уран бүтээлээрээ сонсогч фенүүдтэйгээ уулзах гэж байгаа гэсэн шүү

“ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо өнгөрөгч есдүгээр сараас гудамжаар цагаан “халат”-тай явж олон хүнтэй зургаа авахуулж байна гэх мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл түүний халатны учиг тайлагдав.

Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” арав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд 50-аад орны 2000 гаруй трансжендер охид оролцох хүсэлтэй ирүүлжээ. Нийт оролцогчдоос шилдэг 30 трансжендер шилдэгт үлдэн эх орноо төлөөлөн оролцохоор тодорсон аж.

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо “Face of beauty international 2014” олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн болох гэж байна. Өнгөрсөн жил Ийгл телевизийн хөтлөгч, редактор Г.Билгүүн оролцсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 70 гаруй орны үзэсгэлэнт охидтой өрсөлдсөн юм. Харин энэ жил Монгол улсыг төлөөлөн оролцох миссээр Б.Ариунзаяа тодорчээ Тэрбээр Тайван улсыг зорьж, дэлхийн 80 гаруй улсын бүсгүйчүүдтэй өрсөлдөхөд бэлэн болжээ.

“Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель , “Catwalk” хамтлагийн дуучин Түмэнжаргалын Туяамаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэ өвлийн гадуур хувцасны чиг хандлагыг тодорхойлоод байна. Та бүхэндээ түүний загварлаг зурагнуудаас хүргэж байна.

“ТВ Коктейль” хамтлагийн залуус “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. Энэхүү киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авчээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болж буйгаа дуулгасан юм. Та бүхэндээ кино зураг авалтын үеийн фото сангаас хүргэж байна.

“Universe Best Songs 2011” наадамаас шилдэг оролцогчдын нэг болон гарч ирсэн дуучин А.Хишигдалай өөрийн гэсэн хэд хэдэн уран бүтээлээ гаргаж залуус ч түүнийг эчнээ таньдаг болсон. Өнгөрсөн есдүгээр сард бие даасан тоглолтоо амжилттай хийж чадсан дуучин бүсгүйн шинэхэн зурагнуудаас хүргэж байна.