Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Ангилал: Бие биелгээ
Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь
Уулын цас шиг ариухан явсан залуу насандаа
Уйлаад суух өдөртэй нүүрэлдэн хир суусан ч
Учирлаад аргадвал тайтгарах хорвоогийн жам нь
Уучлал гэсэн ганц үгэн дээр тогтдог гэлтэй…
сАй хань минь, сүүн дэр минь
Аялага намуухнаар мөрийг минь гэрэлтүүлэх
Алс цагийн цагаан сүүдэр минь
Би эр хүн эцэг хүн гэхдээ үг урьд цагийн сайхан Монгол эр хүн эцэг хүнийг гүйцэхгүй гэдгээ мэднэ. Гэхдээ тэднийхээ уужуу алсын хараатай буурь суурьтай ёс төртэй нэр төрөө эрхэмлэж үр хүүхдээ Монгол ёсоор хүмүүжүүлдэг сайхан зан чанар ёс суртахуунаас бага ч гэсэн сурч авч үлдэх юмсан гэж боддог жирийн монгол эр хүн. Эр хүн шиг эрчүүд олон байгаасай гэсэндээ энэхүү мөртүүдийг бичлээ. Зөвийг нь аваад бурууг нь гээж, авах гээхийн ухаанаар гомдолгүй зөвөөр хүлээж аваарай гэсэндээ бичлээ…
Зүрхэнд гэрэлтэх чиний орон зайг
Зүггүйхэн үр минь ч орлохгүйгээс хойш
Зөрүүхэн тавиланд гунигаа эгшээж
Замбуулинд Би чамайг санахгүй ээ
Уйлаад суух эр хүний нулимс зүрх даган урсах нь хоолой зангируулна
Учирлаад хэлэх үгээ гомдолтойгоо залгин байгаа түүний харц гунигтай
Уул шиг нөмөртэй эр хүний нулимс сэтгэл сэмлэхэд санаашрал нөмөрлөө
Уртаар санаа алдан мэгшин байгааг нь харах тоолонд уйтгарт автлаа…
Чингэлтэй дүүргийн иргэн, МУСТА Ц.Баттөмөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн төрсөн өдөрт зориулан шүлэг бичсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр ихэд түгээд байна. Уг шүлгийг бүрэн эхээр нь толилуулья.
Хүрэл чоно улина
Тэнгэр газар тэмдэгрэх
Тэр Хүннү нутагт
Хүрэл чоно улина
Амраг минь, гунигт дуу бүү аял!
Ариг цагаан саран хиртэж
Алсад жингийн цуваа саатна.
Айлын минь бүсгүй зовж
Алтан цэцгийн дэлбээ хумина.
Амраг минь, гунигт дуу бүү аял!