Ангилал: Бие биелгээ

Дуут хаданд бичихдээ “цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан, хуягт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэлээ маш уярч Халуут авга эгчээ санаж ийн өгүүлээд уйллаа” хэмээсэн байдаг.

Тал зүрхтэй хүнийг хайрлах уу?
Талимаарч харах нүдэнд чинь тэр бүтнээрээ чинийх
Түрийвчиндээ гэвч гэргийнхээ зургаар гоёсон байгаа
Тэврээд авмаар сэтгэлийн чинь гүнд тосоод угтах хүү нь байгаа…

Зүгээр л намайг хайрла
Зүрх сэтгэлээ бүхлээр нь чамдаа өгмөөр байна би
Зүггүй жаахан охин шиг жаргалтай инээмээр байна би
Зөвхөн чиний төлөө хорвоог туулмаар байна би
Зөнгөөрөө би төгс жаргалтай амьдармаар байна

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

-Хаврын тэргүүн сард төрийн дээд Алтангадас одонгоор шагнуулсан, сэтгүүлч Гончиглувсангийн Энхбаатар ах маань “Зөрж өнгөрөөгүй” гэх шинэхэн номоо “өлгийдөн” авчээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг уншигч олонтой нь уулзуулж байсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас бүтсэн энэ ном эрхгүй бодол булаана-

Гунигтай шүү! амьдрал гунигтай
Гүйж аваагүй хувь заяа заримдаа нэг л гунигтай
Гоёж чимэглэсэн атаархлын үгс -цаанаа л бас гунигтай
Голж шилээгүй сонгосон зам минь-миний сэтгэлд гунигтай
Гунигтай шүү! амьрал, яагаад ч юм гунигтай!