Гэнэрхэл
Одох төрөх ёс
Ончоо олохгүй зууралдхад
Орчлон хуурмаг гэнэм
Ангилал: Бие биелгээ
Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь шувуу,шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь ногоо,ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм
Ямбатай Сэндэвийн адууны тоос
Ядуу Цамба
Хоёр хошууны эрчүүд атаархсан
Аргамагт эрэмгий
Хөмсөг хөлөн дээрх сорвио ор мөргүй арилгаад
Хөгширч буй үрчлээтэй арьсаа толигор сайхан болгоод
Өнгөө алдсан хуучин сэтгэлээ шилэн сав шиг арчиж өнгөлөөд
Өнөөдрөөс эхлээд бүх зүйлийг шив шинээр эхлэх юмсан
Уруул дээр чинь унах бороон дусал чинь үнэндээ
Урьд нь дурласан залуугийн уруул байсийм шүү, битгий арчаарай!
Тийм ээ, ганц бие бүсгүйчүүд даанч олон боллоо
Тэвэр нь дулаан, сэтгэл нь халуун ч гэлээ
Тээглэх нулимсаа хоолойдоо зангидаж
Тэнгэрлэг хосын хорвоод ганцаараа дуулж
Насны жаргал амласанаа ч маргааш болоход мартдаг орчлонд
Найз минь дурлал гэдэг чинь надад зоихгүй юм байна
Найрлаж суухад жаргал өөрөө хажууд шургалавч
Надаас түр алдуурсан зовлон нэхэн нэхсээр ирдэг юм байна
Дусал цус нь нулимс болсон аниргүйн хорвоод
Дурлалдаа шатан явсан эр хүн та уйлах эрхтэй
Дурлаад хаягдах амьдралын харгуйг сөрөхдөө
Дутуу тавиландаа шаналан эр хүн та уйлах эрхтэй…
Чамайг боддогт итгэ
Чамайг хайрладагт итгэ
Чамайг харамладагт итгэ
Чамайг үгүйлдэгт итгэ
Хонгил дундуур нисэх бараан шувуу
Хашаа ч юм одох миний гэгээн аялал
Хашаа ч юм одох миний гэгээн аялал
Хуучин балгадын шатаар өгсөж