Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Ангилал: Бие биелгээ
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
6 цаг 30 минут
Хар дарсан зүүд үргэлжилж
Яргачин бурхан нүдийг минь сохолж, хэлийг минь сугалж
Мөчийг минь тасдаж зовооно.
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
“ Одоо яах вэ “ хэмээн мэгдэн сандралдана.
Яг л цасан хаялаад хайлахдаа газарт гомдолдоггүй шиг
Яг л цэцэгс ургаад хагдрахдаа намрыг уучилдаг шиг
Яг л бороо унаад шингэхдээ цэцгийн үндэс дэрлэж уйлдаггүй шиг
Яг л ээжүүд үрсдээ гомдоггүй шиг уучлаач хайрт минь
Амьсгал авахад хөндүүр даасан өдрүүд
Амьдрал дээр зөндөө л байдаг
Аньсганд багтахаа болисон нулимс
Ангирын далавчинд дайгдаад холоо дэвчихсэн өдрүүд байдаг.
Хэдхэн хором саатан зогслоо… /1975 он/ (Г.Мэнд-Ооёо. Бодлын шувуу. УБ. 1980. хуудас 13) хэмээн яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо шүлэглэж Оросын пролетарийн их удирдагч Владимир Ильич Лениний үйл хэрэгт чин үнэнчээ тунхаглан түүнийг амьд сэрүүн байгаа мэтээр өгүүлсэн буй.
Хайр харууслын хэдэн мөр холбон суухдаа
Хайртай ээждээ зориулж толгой холбож үзлүү би
Харамгүй өгөх сэтгэлээс тань угжиж өсчихөөд
Харамлаж таниас үзэг цаасаа нуужээ би…
Зүрхийг минь чи зүгээр л ав
Зуун түмэн эрсээс зөвхөн чамайг л сонгоё
Зөрүүд занг чинь усны урсгал мэт дагах
Зөөлөн дулаан сэтгэлийг минь ч бас зүгээр л ав
Дэлхийг оюуны хүчээр эзэгнэнэ гээд бид цэцэрхэнэ
Дэгсдүүлж өөрсдийгөө суутан хэмээн цээжээ дэлдэнэ
Дэвэрч, цахарсан амаараа Чингисийн Монгол гэж бархирна
Дээрхийн хишиг баялгаараа харийн хүнийг мөнгөжүүлнэ
Тал зүрхтэй хүнийг хайрлах уу?
Талимаарч харах нүдэнд чинь тэр бүтнээрээ чинийх
Түрийвчиндээ гэвч гэргийнхээ зургаар гоёсон байгаа
Тэврээд авмаар сэтгэлийн чинь гүнд тосоод угтах хүү нь байгаа…