Эль хуль-чимээгүйн дунд ужиг хатуу шорон,
Эрлэг номун хааны орд мэт “Улсын төв шорон”…
Энэ зууны чимээг өргөст тороор хориглож
Энд гагцхүү хар төмөр ноёрхоно..
Ангилал: Бие биелгээ
“Устай чулуу тааралдвал үмхэж битгий тоглож байгаарай” могойны өндөг байгаа юм гэнэ лээ…
Надад дурлаад хэрэггүй гэж би хэлдэг
Намайг хайрлаад нэмэргүй гэж би мэддэг
Нойтон сормуустай охидыг орхиод л оддог
Нуулгүй хэлэхэд би шалиг залуу
Яруу найрагч Энх-Ануугийн “Маруужингийн Диваажин” номоос түүвэрлэн орчуулсан шүлгээс Wanna draw on the aspect of lake A snowdrop, second snowdrop,…
Уйтгар байсан ч чи хувцсаа тайлах шиг сал
Уйлмаар байсан ч чи унтаад сэрэх шиг март
Уумаар байсан ч чи унаад босох шиг сатаар
Урамгүй болсон ч ухаан заагаад урагшил
Булгилах зүрхнээс ундрах аялгуу сайхан урсгалыг
Бодлоо хөвчилж унших нь байтугай ойлгохгүй шүү дээ тэр
Борхон зүрх догдлон хүлээлгийн зам дээр бээрэхдээ
Буцаад явмаар санагдтал жиндээх юм байна шүү дээ
Айлын эрх охинд молиго үмхүүлэн суугаа
Амьдралыг дожооны цоорхойгоор харагч
Арчаагүй залуу авгайнхаа өвөрт эвхэрнэ
Аргаа барсан охин амь тавин хүлээнэ..
Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Хорвоогийн хүчирхэг амьтан хүн
Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн
Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд
Байгалийг ялав гэж тунхагласан
Нээх сайхан болзоонд явах юмсан чамтай
Нэрээ хэлэн гараа сунган ичингүйрэх юмсан
Хөтлөлцөн хотын гудмаар алхах юмсан
Хацар дээрээ зөөлөн үнсүүлэх юмсан …