Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Уучлаач…
Утга зохиол

Уучлаач…

Урлаг Урлаг20/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download136080432013-11-20-16-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яг л цасан хаялаад хайлахдаа газарт гомдолдоггүй шиг

Яг л цэцэгс ургаад хагдрахдаа намрыг уучилдаг шиг

Яг л бороо унаад шингэхдээ цэцгийн үндэс дэрлэж уйлдаггүй шиг

Яг л ээжүүд үрсдээ гомдоггүй шиг уучлаач хайрт минь

Уруу царайлаад алхсан өдрүүдийг минь инээлгэж уучлаач

Уйлахдаа хүүхэд шиг ихэр татсан харууслыг минь хайрлаж уучлаач

Ус шиг урсаж цас шиг хайлсан  сэтгэлийг минь дулаацуулж

Уйчилсаан гэж хэлээд уруул дээр минь үнсээч хайрт минь

Намрын улиас шиг гунигласан нүдийг минь ширтээч

Навч шиг нь  унах нулимсыг минь арчил даа

Нар шиг төөнүүлж наддаа чи минь ирээд

Намайг уучилсан гээд чангаас чанга тэврээч

Хур горидсон цэцэг шиг хайрт нь ганцаардана

Харуусаад харуусаад өөрийгөө хатаах хургүй цэцэг билээ би.

Хувь тавилан надад сөгнөсөн хундага дарсанд согтож

Хорвоод намайг л гэдэг хайртыгаа би гомдоочихсон

Хавар ургах болохоор намарт гомддоггүй цэцэгс шиг

Хайлаад урссан ч  эргээд хаялах цасан шиг

Хөрсөнд шингэлээ ч хайлган цагаар дахиад хаялах бороо шиг

Хацар дээр минь үнсээд хайрт намайгаа уучлаач.

Үндэс мөчир байлаа ч усгүй бол цэцэгс яалтай

Уйлаад уйлаад ухаарлаа ч уучлахгүй бол би яалтай

Уруу царайлж уйлаад алхах маргааш ирэхээс өмнө

Уучиллаа гээд ганцхан удаа шивнээд өгөөч хайрт минь

Ус шиг урсахаас минь өмнө

Үүл шиг нүүхээс минь өмнө

Уур шиг дэгдэхээс минь өмнө

Уучлалын утсаар зүрхийг минь аргамжаад өгөөч дээ

Уйлсаар байгаад үүрд явчихаас минь өмнө….

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026
Утга зохиол Урлаг

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026
Утга зохиол Урлаг

Уильям Шекспирийн Лондон дахь гэрийн байршлыг тогтоолоо

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026

Их Британид Хатан хаан II Элизабетын хөшөөний төслийг танилцуулав

22/04/2026

Олон улсын нүүдлийн театрын наадам сумдад эхэллээ

22/04/2026

“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх

22/04/2026

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.