Ангилал: Бие биелгээ

Яруу найрагч Эрдэнэбаатарын Бүжинлхам. Дундговь аймагт төрсөн.“Намрыг мартагсад” яруу найргийн түүвэр, “Шинэ Үнэр” /хамтын/ ном тус тус хэвлүүлжээ. Хайрын шүлгийн “Цагаан уул-2013” наадмын тэргүүн байрын шагнал хүртсэн. Утга зохиолын “Шинэ-Үнэр” бүлгэмийн гишүүн.

Араас хүн дагаад ээжээ хүү нь айгаад байна намайг тэврээч
Бие минь дагжин чичирч айдас бүрхээд харанхуй ирлээ
Намайг авч явах гээд нэг л хүйтэн хашгираан орилох чимээ
Цоо ширтэх тэр нүднээс айдас минь салахгүй би айж байна…

Богино зүү, урт зүү хоёр арвын тоон дээр зөрөлдөхөд хэдхэн минут үлдсэн байлаа. Түүний зүрх цагийн зүүний цохилт бүрийг тоолон маш хүчтэй дэлсэж, цээжин дотор нь халуу шатна. Мянгаа энэ л учралын төлөө сүүлийн гурван жилийг дутуу нойртой өнгөрүүлжээ.