Ангилал: Жүжиг

Салхи сүнгэнэхээс өөр чимээгүй өргөн тал нутагт хадлангийн станц байгуулагдаж, моторын дуу хүнгэнэх боллоо. Энэ станцын төвд цагаан байшингууд, хэдэн арваад гэр, том гарааш баригадаж олон машин трактор байдаг боллоо.

Бодож сууна, надад дурласан гэх тэр нэгэн залуугийн тухай. “- Хүний урманд хурууныхаа үзүүрийг ч өгсөнгүй, хөгийн их зантай, ааш муутай амьтан юм даа чи” хэмээн хослол өмссөн цэмцгэр эрээс гарамгүй уур цацалсаар явж одсон тэр нэгэн залуутай тийнхүү гэнэт тааралдана чинээ зүүдэлсэнгүй. Гэм хийгээгүй хэрнээ жаахан хүүхэд шиг загнуулж хоцорсон тэр өдрийг бодохоор инээд ч хүрэх шиг.

Үрчийсэн жижигхэн улаан нүүртэй, нүд ам нь хаана байгаа нь үл анзаарагдам нярай охиныг тэр удаан харав. Яагаад ч юм нүдээ нээж хараасай гэж өөрийн эрхгүй хүсэж байлаа.

Гэрлээ Дарханд суурьшаад удаагүй, энэ жил оюутан болж ирсэн тэр энэ хоттой төдийлөн танилцаж амжаагүй. Гэвч тэр нэг л зүйлийн төлөө энд суралцахаар ирсэн. Эмч болох зорилгоо биелүүлж, сайн эмч болж сайхан амьдрахын тулд өөрийн таньж мэдэхгүй мөн ганц ч хамаатан садан гэх хүнгүй энэ газар ирсэн.

Сараа урд шөнө хүүхдүүдээ зүүдлээд өглөө босохоосоо өмнө чаддагаараа дэрээ баахан норгож аваад босов. “Заяа бас л ирж хоносонгүй дээ” гэж бодсоор ажил руугаа гарлаа.

…Би эрвээхий.Турьхан далавчтай, өнгө үзэмж гэж гайхуулах зүйлгүй дэнгийн бяцхан эрвээхий. Хүмүүс намайг лааны дөлөнд шатаад л дуусдаг хэврэгхэн амьтай, богинохон настайг минь мэдэхээс биш, хүн шиг дурлаж хайрладгийг минь огтхон ч гадарлахгүй. Би дэнгийн эрвээхий.

Ээжийн орны хөл тушаах хананы толгойд алга дарам нар оройжингоо л шаргалтан байдагсан. Нар над шиг л ээжид минь хоргоддог вий гэсэн сонин бодол надад төрнө. Цамхагны хээг хойморт мэгтэн өглөө эртлэн гэрт минь тусаж, өдөржингөө эрх ганц хүүтэй нь тэр айлыг гийгүүлж өнжөөд аав ээжийг малын бэлчээрээс цуглан ирмэгц тоононоос мултран тэртээ уулын араар хажуулсан мэт далд орно.

Хүүхэд ахуй цагтаан би хүмүүс оддын зүгт нисээд явчихдаг гэдэгт итгэдэг байсан. Энэ бодлыг эмээ минь надад өгсөн юм. Эмээдээ би дуусашгүй олон асуулт тавьж тэр бүхэнд эмээ минь надад дуусашгүй баян хариултыг өгдөг байлаа. Эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ.

Тэр долоо хоногийг Даваа гаригаар төсөөлөж бодох болсоноор уджээ. Даваа гаригт бие сэтгэл, бодол санаа ямар байна, яг тэр хэмнэлээр тэр долоо хоног өнгөрч байгаа нь түүнд анзаарагдах болжээ.