Тунчиг эрхэмсэг ихэмсэг алхлах энэ бүсгүй хэзээд л бусдын анхааралд өртдөг хэдий ч тунчиг намбалаг төрх, зөөлөн ааль нь үргэлж бүсгүйчүүдийн атаархлыг хорстол төрүүлнэ. Дутах зүйлгүй, өөлөх юмгүй түүний амьдрал тэр чигээрээ аз жаргал.
Ангилал: Жүжиг
Хажуугаар нь итгэл дүүрэн, нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулсаар түүний дэргэдүүр зөрж өнгөрлөө. Дэргэдүүр нь гарахдаа 10 жилийн нууцхан бөгөөд гэнэн шохоорхол минь үүрд баяртай гэж дотроо аяархан боловч итгэлтэй шивнэж билээ.
Зуны адаг сарын хуучдаар цаг тогтуун тал, хөндийд цэцэг ногоо алаглан жигдэрч, Алтайн нурууны эгц цавчим уулс сvр жавхлангаараа өрсөлдөх мэт ноён шовх оргилоороо тэнгэр баганадан буурал тэргvvнээ vvл манангаар халхалжээ.
Үдшийн орог бүрийгээр ноход боргож, сүүдрээ ноцох шахан омогшиж гарав. Дуу дуугаа авалцан яргилдах чимээнд уул нураах шахан, үхэр тугал зэлэндээ хавчина. Тэр бүхнийг Балдуугийн Баатар нэрт зүрх цагаан хар нохой уриалан хавийн амьтны цөсийг хөөргөж, өөрөө хоолойгоо сөөж, чахалзуураа хатгатал сүржигнэж давхина.
Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ.Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв
Ээжий минь ануухан, маш сайхан инээмсэглэсээр ороод ирлээ. Гартаа боодолтой юм барьчихаж, түүнийгээ ихэд нандигнаж байгаа бололтой. Яагаад би ээжийнхээ ийм сайхан инээмсэглэлийг, тийм удаан хараагүй юм бол доо гэж гайхаж зогсоно. Үнэхээр ээжийнхээ инээмсэглэлийг ойрдоо хараагүй юм байна шүү. Сонин юм даа. Гэтэл ээж минь нэг л чухал царай гаргаж, над руу харснаа
Гэтэл ээж минь өөрөө сэтгэл зовсон байдалтай намайг их л энхрийлэн хэд хэд үнсээд (уг нь ер үнсдэггүй юмсан) зөөлөн вандан дээр хажуудаа суулган царай нь улайж түгдэрснээ өөрийн нь холын хамаатан бэлэвсэн эр сууя гэж гуйхад чамайг бодоод л суухаар шийдлээ гэж ярив.
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р… галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав.
Элэнхий хуучин үүргэвч мөрнөөсөө зүүж, мөн тиймэрхүү ногоон цув эгэлдэргэлсэн нэгэн эр дэлгүүрийн үүдэн дээр зогсч байгааг хараад Хишгээгийн нүд томрон гөлөрчихөв. Машиныхаа хаалганы бариул дээр, очсон гар нь хүртэл тэндээ хөшчих шиг боллоо.
Хичээлийн жилийн анхны өдөр багш минь бидэнд өөрийгөө танилцуулаад, нэгэн хүнийг таньдаг эсэхийг асуулаа. “Хэн байдаг билээ?” хэмээн бодож зогстол нэг хүн мөрөн дээр гараа зөөлөн тавихад, эргээд хартал, нүдэнд дулаахан настай эмэгтэй над руу инээмсэглэн мэндэллээ.