YЗЭГДЭЭГYЙ ЮМ
Хангайн сайхан нуруунаас гарсан Идэрийн сайхан гол єндєр уулнаас буусан тул урсгал тvргэн тvргэн, бас л хєгжим шиг шуугина. Хажууд нь суун чагнахад vнэхээр тааламжтай. Хvний єнгєрvvлэх зам ямар болохыг юунд урьдаас тайлбарлаж vл єгнє. Энэ тунгалаг ариун мєрєн хичнээн мянган жил хэв хэвээр урссаар байтал, эрэг дагуу оршсон ёс гэтэл хvн амьтны тvvх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний vр байжээ. Орчин тойрон зэрэглэсэн уулс бэрх єндєр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сvр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана.
Хавцал хаднаас асгах хархираа хvрхрээ цємєєр Идэрийн голд цутгах бєгєєд тvvний цэнхэр уснаас уухад дотор сэнгэнэн сэргэнэ. Хараахан тvмэн бодис дэлгэрэхийн vес, зуны тэрvvн сарын шинэдээр дорнод уулын сэрвээ дээгvvр vvрийн шар туяа гэгээрэн тусмагц, энэтээ уулын орой дээр хєхєє шувуу яруухан донгодоход адуу манасан хvн тvvний дууг сонсон баясаж, бас баясан сонсоно. Єглєєний нар оргин гарч ирэхэд голын эхэндэх саруул хєндий гэрэлтэж, ариун агаар татан, vнэхээр зуны амьсгал анхилах бєгєєд дэргэдэх цэцэг євсєнд нимгэн цагаан хяруу гялтганаад, тэртээ ойд ногооны униар залгалдах нь даруй нvvдэлчин малчин хvний сэтгэлийг хєдєлгєнє.
Ийм нэгэн сайхан єглєє, Идэр голын ємнє этгээд нэг сэргэлэн дэнжийн дээр хэдэн цагаан гэр цэмцийн vзэгдэж, айл бvрийн тоононоос хєх утаа савсан, таван хошуу мал хаяагаар нь vргэлжилнэ.
Удалгvй хотон дотроос нь дєрєв, таван зуун хонь гарч билчин бушуу бушуу алхалж, баруун зvг зvтгэнэ. Гэтэл нэг залуу хvv баруун ємнєд гэрийн хаяанд сойсон нэг vрээгээр мордон, хонины хойноос давхиж ирээд, vvгээр тvvгээр нь хашгирч зална.
Yзвэл, нас хорин гурав дєрєв хир, нvvрэндээ цогтой, нvдэндээ галтай, шавхийсэн хархvv байлаа. Хєх даалимбан дээлийг ємсєж, шар ногоон дурдан бvсийг ороосон бєгєєд гэзэггvй, орос эсгий малгайг хэлтгий тавьжээ. Бяцхан хар vрээ нь омголон тул тогтож ядан годгононо. Болд хvv тас тас гуядан, жолоог дугтран, хєндлєн сууж хонины хойноос алхуулна.
Тvvнээс баруун ухаа дээр гарвал, хоньд нь тогтож, сая цухуйж байгаа ногоонд шунаж сонирхон, толгойгоо газраас vл салгана. Хажуугийн энгэрт Болд, бууж, халтар vрээгээ тушиж тавиад, хадан дээр сандайлж, ийм тийш харж, эргэх цагийн улирлыг гайхна.
Тэргvvнээ дээш хандвал, дєрвєн зvг тунгалгаар цэлмээд, тэнгэрийн хязгаар асар єв тэгш болжээ. Дєрвєн зvйлийн малууд энд тэнд сvрэглээд, євсний соргог, усны тунгалгийг даган билчинэ.
Дєрвєн улирлын гайхамшиг, найртай сайхан зуны цаг ирэхэд vнэхээр хvн тєрєлхтєн, тvмэн бодисын толгой сэргэнэ. Yvнд Болдын сэтгэл бас л тэнийж, цээж дvvрэн ариун агаарыг амьсгалан, газрын байдлыг, уул ус жигдэлснийг ширтэж, хээр талын цэнгэлийн гайхамшигтай сайхныг сайшаан, аяа уудам сайхан хєдєєний газар гэгч нvvдэлчин малчин монгол хvний сэтгэлийг булаана гэж харан байхын хажууд ємнє хоолой руу байн байн ажиглана.
Юун гэвэл, Болд гадаадын сургуульд явж хэдэн жил болоод нийслэл хотоор дамжин гэртээ ирсэн бєгєєд удалгvй Улаанбаатарт буцаж албан хаах учир, єєрийн хуучин нєхєр Балгармаатай энэ єдрийн хонины хишгийг тохиолдуулан хээр тавиун газар тавтай уулзаж, сэтгэл зvрхний vгсийг солилцож, шийдвэрийг хэлэлцэх болзоо тавьсан тул мєрєєдєн хvлээж байгаа нь энэ байжээ. Тэгж, Болд нэг зэрэг уул усны сайхны гайхаж, нэг зэрэг Балгармаагийн ирэхийг санаж баярлан, бас л Балгармааг аваад хот газар явна гэж бодох тутам бахдаж, тэсч ядан суутал, ємнє зvгээс нэг морьтой хvн хатирч чиглэн ирж яваа нь vзэгдэнэ. Нарийвчилбал, морин дээр суусан нь цэмцгэр бєгєєд зайлшгvй Балгармаа мєн. Болдын магнай тэнийж, олон хоньд нь нам гvм болоход тvvнийг тосъё гэж яаран ташуурыг тулан босмогц ар талаас гэнэт буун дуу тасхийж дараагаар хоёр удаа дуугарахад сочин гэдрэг харвал, гурван морьтой хvн хойд толгой дээрээс бууж ирэв.
Болд “Хулгайч юмуу, дээрэмчин юмуу, эсвэл гєрєєчин юмуу?” гэж гайхан юу ч болов мордоё гэж тушаатай морь руугаа явж хvрэхийн зуур єнєєх гурван хvн шогшин ирж хєндєлдєєд: “Зогс, гараа єрєг!” гэж зэрэг зэргээр галзуу мэт хашгирна. Болд хирдхийсэн боловч айсан байдал гаргалгvй ”Та нар юун хvн бэ? Юунд буу тавив. Надаар яах гэсэн юм бэ?” гэж асууж, тэднийг нэгд нэгнээр сайтар ажиглавал, нэг хєх царайтай хижээл хvн шар торгон дээлтэй байтлаа, хvvхэн хvний хоргой хамжаарыг ємссєн нь ший янгуунд гарагчид шиг хvзvvндээ єнгє бvрийн хив хадгийг уясан нь хэрж тэнэгч бадарчин шавираачин шиг, хvн рvv харах нь єлссєн чоно шиг бєгєєд хажуудаа нэг улаан хуйтай тахир сэлэм зvvж, бас л нэг буу мєрєвчилсєн нь хэрхэвч ерийн хvн биш. Бас нэг хєх чисчvv дээлтэй хар хvн бємбєгєр оройтой малгай ємсєж, улаан жинс зvvсэн нь зайлшгvй хуучны тvшмэд бєгєєд нэг винтов буу эгэлдэргэлж, энгэр дээрээ тvвд vсэг бичсэн цагаа бvс хадсаныг vзвэл, vнэхээр сэжиглэлтэй бєгєєд гайхалтай. Нєгєє нэг хvн нас залуу, толгойг цагаан алчуураар ороожээ. Шинэхэн тав тавьсан нэг замаг буу мєрєвчилж, том ташуур барьсан нь лав шилийн хулгайч хvний шинжтэй, ийм гурван хvн бєгєєд унасан морьд нэлээд хєлєрчээ. Болдын зvг бvгдээр муухай харж лам шиг нь: “Чи маныг байцаана уу! Бид чамайг байцаана уу! Нэр чинь хэн бэ? Гэр чинь хаана вэ?” гэж зандарна. Жинстэй нь: “Аль вэ наадах малгайгаа ав, толгойг чинь харъя, халимаг vстэй юу. Юуны гишvvн бэ? хэл” гэж давшилна. Гуравдугаар нь: “Чи одоо болтол гэзэг тавихгvй яасан юм бэ. Маньд морь хvнс бэлтгэж байхгvй яасан юм бэ?” гэж загнана.
Yvнд Болд ихэд гайхан ширвэн харж: “Та нарын ємссєн зvvснийг vзвэл, єнєд vзэгдээгvй эдлэл байна. Yг хэлий чинь сонсвол євчтэй галзуу амьтан шиг, ер нь яаж яваа юун хvмvvс вэ?” гэсэнд тэр гурав даруй буу тулган: “барина, хvлнэ, ална, тална” гэж завдалцан, хvчин хавсарч Болдыг цулбуурын сураар чанга хvлэхэд, залуу хvний царай хєхєрч зvрх догдлон хэрхэхийг нь шvд зуун хvлээнэ. Тvvнээс тэр гурав: “Адуу чинь хаана байна? Гэр чинь хаана вэ? Ойр хавь хоршоо байна уу?” гэж хvлгийг чангаруулан байцаахад, Болд тэд хэн болохыг байдлыг нэгэнт мэдсэн бєгєєд залуу хvн зvрхтэй тул нэгийг ч зааж эс єгсєнд тэд морин дээр нь мордуулж, яаманд аваачина гэж хєтєлж, хvнс хийнэ гэж хонин дотроос нэгийг шилэн бєгтрєєд, баруун зvг явах vест хажуунаас Балгармаа хvрч ирж хєндєлдєн зогсож, Болд руу ирэхэд Болд дув дуугvй тvvнийг ширтэнэ.
Єнєєх, гурав, хvvхний нэр усыг асууж, мєн л ийм тиймийг сураглахад хvvхэн айсан тул: “Мэдэхгvй, мэдэхгvй” гэхээс єєр хариу vл гаргана. Yvнд тэд нэг зэрэг зандран тvрэмгийлсэн боловч дараагаар бяцхан номхорч мантай яв, жанжны хатан бол гэх vг эхлэн, ёсон бусчлах байдал гаргахад Балгармаа жолоог чангаа барьж холхон зогсоно. Энэ vед Болд сэмхнээр нvд дохисонд Балгармаа даруй учрыг мэдэж морио гуядаж зугтаан одсонд, Болдыг хєтєлж явсан нэг хvнээс бусад хоёр нь хойноос нь хєєсєн боловч Балгармаагийн морь сая барьж унасан тул, цахилгаан мэт гялалзан далд оров. Yд нэгэнт хэлбийж єглєєний цэлмэг тэнгэрт бараан vvл тал талаас хуралдаад бороо орох тєлєвтэй болж, жихvvн салхи сэр сэр салхилна. Болд тэр гурвын дунд хєтлєгдєн явах бєгєєд хvлгийн сур нь маханд шигдэж, зvс царай нь улам улам шарлан энэлнэ. Хаана аваачих, юу болохыг мэдэхгvй галиран, хааяа хааяа тэднийг муухай харна. Харилцан ярилцахыг сонсвол, энэ жанжин, тэр жанжин, тийм хувилгаан, ийм дарь эх гэлцэх бєгєєд бас л ингэж албал бахтай, тэгж албал таатай гэж єгvvлэлдэх нь чихэнд сонсогдоход аягvй. Нар баруунтаа хэлбийх vест нэг уулын савыг єгсєн явсаар, удалгvй тэдний vvрлэсэн газар хvрэв.
Нэг бяцхан хийдийн дуган сvмийн алтан ганжир, оройн нарны гэрэлд vзэсгэлэнтэйгээр гялалзаж, мєргєлчин ардууд сэтгэлийг нэвт цацрах боловч тvvний дэргэдээс амьтан хvнийг алах бузар яргачин гарна гэж хэн хэрхэн санана.
Тэр хийдийн хажууд vvдэн дээр нь шvхэр тус ба хийморь зэргийг хийсгэсэн хэдэн гэрийн хооронд эр эм, лам хар хэдэн зуун хvн ийш тийш бужигналдах ба энд тэнд хэсэг хэсгээр бvлэглэнэ.
Зvvн гэрийн хажуугаар єнгєрєхєд гав гинж хангинаж, хvн гаслах дуу гаран, бас шаахай тас нясхийж хvний ёолох холоос сонсдоно. Болд хvн болсоор ийм юм vзсэнгvй тул vнэхээр нvд халтирч сэтгэл сэржигэн, зvvд зэрэглээ, vлгэр домог мэт болж гайхна.
Єнєєх гурван хvн хамгийн баруун талын гэрийн дэргэд хvрч очсонд ємнєєс нь хоёр гурван хvн угтан морьдыг авав. Болдыг буулгаж урагш хєтлєн нэлээд хол аваачиж хvлээтэй хєгшин залуу арав гаруй хvмvvстэй нийлvvлэн хєлд нь тємєр тушаа торгон орхив.
Болд урьд таниагvй, хэн болохыг мэдээгvй боловч єєрийн шинэ нєхєд болох тэдэнтэй мэндлэн ямар юманд орсон болох учрыг асуувал, олонхи нь дуу гарч чадахгvй, нэг хоёр хvний дорой дуугаар vгvvлэх нь vхэхийг хvлээж байгаа бєгєєд бага тамлуулж алуулбал заяа тэр гэлцэнэ. Болд сочин цааш нарийвчлан асуувал, дєч гаруй настай нэг хар хvн энэ болбол, Бачирбатын яам гэгч юм гэнэ. Yзвэл, Очир там гэж ярилцдаг мєн шиг байна. Миний хvv хотод алба хаадаг тул баригдаж ирэн байцаалгасаар дєрєв хонов.
Эд болбол, саяхан хэд хоногийн дотор гараад ойр хавийн хvн малыг сvйтгэн байна. Их тєлєв лам хувраг хvмvvс, алах талахаас єєр юм мэдэхгvй зэрлэг араатан шиг загнах ийм аюултай юмыг ер vзсэнгvй гэнэ. Бас нэг хорин долоо найман насны залууд, эдний жанжин гэгч нэг шийдэм адислан єгч, цэрэгт нь яв гэснийг эс хvлээсэн учир, маргааш шєрмєсий нь сугалж ална гэсэн гэнэ. Зvvн талын хацрын шарх бvхнийг асуудал, єчигдєр ная шаахайдуулсан гэж олон vг хэлэлцэж чадахгvй. Болд эдгээр байдлыг vзэж сонсох тутам мєн хvмvvсийг хайрлан энэрч нийгvvлсэхийн хамт тэдний харгис догшинг гайхаж ядах бєгєєд хоосоор сэтгэл эвдрэн байх vес баруун гэрээс єнєєх гурван хvн бас гурав дєрвєн хvний хамт гарч ирээд, нvдээ бvлтийлгэн, шvдээ ярзайлган, тэдгээр хvлэгтэй хvмvvсийг би vvнийг ингэж ална. Чи тvvнийг тэгж ал гэж заан хэлэлцэх нь vнэхээр махчин мангас гэгч шиг. Гэтэл нэг ногоон дээлтэй хив хадаг барьсан хvvхэн тэдний дунд салбаганан явах бєгєєд хооронд дуугарахы нь сонсвол дарь эх гэнэ. Алцаганан Болдын дэргэд ирж би vvнийг маргааш ална гэж маузер буугаар чичих нь инээдтэй ийм єлєгчин бас явалцана.
Єнєє єглєє гарсан Болд мєн vдэш санамсаргvй буугийн аманд тохиолдоод байгааг хэн олж мэднэ.
Yдийн хонь ирсэнгvй, бас vгvй болоход Болдын гэрийн хvмvvс гайхан ядаж, морио алдав уу, юу болов гэж дэмий эргэцvvлнэ. Гэтэл нар шингэх vед Балгармаа хvрч ирээд, Болд буцаж ирсэн эсэхийг асуухад тэд ихэд сочин, эдvvгээ хvртэл ирээгvй гэх бєгєєд ямар учир болсны тєлєвийг Балгармаагаас сонсоод Болдын эцэг эгч хоёр морь эмээллэн даруй эрэхээр явав.
Тэдгээр хvмvvсийг дээрэмчин буюу зандалчин гэж хэлэлцэн хvvрнэж байхад зvvн айлын Гонгор тайж суулцаж байсан билээ.
Энэ хvн бол хуучин цагийн нэг феодал, ноднин євєл ба мєн хавар Тариатын хvрээ хэд орохдоо ихээхэн лам нартай удаа бvр учирт эсэргvv гаргахын vнэрийг бага мэдсэн боловч баахан айж дув дуугvй чагнаж суусан хvн тул, энэ мэтийг сонсоод тархинд нь гэрэл тусч, хєл дэгдэн тэсэхгvйдээ арга гаргаж, Болдын тул лам нараас тєлєг vзvvлж ирье гэж шалтгаалж, хуучин янзын дээлээ ємсєн, жинсээ сэмхнээр євєртлєн яаран мордож Хvрээний зvг явав.
Гонгор явах зам нэгэнт харанхуй болж, бvдэг бараг одны сvvмэлзэх гэрэлд бодож санаж явах нь хуучин засаг болбол, дээдсийг бялдуучлан, доодсыг дарлана гэж зvрх нь дэлдэх бєгєєд айл аймаг суугаа Болдыг туслах бус, харин тэр vрэгдвэл гэрийн хєгшид бvсгvйчvvдийг мэхэлж дарлаж, хєрєнгєнєєс нь завшина гэж шvлс цувруулж цээж нь урагш тэмvvлэн, бєгцийн шогшино. Гэтэл Болдын гэрт хоцрогсод алмайран байх vес гадна хvн “Нохой хорь!” гэхэд Болдын эх яаран гарвал, Балдан гэгч хvн мориноосоо бууж байна. Тvvнийг морь их хєлєрч амьсгаа нь зогсохгvй. Балдан: “Авгай сайн уу!” гэж гэрт орж, мэнд амрын дараа нэг аяга цай уухын зуур хойд хоршоог эсэргvvчvvд ирэн дээрэмдэн тvймэрдэв. Эрхлэгч байсан нэг хvн баригдав. Би арай зугтан гарав. Барьсан хvнийг бараг алдаг гэнэ. Алахдаа айхтар тамладаг гэнэ. Баруун хойд сумдаар ийм явдал гараад одоо нэлээд хоног болж байна гэхэд хєгшин залуу бvгдээр дуу алдан сандрах бєгєєд Болдын эх: “Хvv минь!” гэж хашгиран муужран унав. Балгармаа галын хажууд уйлан цухалдана. Болдын євєг эцэг одоо дvрвэж нvvх буюу хэрхэхийг Балдантай ярилцах ба хvvгийн хойноос бачимдана. Гэрийн дотор уйлаан майлаан, vймээн сандраан болон учраа олж чадахгvй байхад Балдан єгvvлэх нь: “Уйлж сандраад ямар тус ажээ. Харин хотоос ардын цэрэг ирж байгаа тул эртхэн тvvнд хэл болон газарчилбал, гагцхvv аврагдах магадгvй. Миний морь эцсэн, нvд бас муу, та ийм настай, хvvхэд багачуул байхгvй юу? Танай айлын Гонгор яасан бэ?” гэж Болдын євєг эцэгтэй хэлэлцэхийн хамт галын хажууд уйлан суух Балгармаа “Би явъя!” гэж даруй босоход тэд зэрэг зэргээр шєнє орой болох гэж байхад газар мэдэхгvй ганц хvvхэд чи яаж чадна гэж хоригловч, Балгармаа vvнд “Би эс явбал, хэн явах вэ” гэж шууд марган гарч явав.
Балгармаа гэрээс гарахад нэгэнт бvрий барай болжээ. Хаяа тойроход замхарч бvхий цагаан гэгээний дунд тvvний саарал морины хоёр чих соотгонон хєдєлж байх бєгєєд тушааг тайлан мордоход газар цавчлан явахыг тэмvvлэх нь Балгармаагийн хотоос гармагц даруй хатируулан зvvн ємнє зvг явав. Хєєрхий бяцхан охин гvн шєнє юуны тул хэрхэх, явахыг болзоход бэрх.
Хємсєг шиг шинэ саран агшин зуураа далд оров. Эсрэг этгээдээс шєнийн салхи сэр сэр хийхэд Балгармаагийн дотор жихvvцнэ. Сэтгэлийн дотор нь уягдаж байсан Болд vе vе vзэгдэж, vе vе vгvй болно. Аяа, учирч уулзахын заяа нэн явцуу болжээ.
Єндєр давааг єгсєн гvн ойн дотор ороход хав харанхуйн дунд энхэл тонхол vргэлж тохиолдож, энд тэнд тас няс чимээ гаран, морь байн байн зог тусах бєгєєд тvvнээс зам алдаж шивэр модны дотор дєрвєн зvгийг ялгахгvй, хvн олонд тусыг хvргэнэ гэсэн нь харин эзгvй хээр газар чоно араатны зууш болоход бэлтгэгдэж, цухалдан айх цочих vргэлжлэн байтал гэнэт модон дотроос буун дуу гарч тvvний сум толгой дээгvvр сvнгэнэн єнгєрєхєд морь нь бусган тогтож ядан байхын зуур хажуугаас нь хоёр цэргийн хvн тулж ирэн буу сумлан Балгармааг юун хvн вэ? гэж зандрахад Балгармаа, Ардын цэрэг болохыг таниж, нэгэн зэрэг баярлаж бас сvрээс нь айн хирдхийж учир байдлыг тоочин хэлсэнд харуулын цэрэг байлдааны дvрмээр тvvнийг барьж штабын газар хvргэв.
Балгармаа тэр шєнє байцаалган хянуулж, vнэн байдлаа мэдэлцсэн хойно маргааш vvрээр цэргийн хамт явах замд сэтгэл яаран, Болдын царай харагдан, амь алдсан болов уу? гэж ямагт бодогдох бєгєєд оронд одохыг орхиж мэдэх газар усны нэрийг цэргийн дарга нарт хэлж єгєн даруй айх эмээхийг мартан байлдааны газар буун дууг сонсохыг хvсэн явна.
Ирээдvйн хэргийг яахан болзоно. Юу болохыг хэн мэднэ. Арван хэдэн хvлээтэй хvн цєм энэхvv дэлхий дээр эцсийн шєнийг гаслантайгаар унтах хатуу зоригийг нэгэнт барьцгаасан бєгєєд гагцхvv хойно бэлбэсрэн єнчирч хоцрох хvvхэд ба эцэг эхийн энэлэхийн тул зовнин урт урт шvvрс алдалцсаар байтлаа єглєєний тунгалаг наран гарч ирээд бас л тэдний дээр гэрлээ тусгана.
Єнєєх жанжин манжин гэгчид нь зуурдын дэвсгэртээ цадтал унтаад єлссєн чоно шиг босож ирэн, нэг хvнийг авчран хоёр гурваараа бєєгнєрєн хонь алах гэж байгаатай адил хутга гаргаж євчvvг хадахад мэсийн ирэнд мєгєєрс нь ширчигнэж, муухай дуугаран хавьчих бєгєєд зvрхийг сугалан авахад нэг чанга дуун алдан эцэслэв.
Yvнийг хvн тєрєлхтєн нvдээрээ vзэж чадашгvй байтугай сэтгэлд бодон тvвдэшгvй, хэний ээлж одоо болох бол гэж нvдээ анина.
Тэр зэрлэг араатан шиг хєлхєлдєн тэдний хажууд ирж хvнийг шилэхэд Болд олныг нvдээр vзэж гасалснаас одоо тарчилж vхвэл дээр гэж намайг аваач гэсэнд чиний дураар болдог юмуу гэж єєр нэг хvнийг хєтлєн явахад тэрхvv хvн нvдээ бvлтэлзvvлэн чичрэн дагжин шууд буудан алахыг гуйх бєгєєд vнэхээр тємєр чулуу шиг зvрхтэн боловч, тэсэшгvй байтал, тэгвэл аа бvр тарчлааж ална гэж хоёр гурван хvн дарж арьсы нь яран судас шєрмєсий нь нэг нэгээр сугалсаар гурав дєрвєн цаг гаслуулан бархируулан байж бас хагас амьтайгаар хаясандаа ханаж, энэ єдрийн зугаа энэ хоёроор бага тайтгарчээ.
Аяа зэрлэг тамын орон гэж vгvvлдэг байдаггvй юм, харин энд гардаг байжээ. Эх болсон зургаан зvйлийн амьтны тусын тулд гэсэн лам нараас ийм тиймийг харин єгvvлдэг байжээ. Хэдэн хvлээтэй хvн хэдий тус тусын амыг хорлон vхэхийг эрмэлзэвч хєдєлж чадахгvй тул шєнийн харанхуйд єдрийн аюултай тамлал нvдэнд харагдан, сэтгэлээс нь гарахгvй бас нэг шєнє тарчилна.
Хэрхэн энэлэвч хvн тул аргагvй vvр шєнийн vеэр єчvvхэн нойрт дарагдаж, агшин зуур амгалан болж байтал гэнэт их буун дуу хэдэнтээ дуугарахад бvгдээр сэрж чагнавал, тэртээ уулын хажуугаас ардын цэрийн тавих их буун дуу яруу сайхнаар дvнгэнэх нь чихэнд яруу сайхан бєгєєд бас л сэтгэл сэргэнэ. Тэдгээр хvлээстэй хvмvvс тус тус баярлан, зориг тєрж, бид алагдавч яах вэ. Энэ муусайн зандалчингуудын даруй сєнєх цаг ирлээ гэж ярилцана.
Жанжин манжин нь босч сандран гvйлдэв.
Жагсаалын цэргээ бэлтгэх юм болв. Чавганц хєгшид, лам мам нар нийлж навсайж савсайлцан эрэмдэг зэрэмдэг буу сэлэм, эвэг хулсан нум сум, бялуу шийдэм хvртэл барилан, атга шороо тариндуулан євєртєлсєєр ардын хуягт цэргийг эсэргvvцнэ гэж хэд хэдэн зуун хvмvvс болон хэдэн буутайдаа туулган одох нь инээдэмтэй.
Агаарын онгоц нисэж ирэв. Айж сандравч тархан унана. Хуягт тэрэг хvрээд ирэв. Хуйлран гvйлдэж энд тэнд vхнэ. Хоромхон зуурын дотор єєр ертєнц болов. Хойд даваан дээгvvр улаан туг хийсэн vзэгдэхэд хvлээстэй хvмvvсийн нар гарч, ардын цэргийн ура гэж хашгирахад авилгаач харгисуудын сvнс зайлан, ард тvмний сvлд хєгжинє.
Балгармаа хувьсгалт цэргийг дагалдан давхиж, бахдан баярлах боловч Болд яасныг мэдэхгvйдээ бачимдан нvд тавьж, алагдсан хvний хvvр тохиолдвол ажиглаж vзэн явсаар хэдэн цэргийн хамт єнєєх хvлээстэй хvмvvсийн дэргэд ирж хоёр нvднээс нулимсыг гарган, Болдыг тэврэн унав.
Цэргvvд тэдний хvлээсийг тайлж, сувилахад, Балгармаа Болдын хvлгийг тайлж сувилна.
Нэг єглєє, vдшийн гайхамшиг ийнхvv єнгєрч, ардын улаан цэрэг олны дайсныг дарав. Болд, Балгармаа хоёр vзээгvй юмыг vзээд, буцах замдаа тарсан, хоньдыг цуглуулан тууж, баясан ярилцсаар харав.
Энэ vе Идэрийн гол мєн хэвээр урссаар.
1933 он