Ангилал: Жүжиг

Сайн байна уу? Чамд энэ мэйл очих өдрийн мэндийг миний зүгээс хүргэе. Одоогоос 4 жилийн өмнө анх чамайг харж байжээ. Тэр үед хүүүхэд насны гэнэн нүдээр чиний хөөрхөн нүдээр инээх царайг чинь удаан гэгч нь ширтэж байж билээ.

Сэржээ. Тэр гэнэт л огт будаг хүргэж үзээгүй байсан хүрэн нүдээ тас хараар буддаг болсон юм. Түүнээс хойш тэр өглөө болохоор л нүдэн дээрээ харанхуйг зурах болов. Хэн ч түүний нартай харцыг дахин олж үзсэнгүй.

Гадаа бороо асгаран орно, борооны дуслыг элгэндээ чанга тэвэрсэн атигархан шар навчис цардмал зам дээр зөөлөн газардана. Яагаад ч юм бэ усан бороо асгасан ийм л өдөр гэрээсээ гармааргүй цонхоо том нээгээд билэг оюуныхаа доторх тэр ертөнцийн өнгийг бийр будагаар зотон даавуун дээр зураад зураад л баймаар.

Энэ явдал тун санамсарүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа.

Бүсгүй нүүрээ алгаараа таглан чимээгүй мэгшиж байна. Би яаж дөхөхөө мэдэхгүй, дэмий л сууж байгаа саравчыг нь тойроод зогтуслаа. Уйлж байгаа хүнд ойртоход ийм хэцүү байдаг гэж мэдсэнгүй.

Миний л санахын эхэнд хүн болгонд ямар нэгэн зовлон байх шиг. Зовлонгийн учир шалтгаан нь чухам юу юм болоо. . . Гагцхан мэдээ орж юмс ойлгож эхлэхийн эхэнд л хэн нэгний зөөлөн,сэмхэн уйлах,санаа алдахыг сонсоод балчир ухааны хирээр ойлгохыг хичээх,заримдаа шаналах. . .

Амьдрал чинь ингээд дуусаж байна. Өмнө нь минийх дуусаж байх шиг санагдаж байлаа. Санаж явсан бүхнээ санаж явсаар дууслаа. Мартсан дурсамжаа эргэн санаад ч нэмэргүй бүрмөсөн мартсан нь дээр. Хэнээс ч илүү гарсангүй. Зөвхөн, ганцхан гэдэг тэр юу болохыг мэдсэнгүй.

Намайг гэрт нь ороход хөрөө, сүх, алх, хадаас хөглөрүүлчихсэн Норов том өрөөнийхөө год мужаан хийх аятай тонголзож суулаа. Ингэж ч суух эр биш юмсан. Би түүнийг харангуутаа өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээр өрөвдөн харамсаж золтой нулимс унагачихсангүй.

Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа, Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний учрыг сайн ойлгохгүй боловч харамсах юм алга. Бага байхдаа ОЛОН гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас зүүгдэн авирч гардаг сан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан, хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан нигүүлсэнгүйн дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдаг сан. Бурханд мөргө гэхээр нь мөргөнө. Тэр бүхэн газар цөмөрсөн мэт алга болж зөвхөн сүмийн чулуун суурь үлджээ. Тэр чулуун дөрвөлжүүдийн хоорондуур лууль шарилж ургажээ. Харамсах юм алга