Хөөмий нь Нүүдэлчин монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшиг юм. Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг.
Ангилал: Нэвтрүүлэг
Хөөмийлөх урлаг бол аялан исгэрэх урлаг улам хөгжиж өвөрмөц сонин арга барилд шилжсэн дэвшлийн шат бөгөөд хөөмййлэхэд мөн хүний өгүүлэхийн эрхтэн хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэдэг. Үүнд хөөмийлэх урлаг бол монголчуудын хөгжмийн урлагийг бүтээж эзэмших явцад гарсан нэн гайхамшигтай үзэгдлийн нэгэн мөн. Хөөмийлэх гэдэг бол хэлнийхээ үзүүр үүдэн шүдээр гоё хөөрхөн нугалаа чимигтэй ая исгэрэхийн чацуу хөөмэйнхээ гүнд үргэлжлэн хүнгэнэсэн дэвсгэр эгшиг дуурсгахын нэр юм.
Монгол хөөмий нь дуу хөгжмийн урлагийн нэгэн төрөл юм. Хөөмий нь маш эртнээс бий болсон гэдэг боловч одоог хүртэл үүссэн хугацааг нь тодорхойлж чадаагүй байгаа ажээ. Хөөмий гэсэн нэр томъёог янз бүрээр тайлбарладаг. Зарим хүмүүс хөөмийг “авиа дуурайх урлаг” гэж нэрлэдэг. Хөөмий бол судлаачдын анхаарлыг нэн ихээр татдаг урлагийн төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг заншил нь их нөлөөлжээ. Ард түмний хөгжим яруу найргийн мэдрэмж, төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон урлаг юм.
Монголын ардын урлагийн өвөрмөц нэгэн төрөл болох хөөмийг ЮНЕСКО-гоос Хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвд бүртгэлээ.
“Авиа дуурайх урлаг” хэмээн нэрлэгддэг хөөмий нь өгүүлэхүйн эрхтэний тусламжтайгаар дуулах онцгой чадварын үр дүнд бий болсноороо урлаг судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтдэг уламжлал ихээхэн нөлөөлснийг тэд нэгэн дуугаар баталдаг.
Монгол хөөмий нь дуу хөгжмийн урлагийн нэгэн төрөл юм. Хөөмий нь маш эртнээс бий болсон гэдэг боловч одоог хүртэл үүссэн хугацааг нь тодорхойлж чадаагүй байгаа ажээ. Хөөмий гэсэн нэр томъёог янз бүрээр тайлбарладаг.
Хөөмий нь Нүүдэлчин монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшиг юм. Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг. Хөөмийг бас тува хөөмий монгол хөөмий гэж ялгах бөгөөд Тува хөөмий нь монгол хөөмийг бодоход шингэн, хүч султай, тэр болгон ая дан оруулж болдоггүй аж.
Хөөмэйн урлаг нь Монгол улсын баруун хэсэг, одоогийн Ховд, Говь-Алтай аймгийн хүрээнд үүссэн гэж үздэг. Өнөөдөр хөөмэйг Монголын хаанаас ч олж үзэж болох бөгөөд Монгол улс нь дэлхийд хөөмэйн урлаг хамгийн өндөр хөгжсөн улс юм. Энэ төрлийн урлаг дотроос хамгийн их хэрэглэгддэг Хөөмэй нь дараахь хэсгүүдэд хуваагддаг:
Бөртэ “Хөөмий”
Хөсөгтөн хамтлага “Торой банди”
Хөсөгтөн хамтлага “Монгол”