Ангилал: Зураг

“Miss Mongolia-2014” тэмцээний шилдэг 17-н оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч өдрүүдэд шилдэг 17-н оролцогчдын дунд Мисс Фото, Мисс Спортын төрлийн тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагджээ. Ийнхүү өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэгээрээ шалгаран үлдсэн шилдэг оролцогчид маань ирэх өдрүүдэд Мисс Модель, Мисс Бикини, Мисс Авъяас, Мисс Гүүдвилийн төрлүүдэд өрсөлдөж ирэх 10 сард шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 2004 оноос хойш уламжлал болон тасралтгүй зохион байгуулагдсан “Miss Mongolia” тэмцээний энэ жилийн шилдэг 17-н оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцож эхэлжээ.

Жүжигчин А.Алтанхуяг “Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр үзэгчдийн танил болсон залуу жүжигчин. Тэрбээр өмнө нь “Сарны нулимс” олон ангит кинонд мөн тоглож байсан. Бага насаа Био комбинатад өнгөрүүлсэн, Нийслэлийн ерөнхий боловсролын 10 дугаар дунд сургуулийг төгсч, 2008 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэжээ. Тухайн үед жүжигчин А.Алтанхуягт “МИ-15” кинонд тоглох санал ирээд байсан. Харин А.Алтанхуяг Сүлдийн дүрийг сонгож “Тусгай салаа” кинонд тоглохоор шийдсэнээ хуучлан ярьдаг.

“Мөрөөдлийн театр”-ын хамт олон намар цагийн шоу тоглолтоо үзэгчиддээ хүргэхээр бэлэн болжээ. “Гээсэн хайраа аваарай”, “Утасгүй бол үхлээ юу” зэрэг шоу тоглолтоороо түмэн олондоо инээд бэлэглэсэн.

“Fantastic production”, “F Studio” “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан “Миний ах атаман” нэртэй бүрэн хэмжээний Action drama жанрын уран сайхны кино 12-ны өдөр кино театруудад нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийг байлдан дагуулсаар байна.

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар дэлгэцийн ээлжит бүтээл болох “Сүүлчийн шөнө” нэртэй мелодрам кинонд тоглож буй О.Дөлгөөний сүүлийн үеийн зурагнаас хүргэж байна. Сонирхуулахад тус киноны зураг авалт дууссан бөгөөд ирэх аравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа гэсэн шүү.