Жирийн нэг наалддаг туузыг жинхэнэ урлагийн бүтээл болгож хувиргадаг уран гартай энэ эрхэм бол Голландын стрит артист Макс Зорн / Max Zorn юм.
Амстердам хотын гудмуудаар түүний зурсан маш олон сонирхолтой зургууд бий. Гэвч эдгээр зургууд нь шөнө оройн цагаар хүмүүст үзэгдэх нь ховор байдаг байжээ. Тийм учраас гудамны гэрэлд тодрон харагддаг STREET ART хэрэгтэйг анзаарснаар ийнхүү скочоор бүтээл туурвих болсон байна.
Тэрбээр наалддаг туузыг дээр дээрээс нь нааж илүүдэл хэсгийг нь хутгаар зүсэж авах хэлбэрээр янз бүрийн өнгө сүүдрийг бий болгож эдгээр “гайхалтай” зургуудаа бүтээдэг юм.