Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Дуу бүтээгчид, оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэнэ
Дотоод мэдээ

Дуу бүтээгчид, оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэнэ

Урлаг Урлаг25/07/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсын дуу хөгжим бүтээгчдийн оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, зохиогчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон оюуны өмчөө хэрхэн хэрэглээнд оруулах, үнэлэх, хянах нэгдсэн системийг бий болгоход чиглэсэн “Монголын Дуу Хөгжим Бүтээгчдийн Анхдугаар Чуулган” анх удаа  зохион байгуулагдлаа. 

Монголын рок попийн ахмад төлөөллүүд, шинэ залуу үеийн уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид болон студи, продакшны төлөөллүүд нэгдэж салбарын ирээдүйн чиг хандлага, хөгжлийн талаар ийнхүү чуулж, хэлэлцлээ.

Тус чуулганд Соёлын сайд Ч.Номин,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал нар дуу хөгжим бүтээгчидтэй дуу хөгжмийн салбарын өнгөрсөн ба одоо, бусад орны жишиг сайн туршлагууд, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн талаар хэлэлцлээ.  Тус хэлэлцүүлгээр “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого”-ийн хүрээнд Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэчлэл хийж цаашлаад улсын эдийн засагт оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ирээдүйд дэлхийн зах зээлд чанартай Монгол уран бүтээлчдийг экспортлох боломжуудыг эрэлхийлж шийдлүүдийг ярилцсан юм.

Дуу бүтээгчдийн хувьд салбарынхаа хойч хэтийн бодлогийг хамтдаа ярилцаж, хуралдаж байгаа нь анх удаа бөгөөд энэхүү арга хэмжээг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд санаачлан, Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци, “Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” хамтран зохион байгуулсан бол хамтдаа эвлэлдэн нэгдэж,  дуу хөгжим бүтээгчдийн оюуны өмчийг хамгаалах, тэдэнд бодит ашгийг хүртээх, ашиг, орлогийг шилэн байлгаж татварын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.

Мөн нэгдсэн сервер бий болгож үүн дээрээ тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах нь хэрэгтэй гэж байна.

Тус арга хэмжээнд  Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциацийн Гүйцэтгэх захирал, Төрийн соёрхолт  Д.Болд  –  “Дуу хөгжмийн салбарт үндсэн систем бүтээх ба оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах”

“Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”-ийн Тэргүүн Б.Лхагвасүрэн – “Дуу хөгжмийн үнэлэмж”

Хөгжмийн зохиолч, продюсер Д.Өлзий-Орших  “Дэлхий, социалист Монгол, капталист Монгол”

MОНАДД – ийн үүсгэн байгуулагч  Ч.Тамир –  “Дижитал эрин үед хөгжмөөс хэрхэн олох вэ? Өнөө ба ирээдүй”  сэдвээр тус тус илтгэл тавигдсан бол, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал  уран бүтээлийг цахимжуулах талаар нарийн мэдээлэл өгч, Соёлын сайд Ч.Номин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийн тухай болон салбарын бусад  асуудлаар мэдээ мэдээлэл хүргэж, чуулганд ирсэн нийт оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тодорхой хариултуудыг өгсөн юм.

Соёлын салбарыг хөгжүүлэхэд тэр дундаа оюуны өмчийг хамгаалах хуультай болсоноор уран бүтээлчдийн шинийг эрэлхийлэх,  дуу хөгжим урлаг шинэ шатандаа хөгжихөд түлхэц болох юм байна.  2021 оны судалгаагаар соёлын салбарт дотоодын нийт бүтээгдэхий дөнгөж 1.4 хувийг бүрдүүлж байсан.

Тэгвэл 2027 онд 4 хувь болгох зорилтыг тавиад байгаа юм байна.  Мөн Дуу, хөгжим бүтээгчдийн анхдугаар чуулганыг тогтмол хийж, салбарынхоо дотоод асуудлыг хэлэлцдэг, хууль эрхзүйн орчиноо сайжруулахад чиглэсэн нэгдсэн бодлоготой байхыг чуулгад оролцсон нийт уран бүтээлчид дэмжсэн юм

     

    Онцлох
    Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
    Урлаг
    • Вэбсайт

    Төстэй нийтлэл

    Дотоод мэдээ Урлаг

    “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    24/10/2025
    Дотоод мэдээ Урлаг

    Монголын баг олон улсын шинжлэх ухааны олимпиадаас нэг алт, нэг мөнгөн медаль хүртлээ

    21/10/2025
    Ярилцлага Урлаг

    Ш.Наранчимэг: Хүн хоолойгоор бус ухаанаар дуулдаг

    18/10/2025

    Сэтгэгдэл хаалттай

    Сүүлд нэмэгдсэн

    ФОТО: Г.Ариунбаатар БНХАУ-ын Бээжингийн Үндэсний урлагийн төвд “Отелло” дуурийн Ягод дууллаа

    28/10/2025

    Кэти Перри, Жастин Трюдо нар харилцаагаа албан ёсоор ил болголоо

    28/10/2025

    ФОТО: “Амьтдын хөгжилтэй гэрэл зураг” уралдааны шилдэг бүтээлүүдээс

    28/10/2025

    BTS хамтлаг зургаан жилийн дараа цомгоо гаргана

    28/10/2025

    “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Өмнөговь аймагт дэлгэлээ

    28/10/2025
    Дараахи
    Facebook Twitter Instagram Pinterest
    • Бидний тухай
    • Холбоо барих
    © 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

    Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.