Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Эх орон дуудаж байна” киноны бүтсэн түүх
Театр

“Эх орон дуудаж байна” киноны бүтсэн түүх

Урлаг Урлаг26/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
63l6rliluhkqejnf1hq1i901en767270762014-08-26-19-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Эх орондоо хайртай хүн бүрт, тэр дундаа хүүхэд залуучуудад эх орны үнэ цэнийг мэдрүүлэхээр бүтээгдсэн “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны кино өнгөрсөн баасан гаригт ёслол төгөлдөр нээлтээ хийсэн билээ.

   "Халх гол"-ын 75 жилийн ой тохиож буй энэ жил “Эх орон дуудаж байна” кино тус ойд зориулсан мэт утга төгөлдөр бүтээгдсэн нь учиртай бөгөөд эх орон, хайр сэтгэл, хүний амьдралын үнэ цэнийн тухай үзүүлэх тус киноны найруулагчаар Зууны манлай жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны  Цэгмидийн зээ хүү В.Агар, Төрийн соёрхолт жүжигчин, найруулагч Д.Сосорбарамын хүү С.Очирхуяг нар хамтран ажиллажээ. Мөн киноны продюсерээр С.Очирхуяг ажилласан бол хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, зураглаачаар Улсын филормонийн дарга МУУГЗ Даваасүрэнгийн хүү Д.Ангараг, зургийн даргаар Т.Алтантуяа, графикчаар Ш.Тансаг нар ажилласан байна.

   Халх голын дайны цаг үеийг орчин үетэй холбон бүтээсэнээрэ ихээхэн онцлог тус киноны гол дүрүүдэд жүжигчин СТА Э.Ууганбаяр, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, СТА Б.Баттулга, жүжигчин Э.Чамин-Эрдэнэ нар тогложээ. Мөн дүрүүдэд жүжигчин МУГЖ С.Дамдин, жүжигчин Д.Мөнх-Од, жүжигчин Б.Батсүх, жүжигчин Б.Батмэнд, Ө.Энхболд, Б.Леонид, Ж.Буяннэмэх, Ж.Оргил нарын уран бүтээлчид тогложээ. Тэрбээр тус кинонд монголын олон гайхалтай авьяаслаг уран бүтээлчид тоглосоны зэрэгцээ Орос, Польш, Япон зэрэг орны уран бүтээлчид мөн оролцон тоглосон аж.  

   Эх орон, хайр сэтгэл, хүний амьдралын үнэ цэнэтэй бүхнийхээ төлөө халуун амиа зориулсан эрэлхэг охид хөвгүүдийн тэмцлийг уг кинонд сонирхол татам адал явдлаар дүүрэн үзүүлсэн бөгөөд Монголд анх удаа Америкийн кино зураглаачдын холбооноос гаргасан АSC- CDL горимоор албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү киноны өнгө шүүлтийн ажлыг хийсэн байна. Ингээд та бүхэндээ “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны киноны бүтсэн түүхийг үзүүлсэн тусгай нэвтрүүлгийг толилуулж байна.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг тайзнаа дахин амилна

13/08/2025
Театр Урлаг

“Асаж буй толгод” жүжгийг Эрээн хотод тоглож байна

07/08/2025
Сонгодог урлаг Урлаг

УДБЭТ-т энэ жил тоглогдох сонгодог уран бүтээлүүд

05/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мексикийн ард түмэнд монголын тал нутгийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлыг таниулжээ

19/08/2025

Занабазарын бүтээлүүдээс Италийн алдарт музейд дэлгэнэ

19/08/2025

G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ

18/08/2025

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

18/08/2025

“Vans” брэнд дуучин SZA-гийн ертөнцөөр амьсгалж эхэллээ

18/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.