Жаргал Дэлгэр хоёр багын андууд. Цэцэрлэг, ясли, сургуулиа нэг ангид дүүргэж, гэрүүд нь ч нэг орцонд, аав ээж нь ч хоорондоо гэр бүлийн сайн найзууд аж.
Оюутан болоод нэг ангид орсон нь ч Дэлгэрийн ээж Цэцэгээгийн танил талын ач гэлтэй. Улсын сургуулийн томоохон ангид орч нэг жил суралцахдаа тэд нэг охинд сайн болох хувь заяа тохионо гэж хэн таах билээ. Тэдний ангийн Жимсээ төрөлхийн булбарай арьс, улззанг стильтэй хөөрхөн ялдам төрхтэй, бас хэний ч дор орохгүй өөрийгөө ойлгуулж, тоглоом тохуу хийж чаддаг, нээлттэй нэгэн билээ. Түүний араас хуйлрах залуусын тоо зөвхөн Жаргал, Дэлгэр хоёроор ч тогтохгүй.
