Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс.
Шимж үзсэн, амтыг нь мартсан уруул.
Уншиж үзсэн амтыг нь мартсан шүлэг,
Угтаа эд цөм нэг юм байсныг
Ангилал: Утга зохиол
Залуу минь хажууд чинь эрхлэх ялдам бүсгүйг хайрла
Зуны цэцэгс хагдарсан ч дахиад л дэлбээлдэг шиг
Зуун зуун жил анхных шигээ ариухнаар хайрла
Зураг шиг мөнх биш шүү зуурдын энэ амьдралд хайртай түүнээ энхрийл
Би тэнгэрийн умдаг атгалаа. Би ч гэж дээ, тэнгэрийн умдаг л намайг атгачихсан хэрэг. Монгол улсын Тээврийн сайдын охин Нарангуатай сууж, жаргасаар хоёр сар боллоо би. Өчигдөр орой эхнэр надад:
Баагисан халуун нарнаар
Багтарсан бухимдалтай
Барайсаар алхсаар
Байдаг цагаа үрлээ
Насны жаргал амласанаа ч маргааш болоход мартдаг орчлонд
Найз минь дурлал гэдэг чинь надад зоихгүй юм байна
Найрлаж суухад жаргал өөрөө хажууд шургалавч
Надаас түр алдуурсан зовлон нэхэн нэхсээр ирдэг юм байна
Гадаа бороо асгаран орно, борооны дуслыг элгэндээ чанга тэвэрсэн атигархан шар навчис цардмал зам дээр зөөлөн газардана. Яагаад ч юм бэ усан бороо асгасан ийм л өдөр гэрээсээ гармааргүй цонхоо том нээгээд билэг оюуныхаа доторх тэр ертөнцийн өнгийг бийр будагаар зотон даавуун дээр зураад зураад л баймаар.
Баярын өмнөхөн үе гэхэд санасныг бодвол үсчний газар хүн цөөвтөр байлаа. Гэвч чамлахааргүй хүлээх нь гарцаагүй боллоо. Тав зургаан хүн дараалан суужээ. Нэг бүдүүн эр хана налан, нүдээ аньсан нь энэ хорвоогийн амьдралыг үүрд орхин одсон мэт харагдана. Нэгэн пагдгар эр пиджакныхаа энгэрийн гадна халааснаас сам гарган хананы том толины өмнө очоод үсээ хоёр шанааруугаа ч самнаж үзнэ. Духруугаа ч самнаж үзнэ. Яаж самнавал өөрт илүү зохихоо мэдэхгүй л байгаа бололтой.
Чи гайхалтай
Чихэнд хайр шивнэчихээд
Урвачихдаг чинь гайхалтай
Чимээгүй тэгсэнээ орж ирээд
Үнсдэг чинь гайхалтай
Сэм сэмхэн гунигаа амтлан дурсахдаа
Тэр тамхи татдаг…
Сэрэмгүй зүүдэнд түүнтэй уулзана гэж найдан
Тэр тамхи татдаг…
Гадаа тэнгэр эвгүйтээд, гэр дотор бие тавгүйтээд… Хаашаа ч харсан нэл ус. Үс, нүүр, хувцас… гэртээ суусаар атал бороонд хамаг бие шалба норчихож. Гэвч бүгдийг усан биетэй болгосондоо сэтгэл ханахгүй, өнөөх бороо шаагисаар л…