Ангилал: Утга зохиол

Хаана тэр хөвүүн мэндлэв, Хүннүгээс эхтэй Монголд

Хаана тэр хүүтөрөв, Хүнхэр Монгол гэрт

Хаана тэр нуган үр хүй цөгнөв, Хүчит аваргын хойморт

Хаана тэр нумт эр хүч цогцлоов, Хөх тэнгэрийн оронд

Эцэг эхээс дуудах нэр нь Мөнхбатын Даваажаргал

Эрин зуунд дуурсах алдар нь Их аварга Хакухо

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Болор цом” яруу найргийн наадам Төв аймгийн Зуун мод хотноо 32 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус наадамд яруу найрагч Б.Мягмаржав “Тэнгэрийн татах хүч” шүлгээрээ Болор цомын эзэн боллоо. Наадмын дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байранд О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан ажээ. Ингээд энэ жилийн Болор цомын эзэн Б.Мягмаржавын “Тэнгэрийн татах хүч” шүлгийг толилуулъя.

Гуниг дүүрэн анхны минь хайр Өвлийн нэгэн цагаахан өдөр… Эргэн тойрон бүх зүйл цагааран нэг л сайхан санагдана. Би CУИС-д хувцас загварын мэргэжлээр 2-р курст сурдаг Энхиймаа хэмээх бусдын л адил нэгэн охин байлаа. Хэтэрхий сонин нэртэй ч юм шиг санагдах үе гарна. Энэ жил уг сургуульд элсэн сурч буй миний хувьд энэхүү хичээлийн жил ямар онцгой байхыг би мэдсэнгүй л явсан юм. Найз залуу ч байсангүй.

Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм.
Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн юм даг.

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд

Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан

Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд

Санаснаар даанч болохгүй явна ааваа

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж 1969 онд төрсөн.Сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжилтэй.1990 оноос уран бүтээлээ эхэлсэн. 1996, 1998 онуудад “Бүгээн анир”,”Гүмүда” номуудаараа Гомбын Сэр-Одын нэрэмжит “Од” шагнал, 1999 онд “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” номоороо МЗЭ-ийн шагнал, 2006 онд “Сарны шүлгүүд” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2011 онд “Хүннү туульс” номоороо “Алтан өд” шагнал, 2010 онд ”Аvery big white elephant” /2007 он/, ”When humans become grass” /2008 он/, ”Un ojoen la palma de mi mano”/2009 он/ номуудаараа Дэлхийн Урлаг Соёлын Академийн ”For poetic excellence” шагнал, 2012 онд “Монголын их амар амгалан”,”Дорно” ,”Хүрэл чоно” шүлгүүд, “Агай”, “Хүннү туульс” найраглалын бүтээлүүдээрээ Монгол улсын Төрийн соёрхол тус тус хүртжээ.

Хүүхэн биетэй хөвгүүд нь хөл хүнд болчих гээд
Хүүхэлдэй шиг охид нь хөөс шиг хийсчих гээд
Хэнхэг нь дэндсэн өвгөд
Хөндий яндан шиг хуйгчих гээд
Хөөрхий хэдэн улс төрчид
Хөзрийн хатандаа дарагдчих гээд
Мөн ч их сандаргаж байна энэ цагийн Монголчууд