Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Монгол гэр мину
Утга зохиол

Монгол гэр мину

Урлаг Урлаг24/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg3538121432014-12-24-11-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хажуу өрөө царайчилж
Хамаг мөнгөө барахгүй
Ханилгаа муутай хүмүүстэй
Хамт байх гэж зовохгүй

Чимээ шуугиантай хөрш
Чих дөжрөөж зовоохгүй
Амар тайван байлгасангүй гэж
Айл хөрштэйгөө муудалцахгүй

Ус цахилгаан тасарлаа гэж
Унд хоол сойгдохгүй
Хог ялгадас бөглөрч
Хааяа хэцүү үнэртэхгүй

Хаяа таарахгүй нэгнээс
Холдоод нүүгээд явчихдаг
Андын журамтай нэгэндээ
Айлсаж буугаад нөхөрлөдөг

Тэнгэрт нисэх шувууд шиг
Тэнгист шумбах загас шиг
Онгон дагшин уулс шиг
Омголон догшин хүлэг шиг

Эрх тааваар амьдруулсан
Эрх чөлөөний эсгий бумба
Эгэлгүй жаргалын алтан өргөө
Эцгийн голомт-Монгол гэр мину

Мандах нарны гэрлийг
Тоонон дээрээ тоглуулж
Мэлтийх сарны туяаг
Тулганы галтайгаа наадуулсан

Хөдөөгийн эрүүл салхи
Хаалга хатавчаар орж
Хорол тооноор нь сэвэлзэж
Хоргодох хийг нь зайлуулсан

Ган тулганд бадамласан
Галын төөнөх илчэнд
Буртаг тотгор арилж
Бие сэтгэл эрүүлжсэн

Агь гангын үнэртэй
Аглаг уудам нутгаа
Аргалын утаагаар ариусгаж
Амьдрал байгалиа ижилсүүлсэн

Уул талынхаа хаана ч
Өргөө гэрээ барихдаа
Ханын шийрээр дугуйлж
Хөрсыг нь зулгалахдаа эмзэглэсэн

Түмэн жилийн түүхэнд
Туурь балгас болоогүй
Зөөж нүүсэн орд
Зөөлөн гишгэсэн алхаа

Мөнх тэнгэрийн энтэй
Монгол ухааны ур
Өрлөг дэлхийд ээлтэй
Өргөө цагаан гэр мину

Хаан хэдий боловч
Харцын гэрт морилохдоо
Тотгонд тэргүүнээ мэхийж
Түвшин ёсыг сахидаг

Эгэл харц боловч
Эсгий гэрийнхээ хойморт
Эзний суудлыг эзлэн
Эрхэм хүндлэл хүлээдэг

Хүндлэх дээдлэх ёсон
Хийц хэлбэрт нь багтсан
Ачлах хайрлах ухаан
Ахуй чанарт нь оршсон

Сувадийн ариун оронд
Сувдан шигтгээ нэмсэн
Уран зургийн дүрслэл
Урлагийн нандин бүтээл шиг

Усан зэрэглээнд умбан
Уулсын хормойд торойх
Монгол нутгаа чимсэн
Мөөгөн цагаан гэр мину

Тунгалаг наран гийсэн
Талын ногоон дэнжид
Торойх бараа нь алсхан
Танан цагаан гэрт

Айлын шинэхэн бэр
Амаржих тэрхэн мөчид
Хэсэгхэн цагаан үүлнээс
Хурын дусал хаялж

Нумалж татсан солонго
Хүрээлж гэрийг бүрххэд
Нутгийн олон залбирч
Хувилгаан төрлөө гэж баярласан

Оюун сэтгэлийн орших орон
Огторгуйн солонго сүлэлдэх хэлхээ
Агуу гайхамшигт хүмүүний бүтээл
Амьдралыг өнөд агуулах хүртээл

Буурал дэлхийд заларсан
Богдос мэргэд баатруудын
Энхжинд төрөлссөн голомт
Эсгий цагаан сүмбэр

Бусдаас гуйх дутуу юмгүй
Бурхнаас хайрласан малчин ахуйн
Дээдийн сайхан зохилдлого оршсон
Дээдсийн өргөө Монгол гэр мину

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийг дахин хэвлэжээ

09/07/2025
Утга зохиол Урлаг

Бавуугийн Лхагвасүрэн агсны гурван пянз уншигч, сонсогчдод хүрнэ

08/07/2025
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэн үргэлжилж байна

10/07/2025

“Торгоны маань хээ” киног “Amazon Prime Video” платформоос үзэх боломжтой болжээ

09/07/2025

Японд тархины долгионыг урлагийн бүтээл болгон хувиргаж байна

09/07/2025

П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийг дахин хэвлэжээ

09/07/2025

Японы эзэн хаан Нарүхито “Монгол аялгуу”-г эгшиглүүллээ

09/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.