Ангилал: Утга зохиол

Итгэл үнэмшил гэж агуа зүйл ажгуу. Баян, ядуу, ухаантай, мэргэн, цэцэн, тэнэг, мангар, дарга, цэрэг, ажилчин, албан хаагч, сурагч, оюутан, гуйлгачин… гээд үгүй ээ, хүн гээч амьтан нь хэнбугай нь ч байсан тэр бүх хүнд л өөрийн гэсэн итгэл үнэмшил байх. Итгэл үнэмшил хувирах, өнгөө хувиргах ч тохиолдол бас байх л даа. Гэхдээ хувь хүний өөрийн төрөлхийн гэх үү дээ итгэл үнэмшилээсээ хүн яагаад ч салахгүй л болов уу.

Зэвхий цонхигор царайтай үлбэгэр хөгшин эмэгтэйн зовхи нь унжсан том нүд толиноос гунигтай ширтэнэ, Норжмаа өөрийнхөө энэ дүрийг харахдаа дөч гаруй жилийн өмнөх залуугийн цог золбоо, гоо үзэсгэлэнгээ үгүйлэх мэт харамссан өнгөөр шүүрс алдлаа. Хормойгоо сөхөн хөлөө ил гаргахад арьсных нь цаанаас урт урт судлууд хөх туяа татуулан сүлжилдэнэ.

Би өчигдөр 4-р ангийн нэгэн хүүхэдээс зөвлөхийг хүссэн захиа авлаа.
“Би ээжийгээ баярлуулж тулд түүнд бэлэг авч өгөх гэсэн юм. Даанч надад дөнгөж 329 иэн л байгаа. Энэ мөнгөөр эмэгтэй хүнийг баярлуулхаар юу худалдаж авч болох бол?” гэсэн утгатай байлаа. Үнэндээ тэр хүүгийн ээж нь хорт хавдартай бөгөөд удаан амьдарч чадахгүй болжээ. Харин хүү энэ тухай яахин мэдэх билээ.

Би эр хүн эцэг хүн гэхдээ үг урьд цагийн сайхан Монгол эр хүн эцэг хүнийг гүйцэхгүй гэдгээ мэднэ. Гэхдээ тэднийхээ уужуу алсын хараатай буурь суурьтай ёс төртэй нэр төрөө эрхэмлэж үр хүүхдээ Монгол ёсоор хүмүүжүүлдэг сайхан зан чанар ёс суртахуунаас бага ч гэсэн сурч авч үлдэх юмсан гэж боддог жирийн монгол эр хүн. Эр хүн шиг эрчүүд олон байгаасай гэсэндээ энэхүү мөртүүдийг бичлээ. Зөвийг нь аваад бурууг нь гээж, авах гээхийн ухаанаар гомдолгүй зөвөөр хүлээж аваарай гэсэндээ бичлээ…

Уйлаад суух эр хүний нулимс зүрх даган урсах нь хоолой зангируулна
Учирлаад хэлэх үгээ гомдолтойгоо залгин байгаа түүний харц гунигтай
Уул шиг нөмөртэй эр хүний нулимс сэтгэл сэмлэхэд санаашрал нөмөрлөө
Уртаар санаа алдан мэгшин байгааг нь харах тоолонд уйтгарт автлаа…