Ангилал: Утга зохиол

Хавар ирлээ, дагаад хайр ирлээ. Хаврын тэнгэрийг хүмүүс олон ааштай, хуурамч гэж бухимддаг. Бас цэцэг навч дэлбээлээд, өвсний ногоо соёолоод л, цаанаа л нэг сэтгэлд дулаахан. Яагаад хайртай холбож ярьдаг гээч. Өвөл, зун ч хайртайгаа учирдаг шүү дээ. Зүгээр хаврын тэнгэр, дурласан хүний сэтгэл хоёр адилхан гэгэлзүүр байдаг болохоор л тэр байх.

Тэр зун, зун зунаас илүү сайхан зун байсан сан. Манайхан айл хотлоороо Чулуут голын сэргэлэн дэнжид зусч байлаа. Айль:н маань бүсгүй Халиунаа эгч урьд хожид үзэгдэж харагдаагүй хачин сонин инээмсэглээд байхаар нь би өөрийн эрхгүй гайхан гөлөрчихсөн зогсож байлаа. Тэгсзн чинь Халиунаа эгч,

Тал зүрхтэй хүнийг хайрлах уу?
Талимаарч харах нүдэнд чинь тэр бүтнээрээ чинийх
Түрийвчиндээ гэвч гэргийнхээ зургаар гоёсон байгаа
Тэврээд авмаар сэтгэлийн чинь гүнд тосоод угтах хүү нь байгаа…

Зүгээр л намайг хайрла
Зүрх сэтгэлээ бүхлээр нь чамдаа өгмөөр байна би
Зүггүй жаахан охин шиг жаргалтай инээмээр байна би
Зөвхөн чиний төлөө хорвоог туулмаар байна би
Зөнгөөрөө би төгс жаргалтай амьдармаар байна

Өвлийн нэгэн цагаахан єдєр… Эргэн тойрон бүх зvйл цагааран нэг л сайхан санагдана. Би бол CУИC-д хувцас загварын мэрэгжлээр 2-р курст сурдаг Энхиймаа хэмээх бусдын л адил нэгэн охин байлаа. Хэтэрхий сонин нэртэй ч юм шиг санагдах үе гарна. Энэ жил уг сургуульд элсэн сурч буй миний хувьд энэхүү хичээлийн жил ямар онзцгой байхыг би мэдсэнгүй л явсан юм. Найз залуу ч байсангүй.

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

-Хаврын тэргүүн сард төрийн дээд Алтангадас одонгоор шагнуулсан, сэтгүүлч Гончиглувсангийн Энхбаатар ах маань “Зөрж өнгөрөөгүй” гэх шинэхэн номоо “өлгийдөн” авчээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг уншигч олонтой нь уулзуулж байсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас бүтсэн энэ ном эрхгүй бодол булаана-

Нарс модны үнэр ханхалсан орхигдсон байшинд хэт том хүрэн царсан ширээ, түүнээс дутахааргүй том тас хар өнгөөр будсан сандал, хананд өлгөөтэй сахалтай хүний хөргийг эс тооцвол энд өөр юу ч байхгүй.