Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Номын дэлгүүрт танилцсан бүсгүй
Утга зохиол

Номын дэлгүүрт танилцсан бүсгүй

Урлаг Урлаг03/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5bd6bccfad37bbcbbig5113292222014-01-03-15-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Намайг чи уяруулж хөглөж

Намуун дуугаараа сэтгэл гижэгдэж

Нууцхан ч гэлээ өчүүхэн хугацаанд

Нүүрэмгий хөхүүн цагийг үдлээ

Үгсийн зөрүүгүй сэтгэл ханьсаж

Үдшийн чөлөөг баясаж өнгөрөөлөө

Хаврын үдшийн хайлган гэгээнд

Ханьсан алхаж чамайг түшихэд

Хаа холын мөрөөдөл биелэж

Хайрлах сэтгал намайг эзэмдэнэ

Гандуу зуны аагим халуунд

Ганцхан эгшинд бороо шаагисан шиг

Гундсан морины эмээлийг авч

Гурван өдөр сулд нь орхисон шиг

Энэхэн өдрүүдэд сэтгэл баясаж

Эгэлхэн амьдралд цэцэг ургалаа

Эрдэнэ олсон шиг хүсэл уужирч

Эр зүрх уярч гэгэлзлээ

Миний мэдэхгүй цаг хугацаа

Чиний өмнөөс тосон авна

Мишээж хөгжих энэхэн дүрээрээ

Чи зүрхний гүнд ургана

Цаг хугацааны зогсолтгүй урсгалд

Цал буурал бодол тосно

Цэл залуухан дүрээрээ чи

Цэн тогорууд ирэхэд мөнхөрнө

Сэнгэнэсэн агаар хаврын цас

Сэргэлэн дүрийг чинь үл мартуулна

Сэтгэл гэдэг хязгааргүй ертөнцөд

Сэртэл минь чи зугаалдаа хонгор минь

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026
Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

02/11/2026

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.