Ангилал: Утга зохиол

Бүх юмыг янзалж дуусаад. би галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Гэнри-н түшлэгтэй сандал , хөлөө тавьдаг дэрийг нь баахан харж суулаа. Сандал дээр нь сууж зүрхлээгүй учраас, хөлнийх нь дэрэн дээр толгойгоо тавьж харанхуйг бүдэг улаан гэрлээрээ, чимээгүйг дуугаараа үргээх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг vнсэж байснаа би санаж байна….

… Тиймээ би өөрийнхөө хувь заяагүй 2 гараараа энэ өгүүлбэрийг бичиж байна. Хүний амьдралд ярихад ч хэцүү тийм зүйлс тийм үе гардаг юм билээ. Yүнийг би тэр үед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал үс олж харсан… Дараа нь галзуурал. Би үнэндээ үүнд итгэж чадахгүй байлаа. Би энэ явдалыг болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бүгд миний толгой тархинд шингэж орж чадахгүй байлаа.

Дараагийнх өдөр тэр ирсэнгүй. Yдэш хүртэл сэтгэлээ чилээн хvлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгvй. Харин миний зүгээс жаахан ч болов анхаарал татахыг хүсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дараах өдөр нь намайг дуудаж янзан бүрийн юмны тухай эцэс төгсгөлгүй мэт юмс ярьсаар байснаа сүүлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюлд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцүү юм болсон гэж хүмүүс ярилцацгаах юм билээ.” гэж хэллээ.

Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм…

Зөвхөн чив чимээгvй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахийн тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм.

Эрт дээр үеэс хүн төрөлхтөн янз бүрийн аргаар бясалгал хийж гэгээрч, ариусаж ирсэн тухай ном сударт бичсэн байдаг боловч үүнийг бид хэрэгжүүлж ирсэн нь ховор юм. Харин одоо үед бясалгалын тухай хүмүүс ихээр ярьж хийх болсон нь гайхамшигтай алхам юм.

Дуут хаданд бичихдээ “цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан, хуягт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэлээ маш уярч Халуут авга эгчээ санаж ийн өгүүлээд уйллаа” хэмээсэн байдаг.

Ахин ирдэг зун цагт алтан гургалдай шувуу таван өндөг гаргаад тавтай амьдарч байжээ.
Гэтэл нэг өдөр гай дайрсан юм шиг аргал шаргал өнгөтэй аргат үнэг ирээд.
– Алтан гургалдай гуай, таван өндөгнийхөө нэгийг та надад өгөөч гэсэнд
– Өгөхгүй гэжээ.

Хятадын зохиолч Зян Рун “Чонон сүлд” хэмээх зохиолоо 2004 онд БНХАУ-д хэвлүүлэн гаргасныхаа дараахан тус улсын хамгийн баян зохиолчдын нэг болсон юм. Хятадын тариачны ахуйд ямар ч хамааралгүй “Чонон сүлд” хэмээх ном яагаад Дундад улсад өчнөөн олон арван саяар хэвлэгдэн гарч /2004 оноос хойш зөвхөн Хятад улсад таван удаа 80 сая орчим хэвлэгдэж бүгд борлогдсон гэж байгаа.