Ангилал: Утга зохиол

Тал зүрхтэй хүнийг хайрлах уу?
Талимаарч харах нүдэнд чинь тэр бүтнээрээ чинийх
Түрийвчиндээ гэвч гэргийнхээ зургаар гоёсон байгаа
Тэврээд авмаар сэтгэлийн чинь гүнд тосоод угтах хүү нь байгаа…

Намуухан хөгжмийн ая эгшиглэж бүдэг ягаан гэрэлд шилэн аягатай жүүсийг аяархан шимэн суухдаа өөрийн эрхгүй догдлон байгаагаа мэдэрч бугуйн дахь цаг нь дэндүү удаан явах шиг санагдаж, урьд нь дандаа хоцорч ирдэг байсан өөрийгөө буруутгаж, хайртыгаа яаж тэгж тэсгэл алдалгүй удаан хүлээдэг байсныг нь гайхлаа.

Намрын тунай муутай нар зун цаг аль хэдийн харьсныг илтгэж илчээ харамлан арай ядан гийж, шарласан навчис хүмүүсийн хөлд гомдолтойгоор гишгүүлнэ. Хэзээ нэгэн цагт таарна гэж бодож яваагүй, сэтгэл дотроо таарах бол уу гэж эмээж байсан хүнтэйгээ харц тулгаран зогсох Мичидмаа харцаа нуун дальдчихад Зоригоо мэндчилгээ болгон инээмсэглээд хажуугаар нь зөрөн өнгөрлөө.

Гундуухан намрыг гунигтайгаа үдэж хуруун дахь сүйн бөгжөө харахдаа
Гил хархан гэзэгнээс чинь үнэртэх тэр л үнэрийг сэтгэлдээ мэдрэн сууна
Гэм хийгээгүй чинийхээ хайранд баллуурдаж болохгүй хир үлдээсэн ч
Гараа дэлгэн хүлээн авсан сайхан сэтгэлийн чинь өмнө би сөхөрч байна

Урьд эртийн цагт цастын оронд төр шашин нь ганхаж, түмэн олон үймж, тэсэхүй еэ бэрх болсон тэр нэгэн мөчид Далай Лам арга сэдэж өөрийнхөө шавь нараас нэгэн гэлинг Ганжуурын тархин судар Жадамба үүрүүлээд Халхын зүг явуулж гэнээ.

Цахирмаа томоос том зөөлөн алчуур нөмрөн цонхны дэргэд зогсоод ээлжээ хүлээнэ. Өнөөдөр түүнийг хамгийн хүнд, хэцүү үзүүлбэр хүлээж байгаа. Энэ давааг давчихвал зэрэг ахиж, цалин нэмэгдэх юм. “Марко” шөнийн цэнгээний газарт ширээний хүүхнээр ажиллах болсоор гурван сар гаруй хугацааг үджээ. Халамцуу эрчүүдтэй зууралдан, дуулж, хуурдаж, инээн хөхрөн сууж байхдаа Цахирмаа гэртээ ганцаар үлдсэн таван настай хүүгээ бодсоор байдаг билээ. Ээж, хүү хоёрыг хувцсаа боож тэврээд гарахад нөхөр нь,