Ангилал: Утга зохиол

Хүний амьдралд юу ч тохиолддог. Жаргах цаг нэг байхад зовох цаг ч бас байдаг. Жаргал зовлон хосолсон хүний хорвоод хүн гэдэг нэрийг хайрлаж хамгаалж явна гэдэг бол хүн болж төрсөний эрхэм дээд заяа буюу. Амьдралын түмэн нугачаан дунд бүдэрч хальтирч явсан ч амьдралын чин үнэнийг ойлгоод засаж хүмүүжсэн нэгэн байхад золигт гарсанаараа дуусъя гээд өөртөө зовлон хурааж, зорилго хүсэлгүй насаа өнгөрүүлэх хүн нэрнээс цаашгүй хүн ч байдаг ажээ.

Тэр царай муутай. Гэхдээ л цаанаа л нэг сэтгэл татам дулаахан төрхтэй. Адайр муухай ааштай. Тэгсэн хэрнээ үг бүр нь сэтгэлд зүү мэт шивж ордог охин байлаа. Уулзья гэхээр “Үгүй” гэж зөрүүдлэнэ. Уулзахгүй дээ гэж бодохоор “Хүрээд ирээч” гэж дуудна.

Анхны цас том томоор малгайлан намуухнаар буусан өвлийн эхэн сарын тэр нэгэн өдөрсөн. Бараг навч хүртэл зарим нь хараахан шарлаж амжаагүй байж билээ. Гэнэт орсон цасыг харж хөөрсөн залуухан хосууд хотын гудамжаар хөтлөлцөн алхаад л…