Ангилал: Утга зохиол

– Өнөөдөр Хүслэнг авах ёстой. Чи авчих тэгэх үү? Би ийм байдалтай охиндоо харагдмааргүй байна. Охин маань өдрийн ангид орно гээд ээрээд байхаар нь ээж нь жаахан өвдөөд байна гайгүй болохоороо оруулна гээд гэчихсэн. Тэгэхээр одоо намайг хараад итгэл нь хугарчих байх. Гэрт өөрийнх нь нэг бор туулайн чихмэл байгаа түүнийг битгий мартаарай тэвэрч унтдаг юм. Аа, тийм “ээжийн бүүвэйтэй хорвоо” гэдэг дууг аялж өгвөл дуртай байдаг юм гэлээ. Сувдаагийн охиныг хажуудаа хэд хоног байлгана гэхээр сонин ч юм шиг, сайхан ч юм шиг санагдана.

За яахав ээ, Хүүхдүүд ажилтай байгаа биз. Ингэсгээд ирцгээнэ. Хөгшин минь, нэг хоол хошны юм хийхийг бод гэж байна. Үд дунд гараад явсан хүн чинь бага охиныд очоод гурван хүүхдийг нь аваад ирсэн юм байж.

бүсгүй бол Сувдаа байсан юм. Жаахан байрагшсан л болохоос ерөнхий төрөх нь яг л хэвээрээ.

– Хүүе ээ! Ямар сонин хүн бэ? гэж хашгираад тэр намайг тэвэрлээ. Надад ч сайхан санагдав. Бүр худалч хүнд сормуус ч норох шиг.

– Арваа ч төгсөөгүй байж заваан, замбараагүй юү юү гэнэ вээ мэдэхгүй. Ээж, аавын загнахаас айх, тэдний яриад байгаа ирээдүй гээч нь ингээд өнгөрч байгаа юм байх гээд л дотор харанхуйлна. Арга барахдаа Сүхээд хэллээ. Гэтэл өнөө мангар чинь

сүү барьсаар орж ирлээ. “Наашаа ирж, бичиж байгааг тонгойж харах вий дээ” гэж санаа зовохдоо түүн рүү сэмхэн хялмалзаад байлаа. Ямар ирэнгүүт нь жаахан охин шиг хамаг юмаа хумиад, нуугаад уналтай биш.