Ангилал: Утга зохиол

Хайрыхаа төлөө тэмцээч гэж хажуудах найз минь зэмлэх юм
Хайртай л юм бол өөрийн болго гэж хатуу үг шивнэх юм
Хариугүй нялцгай амьтан биш, би түүнийг харахгүй амьдарч чадна
Хайргүй гэдгийг нь мэдсээр байж харин хамт байж чадахгүй

Ер нь тэгээд унаад явъя гэсэн бол үнэндээ надад бариад өгөх мэдэлгүй байсан шүү дээ. Аав минь наадмын хүнс гэж Сүрэн бид хоёрт нэг нэг төгрөг өгөв. За ингээд бид гурав шинэ дээл өмсөж, сайхан морь унаад наадам руу явахад энэ хэвээрээ ертөнцийн хязгаарт ч хүрч чадмаар санагдаж билээ.

Цэцэг алаглаж өвс найгасан Монголын дорнын их тал нутагт нэгэн багахан уурхайчдын тосгон байх. Насаараа л мал дагаж өссөн монголчууд мориноосоо буугаад эх дэлхийгээ төнхөж амьжиргаагаа залгуулах болсон тэр жилүүдэд энэ үйл явдал болсон гэнэ.