Бор зүрхний минь алтан ураг болж
Бодлын хүйгээр холбоотой төрөх
Надаас хойчийн хүн танаа
Найрагчийн эрхээр хэлэх үг байна.
Ангилал: Утга зохиол
Үгүй ээ, хүндэт дүү минь уучлаарай
Үгээрээ яруу найрагч мөнхөрдөг ч
Үг хэлдэггүй болохоор шүлэгчийн зүрх
Үнэтэй байдаггүй юм хэнд ч.
Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хүйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй.
Дурлалынхаа жинхэнэ амтанд нь согтуурч
Дууныхаа соньхон аялгуунд нь хөлчүүрч
Дун цэнхэр тэнгэрийнхээ тухай
Дуулим цагаан талыхаа тухай
Дуут өндөр сарьдагынхаа тухай
Дуулах хүслэн надад төрж байна
Хүн ер нь дэлхийн татах хуультай
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм.
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.
Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт цагайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Амгалан хоосон сэтгэл нь
Товчтойхон байтал
Аливаа бүхнийг чадагч
Ийм сайхан сэтгэл буй
Аяа, танивал жаргал буй
Хурмаст тэнгэр төгөлдөр
Найман шидэт найраа барин жаргая
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ?
Үйл байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ?
***Нохой ч бол сүүлтэй нь сайхан.
Гуйранч ч бол журамтай нь сайхан.
Арслан баатар ч бол галаас цочдог.
Хүн сайн ч бол нэг юманд гэнэддэг.
