Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Би эстрадын дуучин-2026” улсын уралдааны гранпри шагналыг Б.Наранцацралт хүртлээ
Дуу хөгжим

“Би эстрадын дуучин-2026” улсын уралдааны гранпри шагналыг Б.Наранцацралт хүртлээ

Урлаг Урлаг14/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Би эстрадын дуучин” улсын 20 дахь удаагийн уралдаанд Булган аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Наранцацралт “Амьдрал” дуугаараа шилдгийн шилдгээр шалгарч, гранпри шагналын эзэн боллоо. Түүнд мөн СУИС-д суралцах урилга гардуулжээ.

Б.Наранцацралтыг Булган сумын Соёлын ордны хөгжмийн багш Б.Хишигбат бэлтгэсэн байна.

“Би эстрадын дуучин” уралдааны анхан шатыг аймагтаа зохион байгуулж, дөрвөн насны ангилалд 137 хүүхэд авьяас билгээ сорьсноос тэргүүн байр эзэлсэн шилдэг дөрвөн хүүхэд улсын уралдаанд оролцсон байна.

Хүүхэд, багачуудын дуулах ур чадварыг хөгжүүлэх, Монгол эстрадын дууны урын санг баяжуулах, ирээдүйн авьяаслаг дуучдыг нээн илрүүлэх зорилготой “Би эстрадын дуучин-2026” гоцлол дууны улсын уралдааныг дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг “Би страдын дуучин болно” улсын уралдааны 20 жилийн ой тохиож буйгаараа онцлог бөгөөд энэ жил өргөн дэлгэр болж 18 аймаг, долоон дүүргээс нийт 96 сурагч оролцож, дөрвөн насны ангиллаар авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026
Дуу хөгжим Урлаг

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.