Ангилал: Утга зохиол

1957 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1983 онд Политехникийн дээд сургуулийг эдийн засагч мэрэгжилээр төгссөн. 1980 – аад оноос уран бүтээлээ эхэлсэн. 1999 онд “Хаан түүх” жүжгээрээ МЗЭ -ийн шагнал2001 онд “Эрчүүдийг хүснэ” жүжгээрээ Алтан өд, 2004онд “Дурлал үлгэр шиг бас үхэл шиг” жүжгээрээ Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан.

1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. 1978 онд УБДС төгссөн. 1996 онд СГЗ цол ,1998 онд “Алтан овоо” “Утгын болор сүм” номоороо МЗЭ-ийн шагнал2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 онп оны шилдэг зохиолч шагнал авсан.

1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд дунд сургууль төгссөн. 2004 онд “Зүг чиггүй гурвалжин” номоороо Сэр-Одын нэрэмжит шагнал авсан.

Социалист реализмын утга зохиолыг үндэслэгч, орос зөвлөлтийн их зохиолч, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Максим Горький / жинхэнэ нэр нь Алексей Максимович Пешков / Оросын Доод Новгород хотод ажилчны гэр бүлд төржээ.

1921.2.21 нд Булган аймгийн Дашинчилэг суманд төрсөн.Үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч. 1943 онд Москва хотод Дорно дахины судлалын дээд сургууль, 1960 онд ЗХУКН дээд сургууль төгссөн. 1961- 1974 онд МЗЭеийн хороон даргаар ажиллаж байсан. 1937 оноос уран бүтээлээ эхэлж роман, тууж жүжиг яруу найраг олныг бичсэн. Түүний “Одгэрэл” тууж нь ихэд алдаршсан. 1976 онд “Чангас зогсоо хоёр” “Булган хангайн эрдэнэ” зохиолоороо МЗЭ шагнал, 1978 онд “Их хувь заяа”романаараа төрийн шагнал авчээ.

Гүн овогт Г.Аюурзана нь 1970 онд Баянхонгор хотод төрсөн. 1998 – 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж дүүргэсэн. МЗЭ-ийн шагналт. 2002 оны шилдэг зохиолын “Алтан өд” цомын эзэн

1944.2.7 нд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. 1976 онд намын дээд сургууль төгссөн. 1970 оноос уран бүтээлээ эхэлсэн. 1982 онд “Тогоруун цуваа” номоороо МЗЭ-н шагнал авсан. 1996 онд “Нутгийн зургаан өнг” “Он жил” ном, “Тэнэг” “Харамчийнхан” дуулиараа төрийн шагнал 2005 онд СГЗ авсан.

1940 оны 7-р сарын 29нд Булган аймгийн Уньт суманд төрсөн. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. 1978 онд “Халуун зуны сүүдэр” туужаараа ТЗЭ-ийн шагнал, 2002 онд Алтан-Өд, 2003 онд Болор цом наадмын тэргүүн шагнал, 2005, 2007 онд Алтан Өд шагнал авч байсан

1938.3.15 нд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн. 1963онд МУИС, 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийгтөгссөн. 1960 оноос эхлэн уран зохиол бичих болсон. 1972 онд “Нутгийн цэнхэр уулс” номоороо МЗЭ ийн шагнал, 1988 онд “Ерөн баатрын дууль” “Багш” найраглалаараа төрийн шагнал, 1999 онд АУЗ цол, 2001 онд Намдагийн нэрэмжит шагнал авсан.