“Mongolia s next top model” шоуны хөтлөгч, шүүгч Нора Дагва “Britains next top model” шоу нэвтрүүлэгт зочин шүүгчээр ажиллах санал хүлээн авчээ. Түүнд энэхүү саналыг “Mongolias next top model” шоуны зөвлөх продюсер Мартин Рэдмен тавьсан гэнэ. Тэрбээр “Боловсрол суваг” телевизээр олны хүртээл болж буй “Mongolias next top model” шоу нэвтрүүлгийн зөвлөх продюсераар ажиллахаар Монголд ирэх үедээ Норад хамтран ажиллах санал тавьсан байна.
Ангилал: Эрүүл мэнд
Мэргэжлийн сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал ээлжит нэгэн дээд амжилтаа тогтоолоо. Хакүхо Хацү башёгийн долоо дахь өдөр сэкиваке Тамаваши Мөнх-Оргилыг давснаар ёкозүна цолтой дээд зиндаанд хамгийн олон барилдсан түүхэн амжилтын эзэн болов.
Монголын нийтийн дууны урлагт өөрсдйин орон зайг бий болгож чадсан цөөн тооны хос уран бүтээлчдийн нэг бол дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар юм. Тэдний “Атгасан шагай”, “Ханийн тэнгэр”, “Самрын гурван толгой” “Амьдрал сайхан” зэрэг олон сайхан уран бүтээлүүд нь хэдийн Монгол түмний сонсох дуртай дууны нэг болж чадсан билээ. Сүүлийн үед уран бүтээлчид маань тун завгүй яваа гэнэ. Учир нь тэд ирэх сард “Хайрын бэлэг” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа хэдийн оржээ.
Монгол, Орос, Хятад гурван улсын гоо бүсгүйчүүдийн дунд зохиогддог “Манжуурын мисс” тэмцээн ОХУ-д 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөжээ.
Энэ жилийн тэмцээнд ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15 гоо бүсгүй авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн байна. Үүнээс тэмцээний ялагчаар Монгол улсаас оролцсон Н.Мишээлт тэргүүн байр эзэлжээ.
БНСУ-ын холимог тулааны хамгийн том холбоо “Road FC”-д тулалддаг “Тэнгэрийн Модун” ТББ-ын тамирчин М.Нандин-Эрдэнэ оны хамгийн шилдэг КО буюу өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан тамирчнаар тодорлоо. Солонгос улсад ажиллаж, амьдарч, тулаанч спортоор хичээллэж чамгүй амжилттай яваагаа харуулсаар байна. Тэрээр энэ онд хоёр тулаан хийж, хоёуланд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч ялагч болсноор эх орныхоо нэрийг мандуулсан юм.
Мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж, бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө буулгаж авсан Н.Төгсцогт өнөөдөр долоо дахь тулаанаа хийлээ. “KING TUG”-ийн энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Герман Мераз байсан юм. улмаар Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, долоо дахь ялалтаа авлаа. Тэдний тулаан АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт болсон юм. Сонирхуулахад, Н.Төгсцогтын өрсөлдөгч Герман Мераз нь 2005 оноос мэргэжлийн боксын рингэнд гарч эхэлсэн, 30 настай тамирчин бөгөөд нийт 95 тулаан хийснээс 55-д нь ялж (32 KO), 39 ялагдан (7 KO), нэг тэнцсэн үзүүлэлттэй, олон жилийн туршлагатай тамирчин юм байна.
Суут хөгжимийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын дуурын дуучдын 10 дугаар уралдаанд ЦДБЭЧуулгын гоцлол дуучин, Серж меценат сангийн дуучин Чулуунбаатрын БАДРАЛ Дэд байрын шагнал хүртсэн ба энэ удаагийн уралдаанд 1-р байрын шагналыг олгоогүй байна. Римский-Корсаковын уралдаан нь Монгол улсын засгийн газарт бүртгэлтэй байдаг тэмцээн бөгөөд дуурын дуучдын дэлхийн аварга хэмээн эрэмблэгддэг билээ.
Түүнийг Диснейн Сан Франциско дахь агентлагаас түүнийг “Мулан” уран сайхны кинонд шалгуулахыг урьсан байна. А.Баярцэцэг одоогоор тодорхой шийдвэр хэлээгүй байгаа бөгөөд энэ сарын 18-нд өндөрлөх “Дэлхийн мисс-2016” тэмцээндээ гол анхаарлаа хандуулж буй нь илэрхий юм.
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss World-2016” тэмцээний шалгаруулалт энэ сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд шилдгийн шидгийг тодруулж, титэм гардуулах ёслол ирэх сарын 18-нд болох юм. Энэ удаагийн шалгаруулалтанд 110 гаруй гоо бүсгүй өрсөлдөж байна.
“Авьяаслаг Монголчууд” шоуны хоёрдугаар улирлын ялагчийн төлөө өрсөлдөх шилдэг найман оролцогчийн нэгээр тодорсон “Punk n rap” хамтлагийн гишүүн Б.Шижирбат цахим ертөнцөд Canion Shijirbat нэрээр алдаршаад байгаа билээ. График анимейшныг бүжигтэй хослуулсан түүний үзүүлбэрийг дэлхий даяар 16 сая орчим хүн үзсэн.
Б.Шижирбат үзүүлбэртээ ашигласан “Faded” дууны ремиксийг хийсэн 19 настай а