“Мисс Монголиа 2018” тэмцээний Дэд Миссээр тодорч “Miss Asia Pacific International 2018” буюу Ази, Номхон далайн олон улсын миссийн тэмцээнд оролцох эрхийн эзэн болсноор тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Н.Мишээлт бахдам амжилт гаргаж гуравдугаар байрт оржээ.
Ангилал: Эрүүл мэнд
“Chigiana international competition 2018” хэмээх олон улсын тэмцээний тэргүүн байр буюу GOLDEN STAR 2018 шагналыг Ч.Бадрал хүртжээ. Зургаан сарын турш үргэлжилсэн энэхүү уралдааныг Италийн Chigiana академиас зохион байгуулдаг бөгөөд шалгаруулалт дэлхийн олон оронд зохион байгуулагдаж, нийт 1870 дуучин оролцсон байна.
Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition 2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг дуучин Ч.Бадрал авч, “Golden Star-2018” шагналын эзэн болжээ.
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Ц.Төмөрхуягт “Монгол Улсын Гавьяат Жүжигчин” цол, тэмдгийг хүртээлээ.
элхийн сая сая гоо үзэсгэлэнт авьяаслаг миссүүд эх орноо төлөөлөн өрсөлддөг “Miss Supertalent of the world” буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн” өнгөрсөн 10-р сард БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдаж, манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь нэгдүгээр байр эзэлжээ.
“Дэлхийн мисс 2017” тэмцээн БНХАУ-ын Саньяа хотод болж байна. Энэ удаагийн дэлхийн мисст эх орноо төлөөлөн Ц.Энхжин оролцож байгаа билээ. Тэрээр 130 орны бүсгүйчүүдээс үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэхээр болсон сайхан мэдээг дуулгажээ. Тэмцээний финалын үйл ажиллагаан дээр “Dances of the world” буюу “Дэлхийн бүжиг” хэмээх үзүүлбэрт 130 орны бүсгүйчүүдээс үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэх болсон байна.
Австри улсын Линз хотод Европын томоохон хэмжээний “А” зэрэглэлийн уралдаан “Competizione della Opera” 17 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Олон улсын дуурийн дуулаачдын хоолойн чадлыг шалгадаг тус уралдаанд Монгол улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлооч, “Сэрж меценат сан”-гийн дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал амжилттай оролцон хоёрдугаар байранд шалгарчээ. Тэрбээр энэ уралдаанд 14 орны дуулаачидтай өрсөлдөн тэмцээний хамгийн том шагнал болох Олон улсын шүүгч нарын багын Шүүгч нарын нэрэмжит “Тусгай шагнал”-ын эзэн боллоо.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Батжаргал Казахстаны Астана хотноо болсон Бибигуль Тулегеновагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанаас гранпри шагнал хүртжээ. Бибигуль Тулегенова бол Казахстаны алдарт дуучин юм. Түүний нэрэмжит ес дэх удаагийн уралдаан есдүгээр сарын 10-нд болжээ.
Монакогийн Гүнт Улсад энэ сарын 23-нд зохиогдсон “Madame The Glam Monaco” тэмцээний сүүлийн шатанд загвар өмсөгч Г.Оюунгэрэл шалгараад байсан билээ. Тэрбээр шилдэг зургаан оролцогчийн нэг болж, тус тэмцээний шилдэг гурван оролцогчдын нэгээр шалгарчээ.
“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнд Монгол Улсаас МУГЖ Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар тун амжилттай оролцож байгаа талаар өмнө бид мэдээлсэн билээ. Тэгвэл дэлхийд чансаа өндөртэй уг тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарчээ. Тодруулбал, “Дэлхийн дуучин”-аар таван дуучны шалгаруулсан бөгөөд тэдний нэгээр баритон хоолойтой МУГЖ Г.Ариунбаатар тодорсон байна.
